Леди Гага-гийн талаар 30 сонирхолтой баримт

Харь гаригийн солиотой эрч хvч гэж тvvнийг нэрлэж болно. Олон хvнд эрч хvч, амьдрах хvслийг хайрлаад, бас єлсєж зовсон хvмvvст туслаад байдгийг нь бодохоор тэнгэрээс унасан сахиусан тэнгэр ч гэмээр, бас хvмvvжил гэж юу байдгийг ч мэддэггvй амьтан шиг аашилж, байж болох хамгийн гажиг хувцас хунараар гоёдог болохоор нь амилсан чєтгєр ч гэмээр юм шиг. Ямар ч талаараа ямар ч хvнд асар хvчтэй сэтгэгдэл тєрvvлдэг энэ оньсого мэт тэсрэх бємбєг шиг бvсгvйн талаар 30 сонирхолтой баримтыг танд хvргэхээр бэлтгэлээ. Магадгvй тvvн шиг болохыг хvсэгчдэд санаа єгч, бас тvvнийг vзэн ядагчдад тvvн шиг байхгvйн тулд ямар байх ёсгvйг нь ч гэсэн ойлгуулах болно. Гэхдээ энэ эмэгтэй бол миний хувьд жинхэнэ гайхамшиг...
Леди Гага-гийн талаар 30 сонирхолтой баримт
ХАУСТАЙ БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn

1. Гага сургуульд байхаасаа л Guys and Dolls хэмээх театрын жvжгийн Аделаидагийн дvрийг бvтээхийг мєрєєддєг байж.

2. Тvvнд тєгєлдєр хуурын хичээлийг тайчигч эмэгтэй заадаг байсан.

3. Тєгєлдєр хуур тоглож байхдаа элдэв янзын хєдєлгєєн хийж, бараг л театрын vзvvлбэр шиг юм тоглочихдог байсныг нь болиулахын тулд багш нар нь Гагагийн гаран дээр тоглоомон ягаан бартай зvvлт зvvлгэдэг байжээ. Гага тєгєлдєр хуур дарч байхдаа ягаан бараа унагаахгvйн тулд маш томоотой суудаг байв.

4. Гагагийн єєрийнхєє мєнгєєр худалдан авсан хамгийн анхны диск нь Green Day хамтлагийн Dookie цомог байжээ.

5. Нэгэн зул сарын баяраар тэрээр Стив Уандераас Битлз хамтлагийн гарын vсэгтэй диск бэлгэнд авч байж.


www.caak.mn

6. Тvvний хамгийн анхны дуу нь ердєє 15-хан минутад бичигдсэн бєгєєд To Love Again гэдэг нэртэй байв.

7. Гага єсвєр насандаа vе vе гэрээсээ оргож, хэл сураггvй алга болон тэнэдэг байжээ.

8. Тvvний анхны ажил нь go go dancer болон зєєгч байжээ.

9. Гага єєрийн шоу тоглолтуудаа “поп-бурлеск” тєрєлд хамруулдаг.


www.caak.mn

10. Хvvхэд байхад нь Гага-г vе тэнгийнхэн нь пиццаны газрын ард байдаг хогийн савруу байс хийгээд л хийчихдэг байжээ.

11. Гага-гийн бие дотор хоёр сvнс амьдардаг гэдэгт тэрээр итгэдэг. Нэг нь єєрийнх нь, нєгєє нь тєрєхєєс нь єнмє нас барсан нагац эгчийнх нь гэнэ.

12. Сvнс сvvдэр, хий vзэгдэл байдаг гэдэгт тэрээр итгэдэг бєгєєд бvvр єєрєє байнга хардаг гэдгээ хэлжээ.

13. Бодит амьдрал дээр Гага маш хуучинсаг vзэлтэй бєгєєд тогтсон заншлаас гажсан зvйлийг хvлээж авах тун дургvй гэнэ.

14. Гага 4 настай байхдаа сонсголоороо тєгєлдєр хуур дарж сурсан байна.


www.caak.mn

15. Тэрээр хоол хийх дуртай

16. Мєн Итали хоолонд, тэр дундаа гоймонд нугасгvй дуртай гэнэ.

17. Гага солгой юм байна.

18. Тэрээр 4 удаа осолд орж байсан.

19. Єєрийнх нь уран бvтээлч, тvvний дуулдаг урсгалыг жинхэнэ урлагт тооцож, хvлээн зєвшєєрvvлэхийн тулд тэрээр цаг ямагт хичээж ажилладагаа хэлжээ. Мєн хєгжмийн урлагт цоо шинэ, бас vнэхээр чухал єєрчлєлтийг хийхийг мєрєєддєг.


www.caak.mn

20. Тvvний Paparazzi болон Poker Face гэхчлэн хэд хэдэн дуунууд нь “Ховч охин”- олон ангит кинонд ашиглагддаг.

21. Гага Донателл Версаче-г єєрийн урлагийн онгод гэж vздэг.

22. Алдрын оргил vед нь буюу 2008 онд тvvнийг Кристина Агиллератай адилтган vзэгчид олон байв. Харин Кристина єєрєє тэр vед Гага-гийн эр, эмийг нь ч ялгадаггvй байжээ.

23. Єєрийгєє 60-аад онд тєрєєгvйд Гага их харамсдаг байна. Учир нь тэр vед тєрсєнсєн бол Жон Ленноныг єєрийн болгох байсандаа итгэлтэй байдаг ажээ. Йоко Оно хvртэл тvvнд байр сууриа сайн дураараа тавьж єгєх байсан гэдэгт тэрээр итгэлтэй байдаг.

24. Хєгжим, мода хоёр бол салшгvй холбоотой нэгэн бvхэл зvйл гэдэгт тэрээр бат итгэдэг. Нэг нь нєгєєгvйгээрээ оршин тогтнох ямар ч vндэс байхгvй гэж vздэг.


www.caak.mn

25. Леди Гага бvх эрэгтэй шvтэн бишрэгчиддээ хандаж, сээтэгнэлд яснаасаа дургvй болохоо мэдэгджээ. Ганцхан л удаа бvтэл муутайхан шиг сээтэгнэвэл тvvнээс “VГVЙ” л гэсэн хариуг эрчvvд хvлээх нь байна.

26. Леди Гага хунтайж Харри-д ухаангvй хайртай ажээ.

27. Valentino болон Ferragamo-гийн гоёлоор гангардаг байсан ээжийнх нь стиль тvvний хувцаслах хэв маягт урам єгдєг.

28. Леди Гага ердєє 155 см л нуруутай юм байна. Тиймээс клипний зураг авалтууд дээр компютерийн тусламжтайгаар уртааш нь сунгах шаардлага гардаг ажээ. Энэ бол тийм ч шинэлэг технологи биш юм. Учир нь яг ийм аргаар Кайли Миноуг ч гэсэн 154 см нуруугаа єндєр гоолиг харагдуулдаг.

29. Цагтаа Гага шоу бизнесийн ертєнцєд 30-аас доошгvй жил оршин тогтнох зорилготой байгаагаа хэлж байсан. Энэ амлалтаа ч биелvvлэхийн тулд маш урт удаан хугацааны туршид єндєр ачаалалтай, бас ямар ч завсарлага авалгvйгээр ажиллах шаардлагатай болжээ.

30. Леди Гага урлаг, хєгжим хоёрын тєлєє заяагдсан гэдэгтээ бvрэн итгэсэн учраас хэзээ ч нєхєрт гарахгvй гэсэн тангарагыг єєртєє єгчээ.


15
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()