Футболкоор хєєрхєн тор хийх арга

Олон жилийг хамтдаа єнгєрєєж, зуны дулаахан наранд ємсєхєд даанчиг эвтэйхэн байсан хайртай футболкоо та хаяхад арай харамсаад, ахиад ємсєх гэхээр арай л биш санагдаад хэцvv байна уу? Угаасаа амьдрал богинохон болохоор хамгийн хайртай богино ханцуйтай цамц хvртэл муудаж, гадуур ємсєх аргагvй болохоороо гэрийн цамц болоод, эцэст нь унтлаганы хувцас болж, бvvр сvvлдээ шалны алчуур болоод дуусдаг шvv дээ. Хайртай хувцасаараа шал арчих дуртай хvн гэж хаана байх билээ. Тэгвэл яг таны энэ асуудлыг маш хэрэгцээтэй байдлаар шийдэж єгєх нэгэн зєвлєгєєг хvргэж байна. Амьдралын юм бvхнийг жаахан єєдрєг талаас нь харж, жаахан бvтээлчээр хандвал тэр чигээрээ аз жаргал, бvтээл туурвил байдаг. Ингээд бvгдээрээ дэлгэцэндээ ойртон сууж, юмханаар юм хийх хєєрхєн санаатай танилцацгаая.
Футболкоор хєєрхєн тор хийх арга
www.caak.mn

Алхам 1: Футболкоо яг голоор нь, уртааш нь нугалж байгаад, ханцуйных нь доогуур хагас дугуй хэлбэр vvсгэн хайчилна.


www.caak.mn

Алхам 2: Хайчилсан хэсгvvдээ сайн єєлж, єє сэвгvй цэвэрхэн болгоно.


www.caak.mn

Алхам 3: Ирмэгvvдийг нь эмжээрлэн оёно.


www.caak.mn

Алхам 4: Эмжээрvvдээ гоёмсог болгохын тулд ахин хирээсэлж оёж єгєєрэй.


www.caak.mn

Алхам 5: Одоо шугам, бал аваад шатрын дарааллаар богино богино шугамууд зурж єгєєрэй. Тороо бат бєх болгохын тулд зурааснуудаа богино богино, бас тийм ч ойрхон биш зайтай зураарай.


www.caak.mn

Алхам 6: Дараа нь зураасныхаа дагуу хайчилна уу.


www.caak.mn

Алхам 7: Дууссаныхаа дараа футболкоо сунгаж, хир бєх бат болсныг нь шалгаарай.


www.caak.mn

Алхам 8: Эцэст нь бариул гаргаж хайчлах л vлдлээ. Ингээд л таны хайртай футболкоор хийсэн тор бэлэн боллоо.


Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()