Сурталчилгаа (15)
Хаах

Хамгийн хурдан хугацаанд мєнгє хийх аргууд

2011-05-31, 22:08
44,995
Ойрын хугацаанд багахан хэмжээний мєнгєний хэрэгцээ гараад байна уу? Хоёрын хооронд их ч биш, бага ч биш мєнгє болохоор хvнээс зээлэх ч хэцvv, байх ч хэцvv, учраа олохгvй хэцvvхэн байна уу? Тэгвэл яг танд хэрэгтэй зєвлєгєєг бид хvргэж байна. Хєгжилтэй, марзан ч юм шиг, хvн бvрийн мэддэг зvйл ч юм шиг хирнээ зарим нэг нь vнэхээр аминд тулсан vед хэрэг болохоор хєєрхєн зєвлєгєєнvvд байгаа. Зорилго нь аргаа зєвтгєнє гэсэн сайхан vг байдаг даа. Хvнд зорилго, тэмvvлэл, бас зайлшгvй шаардлага байгаа цагт мєнгийг хэдий ч хугацаанд, ямар ч замаар олж болдог гэдгийг та мэдэж байгаа байх. Ингээд хамгийн богино хугацаанд, юу ч vгvй байж байгаад багахан хэмжээний мєнгє босгох талаар 10 зєвлєгєєг танд хvргэж байна.
Хамгийн хурдан хугацаанд мєнгє хийх аргууд


1. Цагийн ажил хайж ол.
Єдрєєр хийдэг цагийн ажилд ажиллах хvчин зуучилдаг хєдєлмєрийн агентлагууд маш олон байдаг. Тиймээс тэднээр зуучлуулаад, ямар нэгэн єдрийн ажил олж хийлээ гэхэд та тухайн оройдоо хєлсєє авах болно. Єдрийн ажлууд олон тєрєл байдаг боловч ихэвчлэн барилга, vйлдвэрлэлийн салбаруудад гардаг. Єдрийн ажил олох бас нэгэн арга нь ийм тєрлийн ажил хайж байгаа бусад хvмvvсийн цугладаг газар очоод, газрын дарга, барилгын гэрээт компаниуд зэрэг барилгын ажил олгох магадлалтай хvмvvсийг иртэл хvлээх юм. Мєн та ямар нэгэн байгууллагаар дамжилгvй шууд хувиараа ийм ажил хийх юм бол бэлэн мєнгєєр хєлсєє авах боломжтой. Тvvнчлэн зарын сонингуудаас хашаа будах, гэр нvvлгэх гэх мэтийн єдрийн ажлууд байгаа эсэхийг хайж олж болох юм. Гэхдээ энэ дээр нэг анхаарах зvйл бий: Ямар ч цаасан дээр гарын vсэг зуралгvйгээр, ийм тєрлийн хар ажлуудад шууд ханцуй шамлан орох нь цалингуй хоцрох, бэртэж гэмтэх, гэмтлээ гэхэд ямар нэгэн нєхєн тєлбєр авахгvй байх эрсдэлтэй.




2. Ямар нэгэн зvйл зар.
Гэрийнхээ буланд тоосонд дарагдан хэвтэх хуучин гитарыг, сонсохоо болиод удсан CD-нvvдийнхээ цуглуулгыг, эсвэл одоо бараг хэрэг нь гарах нь єнгєрсєн эртний бэлэг дурсгалын зvйлсээ аваад, хуучин эд зvйлс зардаг дэлгvvр дээр тавих юмуу гэрийнхээ гадаа бяцхан “зах” байгуулаад худалдаа явуулж болох юм. Эсвэл олны хєлийн газар сонгоод, зарах бараануудаа аятайхан байрлуулчихаад, дээр нь маш хямдхан vнээр борлуулж байгаагаа харуулсан томоос том бичиг наачихад хангалттай. Эсвэл олны нvдэн дээр наймаа хийхээсээ санаа зовоод байгаа бол интернэтээр зар тавь болох юм.




3. Гудамжинд vзvvлбэр vзvvлж болох юм.
Хэрэв та бvжиг хийж, дуу дуулж, хєгжим тоглож, онигоо сайн ярьж чаддаг бол олны хєлийн газар vзvvлбэр vзvvлэх замаар хєєрхєн мєнгєтэй болж болох юм. Гэхдээ хэрэв та vнэхээр авъяаслаг нэгэн биш бол ийм аргаар мєнгє олох гэсний хэрэггvй гэдгийг хэлмээр байна. Харин авъяас чадвартаа итгэлтэй байвал аятайхан газар сонгож аваад, хvмvvст амьдрал гэдэг ямар хєгжилтэй баялаг зvйл болохыг мэдрvvлээд єгєєрэй. Vvний тань хариуд тэд таны гарыг хоосон vлдээхгvй нь мэдээж.




4. Гуйлга гуй.
Гуйлга гуйх гэдэг нь vнэхээр аргагvй байдалд орсон цагтаа бусдын сайн дурын єглєг тусламжаар “цалинждаг” хvнийг хэлнэ. Энэ бол мэдээж бvvр аргаа барсан хvний ажил тул та шийдвэрээ гаргахдаа маш няхуур хандах хэрэгтэй. Харин гуйлга гуйхаар бvрэн шийдсэн бол гудамжны аль нэг олон хvн холхидог газар сонгон сууж, мєнгє хийхэд тохиромжтой сав ємнєє тавих юмуу бариад, єєрийнхєє ингэж явах болсон шалтгааныг бичсэн цаас, самбар ардаа тавиад, хvмvvсээс маш эелдгээр мєнгє гуйж, єгсєнд нь талархлаа илэрхийлээрэй. Дэлгvvр, худалдааны тєвvvдийн vvд хамгийн тохиромжтой.




5. Цусны сийвэнгээ худалдах.
Цусны сийвэн буюу плазма-г донорлох vйл явц нь цус єгєхтэй яг ижилхэн. Цусанд байдаг энэхvv бvрэлдэхvvн хэсгийг зарах нь ер нь бол хориотой байдаг хэдий ч цусны тєвvvдэд их эрэлт хэрэгцээтэй байдаг учраас олон улсын ханшаар, нэг удаагийн авалтаа 20-30 доллар тєлдєг байна. Мэдээж ингэхийн тулд талд ядаж 55-аас дээш кг жинтэй байх ёстой бєгєєд 18-59 – насны хооронд байх шаардлагатай. Оюутнууд энэ аргыг их хэрэглэдэг болсон. Мєн хэрэв та ойрд эмчийн vзлэгт ороогvй байгаа бол цусаа єгєнгєє vнэгvй шинжилгээнд орох боломжтой юм.




6. Лааз цуглуулах.
Энэ аргыг бол монгол хvн бvр мэднэ дээ. Гэхдээ та заавал шуудай vvрч, эвгvй vнэр ханхлуулан, хог ухаж явдаг нєхдvvдийг дуурайгаад яваад байх шаардлагагvй, харин гэртээ цугларсан ундаа, усны савнуудаа бєєгнvvлж байгаад л тушаадаг газарт нь єгчихєд, хєєрхєн мєнгєтэй болчихно шvv.




7. Тvр зуурын бяцхан хvнсний мухлаг нээ.
Хэрэв та насанд хvрээгvй хvvхэд бол гудамжинд ундаа, жигнэмэг зарах нь хамгийн тохиромжтой мєнгє олох арга юм. Та ундаа жvvс, эсвэл ээжийнхээ хийсэн жигнэмэгийг зараад л єдрийн эцэс гэхэд єєрийн гэсэн мєнгєтэй харих болно. Энд хамгийн гол хvчин зvйл нь байрлалаа сайн олох явдал юм. Жишээлбэл гэрийнхээ хажууханд байдаг их хvнтэй гудамжны булан, эсвэл аав ээжийн тань ажлын гаднах талбай ч байж болох юм. Гэхдээ ийм юм хийж байгаад ээж аавдаа баригдвал, нэр тєрєндєє дуртай томчуудын зэмлэлээс зайлахгvй шvv.




8. Судалгааны ажил цагаар хийх.
Маш олон тєрлийн судалгаануудыг хэрэгжvvлэгч агентлагууд цаг ямагт цагийн ажилчид хайж, судалгаа авахуулдаг. Мэдээж айлуудын хаалга тогшиж, царайчлан байж хэдэн судалгаа бєглvvлж аваад, тvvнийгээ агентлагуудад хvргvvлдэг ажил vнэндээ тийм ч таатай биш хэдий ч мєнгєний тєлєє хийхээс яах вэ.




9.  Хєдєлгєєнт сурталчилгааны самбар бол.
Ажилдаа бvтээлчээр ханддаг маркетингийн албадууд таны биеийн аль нэг ил харагдах євєрмєц хэсэг, эсвэл машин, байшин дээр тань єєрсдийн сурталчилгаагаа наахдаа дуртай байх болно.




10. Ингээд эцсийн бvvр аргаа барсан нэг арга бол угаалгын газруудаар орох юм. Учир нь хvмvvс угаах хувцсандаа ихэвчлэн задгай мєнгє, vнэт эдлэлээ мартдаг. Тиймээс угаах гэж байгаа,  хатааж байгаа хувцаснуудын халаасыг нэгжвэл юм олдох магадлалтай.


9
таалагдаж байна

32
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()