Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том хууран мэхлэлтүүд

Vнэн байдал хvнийг эрх чєлєєтэй болгодог гэдэг.  Гэтэл олон хvний хувьд хууран мэхлэлт гэдэг нь мєнгє, алдар нэр, єш хонзон авах болон засаглалд хvрэх гол тvлхvvр нь болдог байна. Энэ удаа хvн тєрєлхтний тvvхэнд хууран мэхлэлтийн хэмжээгээр толгой цохих нэлээд хэдэн баримтыг дэлгэн харуулахаар шийдлээ. Хууран мэхлэгчдийг бvгдийг нь биш юм гэхэд улс тєр, шинжлэх ухаан, урлагийн хvрээг хамарсан гол хууран мэхлэсэн хvмvvсийн тухай энд дурдсан байгаа.
Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том хууран мэхлэлтүүд




Трояны модон морь

Хэрэв дайнд хайр сэтгэлийн нэг адил ямар ч хэрэгсэлийг хэрэглэдэг бол дараах худал хуурмаг зvйлийг хvмvvс єршєєнгvйгээр хvлээн авч болох л байсан. Трояны Парис гэгч Спартын хааны эхнэрийг дагуулан оргон зугатсанаар дайн эхлэсэн гэдэг. Энэ дайн бvтэн 10 жил vргэлжилсний эцэст троянчууд грекчvvдийг ялсан хэмээн андуу ташаа ойлгож байв. Тэдэнд грекчvvд дахин заль гарган ямар гэнэтийн бэлэг барихыг юман чинээ ч тєсєєлєєгvй байлаа.

Грекчvvд аврага хэмжээтэй, дотроо зэвсэглэсэн дайчдыг нуун багтаасан модон морь бvтээжээ. Тэгээд грекчvvд дайснууддаа энэ бол энхийг илэрхийлсэн бэлэг юм шvv хэмээн итгvvлж чаджээ. Троянчууд ч энэ бэлгийг нь баяртай нь аргагvй хvлээн аваад єєрсдийн бэхлэлт босгосон хотдоо «оруулчихжээ». Шєнє нь троянчуудыг унтсан хойно модон морин дотор нуугдсан грекчууд доош бууж тэднийг дайрч ялжээ.

Энэ vнэхээр vнэн бол тvvхэн дэх хамгийн амжилттай хэрэгжсэн зальт арга болох юм. Энэ модон морины тухай Гомер «Илиад»-даа, Вергилий «Энеида»-даа дурьдсан байдаг. Троя vнэхээр байсан гэдгийг баримт нотолдог болохоор Гомерын єгvvллэг болон vлгэрvvдэд vнэний хувь байгааг харуулдаг. Иймд эрдэмтэд Гомерын єгvvллэгvvдийг аль эртнээс судлаж тvvхтэй хэрхэн давхцаж буйг ширхэгчлэн судлаж байна. Тvvхч Майкл Вуд (Michael Wood)-ын таамаглаж байгаагаар Трояны морийг хотын бэхлэлтийг мєргєн орж эзлэхийн тулд бvтээгдсэн гэжээ.




Хан ван Меегерений хулхи зvйлvvд (han van Meegeren)

Энэ худал явдал шvvмжлэгчдийн нvдэнд хамгийн тvрvvнд єртєх зvйлийн нэг юм. Хан ван Меегерен зураач байсан бєгєєд хvмvvс тvvнийг дутуу vнэлсэн хэмээн тэрбээр гоморхдог нэгэн байв. Тэрээр єєрийгєє урлагийн шинжээчдийг алмайруулах зvйл хийж суут ухаантай гэдгээ хvлээн зєвшєєрvvлж чадна хэмээн vзэж байв.

ХХ зууны эхэнд эрдэмтэд библийн судар дахь vйл явдлуудыг харуулсан цуврал бvтээлvvдийг голландын зураач Ян Вермеер зурсан эсэх талаар маргалдаж байв. Ван Меегерен энэ боломжийг овжин ашиглаж «Эммаусийн сурагчид» нэртэй бvтээлийг хулхи аргаар дуурайхаар ханцуй шамлан оржээ. Тэрбээр уг бvтээлийн ан цав болгоныг анхааралтай яг дуурайн сурмаг гэгч нь хуулбарлан зурав. Шvvмжлэгчид дээрх бvтээлийг Ян Вермеерийн гэдэгт итгэхийг хvсч байсан дээр зориуд дєрєєлсєн нь vр дvнгээ єгч, шинжээчид Ян Вермеерийн жинхэнэ бvтээл мєн хэмээн нотлов. Ван Меегерен энэ vеэр єєр олон бvтээлийг хулхидан дуурайж зарж борлуулсаар байв. Ван Меегерен єєрийгєє магтуулахаас илvv єєрийгєє нуун далдалж олсон ашгаа бусдаас харамлахыг илvvтэйд vзэх болов.

Гэвч Ван Меегерен 1930-1940-єєд оны vед ажиллаж байхдаа нэгэн ноцтой алдаа гаргав. Тэрээр єєрийн нэг зургаа Германы нацист намын нэгэн нєлєє бvхий хvнд худалджээ. Дайны дараа холбоотнууд Ван Меегеренийг «vндэсний баялагийг» дайсанд худалдсан тул дайсантай хуйвалдагч хэмээн тооцжээ. Vvнээс болж Ван Меегерен эрх чєлєєгєє хадгалж vлдэхийн тулд нууцаа дэлгэхээс єєр аргагvй болжээ. Дээрх нєлєє бvхий нацист намын гишvvнд худалдсан зураг хулхи байсан гэдгийг батлахын тулд эрх баригчдыг байлцуулан дахиад бас нэгэн хулхи зургийг єєрийн гараар зурж vзvvлжээ.

Vvний vрээр Ван Меегерен нэг жилийн хоригдох ял авсан боловч шvvх хурлаас хойш 2 сарын дараа зvрхний шигдээсэээр нас баржээ.




Берни Мэдоффын зохиосон бvдvvвч

Берни Мэдофф (Bernie Madoff) єєрийн хєрєнгє оруулалтын пvvсээ «хууран мэхлэсэн зvйл байсан» гэдгээ хvлээн зєвшєєрсний дараа бага зэрэг заль гаргажээ. 2008 онд хєрєнгє оруулагчид хадгаламжаа єєрт нь итгэсэн тул 50 тэрбум долларын хєрєнгийг эзэмшиж байсан хэмээн мэдэгджээ. Мэдофф єєрийн пvvсийг Понцигийн бvдvvвчийг ашиглан бараг 10 жил урсгалаар нь авч явжээ. Энэ бvдvvвчийг Чарльз Понци (Charles Ponzi) ХХ зууны турш арга заль болгон хэрэглэж байсан тул тvvний нэрээр нэрлэжээ. Уг бvдvvвч ёсоор эхлээд хєрєнгє оруулагчдад их хэмжээний ашиг амлана. Мєнгєн хєрєнгє оруулалтын оронд тэрбээр зарим хэсгийг нь єєртєє авч, vлдсэн хэсгийг нь бусад хєрєнгє оруулагчдад тєлєх єрийг дарахад ашиглана.
 
Мэдофф энэ хулхи санааг бодож олоогvй. Тэр энэ санааг жаахан сайжруулсан. Нэгдvгээрт, тэрбээр Понцийн бvдvvвчээр асар их мєнгє хєрєнгє оруулагчдаас  салгаж чадсан. Vvнийхээ тулд их ч цаг зарцуулсан. Дээрх бvдvvвчээр хийсэн луйвар хєрєнгє оруулагчдыг ихээр татахын тулд ихэвчлэн бага цаг зарцуулдаг. Харин Мэдофф санхvvгийнхний хvрээнд нэр хvндтэй нэгэн байсан тул ийм луйвар хийж чадсан нь хvмvvсийг гайхашралд оруулж байв. Хоригдол байхдаа дээрх бvдvvвчийг бодож олсон Чарльз Понцитой Мэдоффыг харьцуулаад бодоход бас сонин.




Хуурамч Анастасия буюу Анна Андерсон

1917 онд эхлэсэн Оросын хувьсгал эрч хvчээ авах тусам II Николай хааны гэр бvлийнхэн амьд байгаа нь большевикуудын улс тєрийн бодлогод саад болох болов. 1918 онд большевикууд Романовынхны хааны гэр бvлийн удам угсаа болох II Николай, тvvний эхнэр, хvv, 4 охиныг эдгээрийн хэн ч цаашдаа єєрсдийгєє нийгмээс дэмжvvлж засаглалд гарч ирэхгvй болгох зорилгоор бvгдийг нь буудан хороожээ.

Гэтэл олны дунд хааныхны гэр бvлийн зарим нэг гишvvд амь зулбан зугтан гарч vлдсэн гэсэн цуу яриа гарах болов. Удаж тєдєлгvй «тэдгээрийн нэг» гарч ирэв. Анна Андерсон (Anna Anderson) бол хуурамч Анастасиягийнхны дунд хамгийн нэрд гарсан байв. 1920 онд Анна Андерсон єєрийнхєє амийг егvvтгэх гэсэн оролдлогын улмаас албадан эмчилгээнд орж, эмнэлэгт ухаан ороод єєрийгєє хааны гэр бvлийн бага охин вангийн хатан Анастасия байна хэмээн ярьжээ. Тэрбээр хуурамч Анастасиягийнхны дунд жинхэнэ Анастасиятай тєстэй байснаас гадна хааны гэр бvлийн тухай болон Анастасиягийн бага насны тухай илvv ихийг мэддэг байснаараа бусад хуурамч Анастасиянуудаас ялгагдаж байв.

Анастасияг цєєхєн хvн таньж мэддэг байсан ба эдгээр хvмvvс Андерсоныг Анастасия хэмээн итгэж байсан ч олон хvмvvс Анастасия биш, энэ бол худлаа хэмээн vздэг байв. 1927 онд Андерсонтай нэг єрєєнд амьдарч байсан хvvхэн Андерсоны жинхэнэ нэр Анна ч биш, Анастасия ч биш, харин Франциска Шанковска (Franziska Schanzkowska) хэмээн мэдэгдсэн ч Андерсон єєрийгєє Анастасия гээд vvн дээр олз омог олж авах гэж найдсаар байв. Арваад жил vргэлжилсэн шvvх ажиллагааны явцад Андерсон сvvлдээ будилсан хэдий ч 1984 онд vхэх хvртлээ єєрийгєє Анастасия гэж нэрлэсэн хэвээр байв. Олон жилийн дараа хааны гэр бvлийнхний шарилд ДНК-гийн анализ хийхэд Андерсон худлаа ярьсан нь тогтоогджээ. 2009 онд мэргэжилтнvvд хааны гэр бvлийнхний нэг нь ч 1918 оны цаазаас мултарч чадаагvй гэдгийг албан ёсоор нотолжээ.




II Чарльзийг хороох гэсэн Тит Оутсын хуйвалдаан (Titus Oates)

Тит Оутс хуйвалдаан хийхээр тєлєвлєсєн тэр vед тэрбээр залилан хийх талаар аль хэдийн гаршсан нэгэн байв. Тэрбээр Английн нэртэй нэлээд хэдэн сургууль, тэдгээрийн дотор тэнгисийн цэргийн флотын командын сургуулиас хvртэл хасагдсан байв. Оутс худал мэдvvлэг єгсний тєлєє шийтгэгдсэн ч эрх чєлєєтэй vлджээ. Гэвч тvvний зvгээс vйлдэх хамгийн том хууран мэхлэлт гарах арай болоогvй байв. Анабаптист номлогчийн хvv, протестант шажинтан Оутс англикан гэрээсийг судлахын тулд Кембриж-д элсэн оров. Тэнд бас л хэрэг vйлдэж сургуулиас хєєгдсєн байна. Хэдийгээр сургуулиас хасагдсан ч тэрээр боловсролгvй мєртлєє боловсролтой юм шиг дvр эсгэж католик шажинтныхны хавиар эргэлдсээр байв. Єєрийн найз католик бус шажинтан Исраэль Тонгийн (Israel Tonge) дэмжлэгтэйгээр, «эсрэг талынхны дунд» нэвтрэн орж католик шашны дунд сургуульд элсэн оржээ. Дараа нь єєр нэгэн католик шашны дунд сургуульд элссэн ч бас хасагдав. Энэ ч нэг чухал биш л дээ. Энэ vес Оутс католик шажинтнуудаас хариугаа авахын тулд тэдний талаар хангалттай мэдээлэлтэй болсон байв.

1678 онд Оутс иезуитууд II Чарльз хааны аминд халдах гэж байна гэсэн худал яриаг сэдэж єєрєє энэ хуйвалдааныг нээсэн болж жvжиглэжээ. Иезуитууд II Чарльз хааныг хороож оронд нь тvvний ах католик шажинтан Жеймсийг тавих гэж байна хэмээн худал хуйвалдааны санааг Оутс зохиожээ. Vvний дараа бараг 3 жил хvмvvсийн санаа сэтгэл хямарч хааяагvй католик шажинтаны эсрэг vзэл оволзож 35 хvнийг цаазлажээ. 1685 онд Чарльз vхсэний дараа Жеймс хаан болж Оутсыг худал цуу хэргээр шvvж бузар шившгийн баганад хvлж дараа нь шоронд хорьжээ. Тэрбээр шоронд ороод хэдэн жил болоод байтал 1688 онд Англид хувьсгалын шуурга дэгдэж эхлэв. Жеймсийг хаан ширээнээс зайлуулж Оутсыг єршєєж, тvvгээр ч vл барам тvvнд тэтгэвэр олгожээ.




Пилтдауны хvн


Чарльз Дарвин 1859 онд «Дvрсийн vvслийн тухай» алдарт бvтээлээ хэвлvvлсний дараа эрдэмтэд хvний эртний євєг болох хvн дvрст мичний олдворыг хайж олох гэж мэрийцгээж байв. Тэд хvний хувьслын цаг хугацааны хэмжээс дээр «дутаж буй хэлхээс vе»-ийг олж бєглєхийг оролдож байв. Археологич Чарльз Доусон (Charles Dawson) 1910 онд єнєєх дутаж буй vе шатыг оллоо хэмээн зарлажээ. Vнэндээ тэр тvvхэн дэх том хууран мэхлэлтvvдийн нэгтэй тулгарчээ. Чарльз Доусоны нээлтийг Пилтдауны хvн гэж нэрлэдэг. Английн Сассекс дахь Пилтдауны уурхайд (Piltdown) гавал яс болон араатай эрvvний яс олджээ. Доусон олдвороо тэр vеийн нэрт палеонтологич Артур Смит Вудвордод (Arthur Smith Woodward) авчирч єгчээ. Вудворд насан єєд болтлоо Доусоны олсон зvйлийг жинхэнэ хэмээн ярьж байжээ.

Энэхvv олдворын тухай дэлхий даяараа шуугисан ч худал гэдэг нь бага багаар цухалзаж эхлэв. Дараагийн хэдэн арван жилийн хугацаанд археологийн бусад олдворууд пилтдауны хvн хэмээх олдвор хvний хувьсалд хамаагvй болохыг нотлож эхлэв. 1950 онд Доусоны олсон гавал яс дєнгєж 600-хан настай болохыг туршилтаар батлав. Энэ бол жирийн орангутангийн гавал байжээ. Нэгэн овжин зальтай нєхєр Доусонд молиго vмхvvлжээ. Шинжлэх ухааны ертєнц ингэж нэг сайн хууртагдав. Энэ молигын эзэн хэн гэгч байв? Vvнд Доусон єєрєє ч сэжиглэгдэж байв. Одоо ихэнх мэргэжилтнvvд олдворыг олоход тэнд байлцсан музейн ажилтан Мартин Хинтон (Martin Hinton) энэ молигын эзэн хэмээн vзэж байна.




Дрейфусын хэрэг

Тит Оутсын зохиосон хуйвалдаантай тєстэй нэгэн хэл ам таталсан хэрэг байдаг. Энэ хэрэг vндэсний улс тєрийн бодлогод vлэмж нєлєєлсєн бєгєєд энэ худал хуурмаг зvйлээс vvдэлтэй vзэн ядалт нэлээд урт хугацааны туршид амь бєхтэй оршсоор байв. Альфред Дрейфус (Alfred Dreyfus) 19 дvгээр зууны францын армийн еврей офицер байсан бєгєєд Германы талд цэргийн нууц мэдээ худалдсан тул урвагч хэмээн буруутгагдаж байв.

Шvvх эрх баригчид Альфред Дрейфусын хэргийг шvvн хэлэлцээд Девилсарал дээр насаар нь хорих ял оноожээ. Еврейн эсрэг vзэлтнvvд Дрейфусын хэрэг дээр дєрєєлєн еврейчvvд ерєєсєє тєрийн эсрэг vзэлтнvvд хэмээн суртал явуулж эхлэжээ. "Анх Дрейфусын нэр хvндийг гутаасан агуулгатай захиа худлаа байсан биз" гэсэн сэжиглэл ч хvмvvсийн дунд тєрж эхлэв. Жинхэнэ буруутан нь хошууч Эстергази (Maj. Esterhazy) болж хувирав. Нэгэнт гаргасан шийдвэрээ хадгалж, Францын эрх баригчид энэ хэргийг булзааруулах гэж оролдоход, зохиолч Эмиль Золя армийнхныг гэмт хэрэгтнээ нуусан хэмээн буруутгав.

Эцэст нь Дрейфусын хэргийг дахин шvvх болон vvнийг эсэргvvцсэн талуудын хооронд маргаан vvсэв. Хоёр тал хоёулаа Дрейфусыг буруутай болон буруугvй хэмээн маргалдаж эхлэв. 12 жилийн хугацаанд еврейн эсрэг vзэлтэй бvлэглэлvvдийн эсэргvvцэл замхарч улс тєрийн чиг хандлага ч єєрчлєгдєв.

Хошууч Хуберт Жозеф Генри (Hubert Joseph Henry) дээрх хэргийн гол материалуудтай таницлах боломж олдсоны дараа тэрбээр амиа хорложээ. Гэсэн ч Францын шинээр сонгогдсон кабинет хэргийг дахин задлах шийдвэр гаргажээ. Шvvх Дрейфусыг дахин буруутай хэмээн vзсэн ч хожим нь Дрейфус ерєнхийлєгчийн єршєєлд хамрагджээ. Хэдэн жилийн дараа иргэний давж заалдах шvvх Дрейфусыг гэм буруугvй хэмээн vзэж, Дрейфус армидаа албаа амжилттай vргэжлvvлэн Дэлхийн нэгдvгээр дайнд нэр тєртэй оролцож явжээ. Энэ хэргийн ачаар францын улс тєрийн бодлогын чиг хандлага ч єєрчлєгджээ.




Клинтон болон Левинскийн хэрэг

1998 оны нэгдvгээр сард сэтгvvлч Мэтт Драж (Matt Drudge) нэгэн гайхашруулсан мэдээг олны сонорт  хvргэсэн нь vнэн болж таарав.  АНУ-ын ерєнхийлєгч Билл Клинтон Цагаан ордонд дадлага хийж байсан Моника Левинскийтэй амрагийн явдалтай байжээ. Эхлээд энэ талаар сэжиг тєдий яригдаж байхад Клинтон vvнийг албан ёсоор библи дээр баруун гараа тавьж тийм юм ёстой байгаагvй хэмээн худал мэдvvлэг єгч бvр тангараг єргєж байжээ. Энэ нь Клинтоныг буруутгах vндэс болжээ. Тvvний хэргийн vнэн байдал дараах байдлаар илэрчээ. Билл Клинтон Арканзас мужийн захирагч байхдаа нэгэн пvvсийн ажилтан эмэгтэй Пола Жонсыг (Paula Jones) бэлгийн ажил хийхийг ятган оролдож байжээ. Дараа нь Пола Жонс vvнийх нь тєлєє Клинтоныг шvvхэд єгчээ. Пола Жонсын ємгєєлєгч Клинтон буруутай гэдгийг нотлох гэж оролдож байхдаа Цагаан ордны хуучин нарийн бичгийн дарга болон итгэмжлэгдсэн тєлєєлєгч Линда Левински Трипп (Linda Tripp) нараас мэдvvлэг авч, Триппд Моникатай ярьсан бичлэг байгааг олжээ. Тэр бичлэгт Моника Клинтонтой амрагийн холбоотой болохоо ярьсан байв. Ємгєєлєгчид энэ vеэс Клинтоныг мєшгиж олон удаа тvvнээс асуулга авч, эцэст нь тvvнийг vнэнээ тангараглан хэлэхэд хvргэжээ.

Гэтэл тэрбээр vvнийг хийсэнгvй. Хэрэг даамжирч шvvхэд прокурор Кеннет Старрыг (Kenneth Starr) дуудан авчрахад Клинтон арга буюу vнэн гэдгээ хvлээн зєвшєєрчээ. Старрын илтгэлийн vндсэн дээр тєлєєлєгчдийн танхим Клинтоныг худал мэдvvлэг єгсєн тєдийгvй хууль хяналтын байгууллагын vйл ажиллагаанд саад учруулах гэсэн хэмээн буруутгав. Хэдийгээр ийм хэл амтай байсан ч америкийн олон нийтийн дунд Клинтоны рейтинг  єндєр байсаар байна. Хожим нь Сенат тvvний хэргийг хэрэгсэхгvй болгожээ. Гэсэн хэдий ч дийлэнх америкчуудын ємнє Клинтон нэрээ хугалж хар толбо суулгажээ.




Уотергейтийн хэл ам

Клинтон — Левински нарын хэл амтай явдлаас бараг 20 жилийн ємнє америкийн ерєнхийлєгч худал хуурмаг зvйлтэй холбогдож байв. Энэ хэрэг улс орных нь байдалд хvндээр тусав.
Ричард Никсон хоёр дахь удаагаа дахин сонгогдсоныхоо зун 5 хvн «Уотергейт» зочид буудал дахь америкийн ардчилсан намын vндэсний хорооны штабын хаалгыг эвдэн баригджээ. Дараагийн жил нь энэ хэргийн нарийн ширийн зvйл ил болоход Никсоны ойрын єндєр албан тушаалтнууд дээрх байранд чагнах тєхєєрємж тавих тушаал єгсєн болох нь тодорхой болжээ. Энэ талаар Никсон мэдэж байсан эсэх, мєн тэрбээр энэ хэргийг тєлєвлєж нуун далдалж байсан юм биш биз гэсэн асуулт аяндаа гарчээ.

Никсон энэ талаар юу ч мэдэж байгаагvй гэсэн хариулт єгчээ. Энэ хариулт удаж тєдєлгvй худлаа болох нь тодорхой болов. Цагаан ордонд буй хvмvvсийн яриаг чагнадаг байсан бичлэгийг мєрдєн байцаах комисс нийтэд ил тод болгов. «Гvйцэтгэх давуу эрх мэдэл»-ийнхээ vндсэн дээр Никсон татгалзсан хариу єгсєн тул дээрх бичлэгvvдийн агуулгыг АНУ-ын Дээд шvvх нийтэд ил болгохоор шийдвэрлэжээ.

Эцэст нь дээрх хэргийн талаар Никсон єєрєє ярьж байгаагаасаа илvv ихийг мэдэж байсан гэдэг нь тодорхой болжээ. Бvх юм тодорхой болоход Никсон огцрох єргєдлєє єгчээ. Энэ хэл амтай хэрэг америкийн улс тєрийн бодлогод арилшгvй хар мєр vлдээжээ. Нэлээд хэдэн жилийн дараа сонгогдсон ерєнхийлєгч Жимми Картер ч тийм ч сайн байж чадсангvй.




Нацизмын суртал нэвтрvvлгийг хууран мэхлэсэн суртал нэвтрvvлэг

1930-аад оны vед Германд нацизм vvсч байхад антисемитизм (еврейг vзэн ядах vзэл) тийм ч шинэ сонин зvйл биш байв. Энэ vес еврейчvvд олон зууны мєрдєлт мєшгилтєд зовж шаналан эрх нь зєрчигдєж байв. Нацистууд єєрсдийн онолоо мєнхєлсєн ч энэ удаагийн худал хуурсан явдал нь дэндvv их хохиролтой байв. Удалгvй антисемитизм урьд ємнєхєєс бvр ч илvv єргєн хvрээтэй илэрч еврейчvvдийг газрын хєрснєєс арчиж хаяхыг уриалж байв. Тавьсан зорилгодоо хvрэхийн тулд Адольф Гитлер болон тvvний суртлын яамны сайд Йозеф Геббельс (Joseph Goebbels) еврейчvvд дайсан гэдгийг германы ард тvмэнд итгvvлэхийг оролдож янз бvрийн аргыг хэргэлсээр байлаа. Нацистууд хэвлэл мэдээллийн хэрэгслийг гартаа бvрэн атгаж байсан тул Германчуудын бvх асуудал болон Дэлхийн нэгдvгээр дайнд ялагдсан явдалд еврейчvvд буруутай хэмээн сурталчилж эхлэв.
Vvнийгээ нотлохын тулд дундад зууны vед еврейчvvд христ шашинтай хvvхдvvдийг шашны зан vйлээ хийхдээ алж устган, тэдний цусыг Пасхын баярын vеэр иддэг талхаа барихдаа ашиглаж байсан хэмээн суртал нэвтрvvлэгтээ байнга ярьдаг байжээ.

Гитлер болон тvvний хамсаатнууд еврей vндэстнийг золигт гаргахын тулд «том хууран мэхлэлт» хийхээр сэдсэн нь энэ. Тэдний онол ёсоор худлаа зvйлийг олон давтах бvр хvн эхлээд итгэхгvй байсан ч дараа нь итгэж эхлэдэг хэмээн vзэж байв. Хvн бvр бага багаар худлаа ярьдаг. Том худлаа ярихыг зvрхлэдэггvй. Том худлаа ярих нь бодит байдалд тєдийлєн нийцдэггvй тул хvмvvс хэр барагтай итгэдэггvй. Гитлер ч єєрєє ингэж бодож байжээ. Энэ онол тvvхийн олон жилийн турш ягаад худал хуурмаг зvйлvvд амь бєхтэй байсаар ирснийг ойлгоход тус дєхєм болж ч магадгvй юм.

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()