Ємнєд Солонгосын Чежудо арал дээрхи Love Land

Солонгосын Чежу арал єнєєдєр Хавай-аас дутахгvй нэр хvндтэй болж, дэлхийн жуулчдын соронзон болохын сацуу шинэ гэрэлсэн хосуудын бал сараа єнгєрvvлдэг газар болсон билээ. Тийм ч єндєр vнэтэй биш боломжийн єртєг, гайхалтай цаг уур, байгалийн vзэмж, амтралт сувиллын газрууд, дээд зэрэглэлийн vйлчилгээтэй энэ арлыг амьдралынхаа хамгийн аз жаргалтай мєчєє хайртай хvмvvстэйгээ хамт єнгєрvvлэх газраар сонгох хvмvvсийн тоо ч олон болжээ. Тэгвэл одоо та бvхний мэлмийд энэ арал дээр, задгай тэнгэрийн доор байрладаг "Love Land" хэмээх эротик паркийн барималуудын дvр зургийг хvргэхээр бэлтгэснийг хvлээн авна уу.
Ємнєд Солонгосын Чежудо арал дээрхи Love Land
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа


Энэхvv хvрээлэн нь содон байгаад зогсохгvй, эр эмийн ёсонд хатуу байр сууринаас ханддаг ёс жаягтай Солонгосчуудын хувьд “ивэртэй туулай” л гэсэн vг. Гэвч  тєрєл бvрийн байрлалаар бэлгийн ажил хийж буй хvмvvсийг дvрсэлсэн 140 гаруй барималууд нь насанд хvрсэн хvн бvрийн хувьд жинхэнэ vзvvштэй зvйл болдог байна. Ямартай ч Чежу арлыг зорьсон хvн бvхний заавал очдог газруудын нэг бол "Love Land" билээ. Энэ хvрээлэнгийн талаар тун сонирхолтой баримтат кино хvртэл байдгийг бидний зарим нь vзсэн байх.



Ингээд бvгдээрээ энэхvv хvрээлэнг байгуулах болсон шалтгаан, хэзээ бий болсон зэрэг зарим баримтуудтай бас танилцацгаая.



Солонгосын дайн дууссаны дараагаар хvмvvсийн амьдрал бага багаар урьдын хэвэндээ орж, тайван байдал эргээд ноёрхож эхэлжээ. Хvмvvс хvvхэд тєрvvлж, гэрлэж, гуниглаж, баярлалдах гэх мэтээр єдєр тутмын энгийн амьдрал эхэлсэн байна.



Гэхдээ Ємнєд Солонгос бол бусад Ази орнуудтайгаа л адил хэв журамд баригдсан, нээлттэй бус нийгэмтэй улс гэдгийг бид сайн мэднэ. Эрт дээр vеэсээ л эцэг эхийнхээ заавраар амьдралынхаа ханийг сонгодог байснаас биш гэрлэлтийн ємнєх бэлгийн харьцаа, гэр бvлээс гадуурх дотно харилцаа битгий хэл бэлгийн байрлал, зан vйлийн талаар сонсохоосоо ч айдаг хvмvvс.



Гэтэл цаг цагаараа байдаггvйгийн дээр, мэдээллийн эрин vед бид амьдарч байгаа учраас энэ улсын хуучин уламжлал ч аажим аажмаар эвдэгдэж, шинэ vеийн залуус илvv нээлттэй болж ирэх нь мэдээж юм.



Хамгийн гол учир нь шинээр гэрлэгсдийн анхны шєнє нь бие биенээ таних хамгийн эхний дотно харилцаа нь болж єгдєг учраас бал сарын арал болсон энэ газар л чухам энэхvv хvрээлэнг байгуулснаар залуу хост мэдээлэл єгєх ач холбогдолтой гэж шийдэцгээсэн юм байна.



Єєрєєр хэлбэл шинээр гэрлэсэн хосуудад бэлгийн зан vйлийг нь зааж сургах vvднээс  энэ хvрээлэнг байгуулсан гэж ойлгож болно.



Ямартай ч энэхvv хvрээлэн нь Чэжудо арлын газрын зураг дээр тодоор тэмдэглэгдэж, жуулчдын хамгийн ихээр очдог газар болжээ. Харин бэлгийн ажлын талаарх сэдэв энэ улсад бол хориотой хэвээр л байгаа гэдгийг тэмдэглэх нь зvйтэй байх.



Задгай тэнгэрийн доорхи сексийн энэхvv музейн албан ёсны нээлт нь 2004 онд болж, Love Land хэмээн нэртэй болжээ.



Мэдээж Love Land-д айлчлахын тулд 18-аас дээш настай байх шаардлагатай.



Бэлгийн таашаалыг дээд зэргээр амсаж буй хєшєє барималуудыг харуулах энэхvv хvрээлэнгийн vзмэрvvд нь байнга шинэчлэгдэж байдаг.



Мєн эндээс тєрєл бvрийн секс-шопуудаас янз бvрийн бараа худалдан авах боломжтой ажээ. Харин хvрээлэнгийн vзмэрvvдийг бол нэг цагийн дотор л vзээд дуусгачихдаг байна.






































Видео.




4
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()