Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook

Канадын иргэн Александра Томас болон Австрали залуу Скотт Жонс нарын хос нь vймээн самуун дэгдээгчид болон эмх журам сахиулагчдын дунд газар хэвтээд vнсэлцэх єєрсдийнхєє энэ зургийг анх хараад бусдаас дутахгvй гайхчээ.

Жонс нь Канадад ажиллахаар нэг жилийн виз авсан юм байна. Тэрээр комикс номын зохиолч болох зорилготой боловч єнєєдрийн байдлаар бааранд ажилладаг. Гэтэл саяхны нэг єдєр тvvний ажилладаг газарт нь хєлчvvлхрсэн хоккейн фанатууд цуглан, тэмцээн vзэх зуураа муудалцаж эхэлсэн байна. Эрчvvдийн ширvvн тэмцэл эхэлж байгааг анзаарсан залуу ч хайртай бvсгvй Александра-гаа дагуулаад харих гэж байжээ. Тэд: “Бид хоёр юу болоод байгааг ч ойлгоогvй” гэж хэлсэн байна. Нэг л мэдэхэд бєєн vймээн самуун дундаас цагдаа нар гарч ирээд л, Скотт, Александра хоёрыг ч гэсэн чирч гулдчиж эхэлсэн байна.

Хуй салхинд ороогдсон байшингийн хуучин дээвэр шиг л нєхцєл байдалд орсон гэмгvй хосыг цагдаа нар газар дээгvvр чирч гарчээ.

Гэхдээ тэд хосыг эмх замбараагvй байдалд хамааралгvй гэдгийг олж мэдмэгцээ тэр дороо орхиж, цааш явцгаасан юм байна. Хєл толгой нь мэдэгдэхгvй нєхцєл байдалд угаасаа иймэрхvv юм гаралгvй дээ. Харин Скотт Жонс цагдаа нарыг холдмогц, гэнэтийн цочролд орсноосоо болж уйлан хэвтэж байсан найз бvсгvйгээ тайвшруулахын тулд vнссэн нь ийнхvv хальсанд бууж, интернэт даяар алдаршжээ.

Харин єнєєдєр дурлалт хос маань Нью-Йорк-т очиж шоунд оролцсоныхоо дараа Калифорниор аялж, харин зуны сvvлээр Мельбурн-д суурьших гэж байгаа юм. Аз нь таарвал яаж ч эргэж мэдэх сонин хорвоо шvv.

