Японы хоолны газруудын “амьд” меню-ний тvvх

Амттай хоолны єнгєлєг зураг, европын орнуудын хэлээр бичигдсэн чамин нэрсийн жагсаалт бvхий хоолны цэс л байхад ихэнх орны ресторануудын хувьд хангалттай байдаг билээ. Тэгвэл Их Наран улсад энэ байдал тэс єєр байдаг. Учир нь ямар ч зvйлийг ясанд нь тултал чанартай хийж гvйцэтгэж сурсан энэ ард тvмний нутаг дэвсгэр дээрхи бараг бvх хоолны газруудад меню-нээс гадна, тухайн хоол яг жинхнээрээ ямар харагдахын харуулсан загварууд байдаг гэдгийг бидний зарим нь сайн мэднэ. Vйлчлvvлэгчид пластикаар дуурайлган хийсэн хоолны загваруудыг сайн харж байгаад, хvссэнээ захиалан идэх боломжтой байдаг. Ингээд бvгдээрээ Азийн хvчирхэг нэгэн “бар” болсон Япон улсын нийтийн хоолны талаарх мэдлэгээ тэлцгээе. Эндээс танд гайхалтай бизнес санаа гялсхийн тєрєх вий.
Японы хоолны газруудын “амьд” меню-ний тvvх
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа




Японы цайны газрууд нь хийдэг хоолнуудаа дуурайлган хийж тавих уламжлал аль 1917 оноос эхтэй. Гэхдээ 1923 онд нэгэн зоогийн газрын эзэн загваруудыг шилэн хоргоны ард байршуулах санааг анх хэрэгжvvлжээ.  Тvvний энэ санаа ч маш их vр дvнтэй болж, vйлчлvvлэгчид тvvний зоогийн газраас салахаа байсан аж. Тун удахгvй бусад рестораны эзэд ч тvvнээс санаа авч эхэлснээр, хоолыг хуванцар болон бусад эд зvйлсээр дуурайлган хийх vйлдвэрлэл ч эрчимтэй хєгжиж эхэлсэн байна.



1932 онд Ивасаки Рюцо (Iwasaki Ryuzo) гэгч нь ийм хиймэл хоолны загварын анхны vйлчдвэрийг нээж, бvтээгдэхvvнvvдээ ресторануудаар борлуулах болсон нь єнєєдєр энэ талбартаа хамгийн том vйлдвэрлэгч нь болжээ. Энэхvv бизнес нь маш ашигтай байдаг бєгєєд, нэг жилийн орлого нь л хэдэн тэрбум йенээр тоологддог аж. Японы хамгийн шилдэг ресторанууд ч бvх хоолнуудыг нь хамгийн гоёмсог бєгєєд нарийвчлалтайгаар харуулж чадах загварын тєлєє сая сая йенийг харамгvй цацдаг байна.



Ємнє нь хоолны дуураймлуудыг зєгийн балыг хайлуулж, хэвэнд цутгах замаар хийдэг байжээ. Хэвийг нь далайн ургамлуудаар цутгадаг байв. Харин одоо бол vvний оронд силиконон хэв ашиглаж, шингэрvvлсэн хуванцар цутган хийдэг болсон нь хамаагvй хэмнэлттэй бас хялбар болсон байна. Тvvнчлэн орчин vеийн технологийн дэвшил болон тєрєл бvрийн шинэлэг материалууд нь гайхалтай бодит загварыг бvтээхэд тус болдог.



Рестораны эзэд хоолны загвараа хийлгэхийн тулд vйлдвэрлэгчид рvv хийлгэхийг хvссэн хоолоо зурагтай нь хамт илгээдэг байна. Vvний дагуу vйлдвэрийн ажилчид силиконыг хатуу тєлєвт байгаа дискэнд нээр асгаж, дотор нь шингэрvvлсэн хуванцар цутгаад, зууханд хийнэ. Дараа нь хамгийн гол vйл явц болон хэвэнд оруулах ажил эхэлнэ. Ингэхийн тулд хоолны загвар бэлтгэдэг мэргэжилтэн нь тосон будаг, зургийн бийр, будаг холигч, хутга гэх зэрэг хэрэглэлvvдээрээ “зэвсэглэн”, ажилдаа ордог ажээ. Дашрамд дурьдахад зураач бvрт нь єєр єєрсдийн тусгай нууц байдаг гэнэлээ.



Сvvлийн vед зоогийн газрууд маш єндєр шаардлага тавих болсон тул загвар бvрийг нямбайлан хийх шаардлагатай. Тиймээс загвар хийдэг vйлдвэрийн ажилчин бvр мужаан, уран баримал зэрэг талбаруудын суурь мэдлэгтэй байж, тус бvрийг нь тухайн хоолтой нь хамгийн адилхан болгох шаардлагатай тулгардаг. Рестораны vйлчлvvлэгчид тухайн хоолны загварыг хараад л хоол авах эсэх нь шийдэгддэг учраас хоолны газрын эздийн хувьд энэ нь маш чухал зvйл юм.



Vйлчлvvлэгчид нь ч гэсэн меню харахаасаа илvvтэйгээр шилэн хоргоны цаадах загваруудыг харж байгаад сонголтоо хийж сурчээ. Vнэндээ жинхэнэ хоол нь загвараа гvйцэхгvй байх тохиолдол их гардаг ч гэсэн хvмvvс меню-нээс илvv ийм маягаар сонголт хийхдээ илvv дуртай байдаг.



Япон даяар алдартай энэхvv хоолны загварын бизнесийг Хятад, Солонгос мэтийн хєрш орнууд нь хуулбарлан хэрэгжvvлээд эхэлсэн байна. Гэхдээ энэ бол зєвхєн сайхан хоолны сурталчилгаа, нийтийн хоолны талбарыг дагаж мєнгє олох шилдэг бизнес арга байгаад зогсохгvй, урлагийн салбар болтлоо хєгжсєн байна. Жишээлбэл Лондон дахь Викториягийн болон Альбертийн музей-д Японы ийм хоолны загварууд тавигдсан байдаг ажээ.








5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()