Тайландын алдартай шарсан тахианы тогооч

2011-06-10, 23:26
26,740
Тайландын Чианг Маи хотын тогооч Кан Три Чан нь тахианы махыг дадал заншил болсон ёсоор биш, харин єєрийн гэсэн євєрмєц аргаар шардгаараа алдартай нэгэн юм байна. Хамгийн гол нь тvvний ингэж шарсан тахианы махыг амссан хvн гараараа барьж байсан бол хуруунуудаа, сэрээгээр идэж байсан бол тvvнийгээ идчихмээр тийм амттай байдаг ажээ.  Ямар жороор, ямар арга барилаар шардаг болоод тийм дэргэдэх хvндээ єгємгvй, дээд урууландаа хvргэмгvй амттай сайхан тахиаг бэлтгээд байдаг учрынх нь зах зухаас та vргэлжлэл дээрээс олж мэдээрэй. Ингээд хэдхэн хормын “хоолны” завсарлага авцгаая.
Тайландын алдартай шарсан тахианы тогооч


Кан Три Чан нь тахиагаа шарж байхдаа нvд орой дээр гармаар сонирхолтой vзvvлбэрvvдээр таныг алмайруулах болно. Жишээлбэл тэрээр буцалж байгаа час халуун тосонд гаруу байн байн дvрэх боловч арьс нь єчvvхэн ч тvлэгдэж, шалбардаггvй байна.



Єнєєдєр 50 настай тогооч маань буцалж байгаа тосруу гараа бvтэн дvрж, бэлэн болсон тахиануудаа гарган авдаг.

Кан Три Чан нь 1 минутын дотор 480 градус халуун тосонд гараа дvрж, 20 тахиа гаргаж ирж байснаараа цагтаа Гиннесийн номонд бичигдэж байжээ. Тэрээр анх єєрийн ер бусын авъяасаа 7 жилийн ємнє маш санамсаргvй байдлаар нээн илрvvлсэн байна.  Тvvнийг шинэ ногоо тосонд шарж байхад нь нэгэн мэрэгч амьтан модон дээрээс  тогооруу унажээ. Тэр vед тогоон дахь тос vсэрч, Канын гаран дээр маш ихээр туссан байна. Гэвч дараа нь ганц ч газар тvлэгдэл vvсээгvй болохыг олж хараад мэл гайхжээ.



“Би одоо бvх тєрлийн хvнсний зvйлсийг нvцгэн гараараа шарж, гаргаж чаддаг.” - гэж Кан єгvvлнэ.

Три  Чан нь  жуулчдын дунд дэлхий даяар алдаршиж, хоол хийж, тосонд тахиа шардаг газарт нь vргэлж хєл хєдєлгєєн ихтэй байдаг ажээ. Хvмvvст тэрээр маш ихээр таалагддаг тєдийгvй vзvvлбэр нь хэзээ ч хоцрогддоггvй тул зєвхєн гараа тосонд яаж дvрэхийг нь харахын тулд шарсан тахиаг хэд хэдээр нь авдаг байна.


2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()