Гималайн зєгийн балыг хэрхэн хураадаг тухай

2011-06-04, 23:17
16,520
Дэлхий сонин содон газруудаар аялаж, адал явдалтай учрах дуртай барууны нэгэн фото зурагчин залуугийн блог дээрээ бичсэн аялалын тэмдэглэлийг хvргэхээр бэлтгэлээ. Ингээд бvгдээрээ Балба руу аялаж Гималайн гол ноён оргил байдаг Аннапурн хэмээх уулархаг дvvрэг рvv очиж тэнд нутгийн оршин суугчид гималайн зєгийн балыг хэрхэн чадварлагаар хурааж байгааг vзэж сонирхоцгооё.
Гималайн зєгийн балыг хэрхэн хураадаг тухай
Добыча меда в 
Гималаях (25 фото)

Энэ тосгон бол бидний очсон гол газар. Зурган дээр 200-250 м2 талбай бvхий тосгоны газар байна. Тосгоныхон бvгд тайлбай дээрээ цугларчээ. Амралтын єдрийн vдэш уулзаж юм ярьдаг цаг vе нь... Энд бид ирлээ.


www.caak.mn

Шєнє лааны гэрэлд бидэнд хоол хийж єгєв. Иймэрхvv байдал эргэн тойронд бишгvй дээ л байна.


www.caak.mn

Єглєє тосгоныхон бvгд гудамжиндаа гарчээ. Уул руу явах хvмvvс бvрдэж эхлэв.


www.caak.mn

Бараг л бvх эрчvvд явах болж байна. Энд тосгонд санамсаргvйгээр таарч ирсэн цэргийнхэн хvртэл байна. Зєгийн бал хураана гэдэг бол голдуу євєгчvvлийн хийдэг ажил.


www.caak.mn

Бид эхний бvлэгтэй хамт явахаар болов. Энэ бvлэг хаданд авирах уяа татлагаа усанд зориуд норгоод, бусад бvх хэрэгсэл шат зэргийг авч явна.


www.caak.mn

Vнэндээ энэ бvхнийг хараад эхлээд жаахан айдас тєрсєн шvv. Одоо уулын аялалд єндєр технологи аль эрт нэвтэрсэн vед гар аргаар хийсэн багаж хэрэгсэлтэй явна гэдэг осолтой л байна гэмээр... Татлагаа цаг хvрэхтэй vгvйтэй усанд норгов.


www.caak.mn

Бид ч цаг дэмий єнгєрєєсєнгvй. Эргэн тойрноо харж хаанаас нь яаж зургаа авахаа тєлєвлєв. Бидэнд зєгийнєєс хамгаалсан тортой малгай єгєв. Бид эхлээд vvнд нэг их ач холбогдол єгсєнгvй. Гэтэл замчын духан дээр зєгий хатгахад бид шалавхан малгайгаа ємсєв. Зєгийнvvд бас бараан єнгєтэй зvйлийг ялгаж довтлодог болох нь ойлгомжтой болов. Би єєрєє бараан куртка болон зургийн аппаратайг хэлэх vv. Хуруун дээрээ нэг хазуулаад авав.


www.caak.mn

Балбачууд нойтон татлага руугаа мод шургуулан гар аргаар ургамалын ишээр хийсэн уяагаар бат бэх бєхлєж шат болгов.


Добыча меда в 
Гималаях (25 фото)

Нєгєєх уяаг ургамалаар ингэж хийдэг.


Добыча меда в Гималаях (25 фото)

Шат бэлэн болоход хvмvvс зєгийн vvр рvv аваачив. Тэнд гал єрдєж утаагаар нь зєгийг хєєв.


www.caak.mn

Дээр зєгийн vvр байгаа газарт уяа бэхлэж доошоо унжуулав. Уяагаар дамжуулж шатаа дээш нь бэхлэж хэрэгтэй газартаа амархан хvрч болохоор болов.


www.caak.mn

15 минут орчим зєгийн vvрийг утсаны эцэст зєгийнvvд ууртай эргэлдэн нисч зарим хvмvvсийг хатгаж амжив. Дараа нь зєгийнvvдийн дайралт аядуу болж жаахан ч гэсэн аюулгvй байдалд ойртон ажиллаж болохоор болов. Балбачуудын хувьд хоёр гурван удаа хазуулах нэг их сvйдтэй зvйл биш. Тэдэнд дархлаа тогтсон юм шиг байсан. Харин бидний хувьд зєгийн хатгалтаас болж олон таагvй бэрхшээл учирч байв. Сайтар ажиглавал цагаан фоны дээд хэсэгт олон жижигхэн хар цэгийг олж харж болно. Энэ бол фото аппаратын дуран дээр наалдсан бохир зvйл биш.


www.caak.mn

Дараа нь уяаны тусламжтайгаар доош нь саваа мод хаяж єгєв. Vvгээр хоёр хvн доор ажиллах юм байна. Уяагаар дамжуулж хураасан балтай сагсаа буулгах бололтой.


www.caak.mn

Бид холоос зургаа авч эхлэв. Зарим нэг зоригтой нь арай ойроос зураг авч байв. Би єєртєє хангалттай хорыг хатгуулж авсан болохоор хамгийн болгоомжтой нь байв.


www.caak.mn

Зєгийн бал тvvгчид ихэвчлэн хосоороо ажиллаж байв. Эхлээд зєгийн vvрний хатсан сархинагийг хуулан авч дараа нь нэг нь сагсаа барьж нєгєєх нь саваагаар хаднаас зєгийн vvрний шинэхэн сархинагийг хуулж сагс руу хийж байв.


Добыча меда в Гималаях 
(25 фото)

Зєгийн балны сархинагийг хvмvvс хаяхгvй гэр рvvгээ авч явдаг юм байна. Хэрэгтэй болоод тэр биз.


www.caak.mn

Хvмvvс яг ийм байдлаар зєгийн бал хурааж байна. Эдгээр залуучууд vнэхээр чадварлагаар хураах юм гэдгийг би тєсєєлсєнгvй. Бал хурааж буй залуусыг ойроос харахад нvvр нь бага зэрэг хавдсан маягтай байв.


Добыча меда 
в Гималаях (25 фото)


Добыча меда в 
Гималаях (25 фото)


www.caak.mn

Энэ балба залуу жинхэнэ авьяастай нэгэн. Хамт тvvж байсан хvн нь яваад єгсний дараа ганцаараа ажиллаж эхлэв. Дашрамд хэлэхэд уяан дээр ажиллаж буй хvмvvс биеэ уяагаар даруулж бэхлэдэг аж. Бидний vзэж харсан зvйл бvхэн vнэхээр сайхан байв. Зєвхєн бид ч биш. Бал тvvгчдийг харахаар нутгийнхан олуулаа ирсэн байлаа.


Добыча меда 
в Гималаях (25 фото)


www.caak.mn

Энэ сагсанд дvvрэн зєгийн бал байна. Дараа нь балаа тосгоны айл бvрт хувааж єгнє. Бидэнд ч бас хэсгийг єгєв.


www.caak.mn

Эрэгтэй хvvхдvvд хоосон зєгийн балны сархинаг авч явна уу гэтэл ойртоод vзэхэд дvvрэн зєгийн авгалдайнууд байв. Зарим зєгий сархинагаасаа дєнгєж цухуйж байв. Энэ зєгийнvvд хазах болов уу vгvй юу бvv мэд. Инстинктээрээ хазаж ч магадгvй. Орой харуй бvрий болоход тосгон даяараа талбай дээрээ цугларч дуу хуур бvжиг надам болсон юм.


www.caak.mn


3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()