Дэлхийн vе vеийн хамгийн намхан хvмvvс

Филиппиний ємнєд хэсэгт оршдог нэгэн алслагдсан хотод амьдардаг Жунри Балауинг нь саяхан 18 нас хvрснээр Дэлхийн хамгийн намхан хvн гэдгээрээ Гиннесийн Номонд бичигдлээ. 59,93 см нуруутай тэрээр Дэлхийн хамгийн намхан хvн гэдэг “титмийн” ємнєх эзэн болох Непалын иргэн Хагендра Тап Магар-аас 7 см-аар намхан юм байна. Ингээд Жунри-аас гадна Гиннесийн номонд бичигдэж байсан бvх хамгийн бяцхан хvмvvсийн талаарх сонирхолтой нийтлэлээр аялцгаая.
Дэлхийн vе vеийн хамгийн намхан хvмvvс

Гиннесийн амжилтуудын номын баг Филиппиний Синданган хотод хvрэлцэн очиж, Жунри-гийн нурууны хэмжээг албан ёсоор авчээ.



Дvрэм ёсоор бол дэлхийн хамгийн намхан хvн маань 18- аас дээш насных байх ёстой байдаг тул дэлхий нийтээрээ Жунри-г насанд хvрэхийг хvлээж байсан билээ. Харин манай хvн єнгєрсєн Ням гарагт “эрийн цээнд хvрч” Гиннесийн ч номондоо бичигдсэн байна.



Тvvний эцэг нь хэлэхдээ дєрвєн хvvхдийнх нь хамгийн ууган нь болох Жунри Балаунг нь нэг ойтойгоосоо хойш єсєєгvй бєгєєд хэл яриа нь ч хєгжєєгvй гэжээ. Тиймээс Жунри єнєєдєр ганц хоёр vг, холбоо vг тєдийхнєєр санаагаа ойлгуулдаг байна. Мєн гадуур явахад арчилгаа их шаарддаг тул ихэвчлэн гэртээ vлддэг бєгєєд сургууль сураагvй ажээ.



Хэдийгээр Гиннесийн амжилтын номонд багтсанаар мєнгєн шагнал дагалддаггvй  ч гэсэн Жунригийн нєхцєл байдлыг манай номоор дамжуулан мэдсэн дэлхийн эмч нарын анхаарал татагдаж, vнэгvй хагалгаа, эмнэлэгийн туслам vзvvлж магадгvй гэдгийг Крейг Глендай тэмдэглэжээ. (Крейг Глендай бол Гиннесийн амжилтуудын номны тэргvvн юм). Орон нутгийн эмч нар нь Жунригийн энэхvv хєгжлийн бэрхшээлийн шалтгааныг олж чадахгvй байгаа тул ємнєх хамгийн намхан хvнд АНУ-ын эмч нар тусалсан шиг аз Жунриг ч гэсэн тойрохгvй гэдэгт тэрээр итгэлтэй байгаа юм.



Ахиад ирэхгvй ч мєнхийн жаргалтай нас гэж дуулж хуурдаад явж байдаг арван найман насныхаа тєрсєн єдрийг гэр бvлийнхэнтэйгээ хамт яг л нэг настай нярай шиг тэмдэглэж байгаа Жунри.


Харин одоо ємнє нь дэлхийн хамгийн намханаар шалгарч байсан хvмvvсийг танилцуулъя.


Жунригаас ємнє дэлхийн хамгийн намхан хvн гэгдэж байсан Хагендра Тап Магар нь 67,08 см нуруутай юм байна. Катмандугийн Покхартаас хойд зvгт байдаг газар авахуулсан энэхvv зураг тэрээр Гиннесийн амжилтуудын медалиудаа харуулж байгаа ажээ.



Тэрээр дэлхийн хамгийн намхан хvний “єргємєжлєлєє” 2010 оны 10 сарын 14-ний єдєр буюу 18 нас хvрсэн тєрсєн єдрєєрєє авч байв.



Харин одоо таны харж байгаа Эдвард Нино Германдез нь ємнєх рекордын эзнийг таалал тєгссєний дараа, Хагендр Тап Магарыг насанд хvрэх хvртэлх хугацаанд тvр зуур “Дэлхийн хамгийн намхан хvн” гэгдэж байв.



Хятадын Хе Пингпин 2007 оны 1-р сард Гиннесийн номонд бичигдэж байжээ. Харин 2010 онд тэрээр 21 насандаа зvрхний євчнєєр хорвоог орхисон юм. Тvvний єндєр нь 74 см байжээ.



Хе Пингпин нь намхан нуруунаасаа гадна дєлгєєхєн тєрх, эелдэг зангаараа хvмvvсийн хайрыг татаж, супер одоос дутуугvй хvндлэл хvлээж байсан билээ. Энэ зурагт тэрээр 2009 оны 9 сарыг хvртэл Гиннесийн номонд Дэлхийн хамгийн єндєр хvнээр бичигдсэж байсан Бао Синшунтай хамт байна. Тvvний єндєр нь 2 метр, 36 см байжээ.



  Хе Пингпин болон Туркийн иргэн болох Султан Козены хамт. 246,5 см єндєртэй Султан Козен нь Бао Синшуны “залгамжлагч” юм.



Харин Гиннесийн номонд бичигдсэн хамгийн анхны, хамгийн жижигхэн хvн бол Энэтхэгийн Нью-Делигийн Ги Мухаммед юм. Тэрээр тамхины хордлогоос болж, амьсгалах боломжгvй болсноор 40 насандаа хорвоог орхижээ. 1997 онд нас барсан тэрээр 57 см байв.


0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()