Шатран бокс гэдэг спортын тухай

Chessboxing буюу шатран бокс хэмээх маш сонирхолтой нэгэн спортын тєрлийг танд танилцуулж байна. Раунд раундаараа шатар, бокс хоёроор ээлжилж єрсєлддєг энэхvv тєрєл нь 2003 оноос хойш зохиогдож эхэлсэн байна. Шатран Боксын санааг анх Энка Билал-ын «Froid-Équateur» хэмээх шог зохиолд дvрсэлсэн байсныг Голландын Ипе Рубинг гэгч иргэн бодит амьдрал дээр хэрэгжvvлэхээр шийджээ. Ингээд жинхэнэ нударганы тэмцээнийг оюун ухааны уралдаантай хослуулсан ер бусын спортын тєрлийн талаарх мэдлэгийг танд хvргэж байгааг хvлээн авна уу.
Шатран бокс гэдэг спортын тухай
www.caak.mn

Шатран боксын тэмцээн нь нийтдээ 11 раундаас бvрддэг. Тэгш  бус дугаартай раундууд нь шатар тоглоход, харин тэгш тоотой нь боксдоход зориулагдсан юм байна. Vе бvрийн хооронд 1 минутын завсарлага авна. Шатар тоглодог vеийн нэг тамирчны нийт бодох хугацаа нь 12 минут юм байна. Шатрын нэг vе нь 4 минут, боксынх нь 2 минут vргэлжилдэг ажээ. 2007 оны Шатран Боксны аваргын тэмцээний vеэр бараг бvх оноо нь шатарны єрсєлдєєны vед тэнцсэн учраас хоёр тамирчны боксоор єрсєлдєх сvvлийн vеийг гурван минутаар сунгагахад хvрч байсныг хэлэх хэрэгтэй байх.

Тэмцээний ялагчийг нокаут, техникийн нокаут, шатарны мад тавилт болон бодох хугацаа дууссан эсэх зэрэг хvчин зvйлсийг харгалзан шалгаруулдаг. Хэрэв шатрандаа хайнцаад, боксондоо нокаут хийсэн бол тэр тамирчныг ялсанд тооцох жишээтэй. Мєн боксондоо хайнцаад, шатрандаа ялсан бол мєн л ялагч тэр тамирчных болдог.


www.caak.mn

Боксын тэмцээний vеэр толгойгоо дvнхийртэл цохиулсан тамирчин єрсєлдєгчтэйгєє шатар тоглож байгаад нvvдэл хийхгvй удсан тохиолдолд шатарны шvvгч анхааруулга єгч, хоёр дахь анхууруулгын дараа шууд ялагдсанд тооцон, боксны vеийг эхлvvлдэг байна.


Видео.





1
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()