Юмсыг цуурайгаар баримжаалан харах чадвартай Бен Андервуд

Бенийг 3 настай байхад тэрбээр нvдний хорт хавдар болох ретинобластаар євдсєн нь шинжилгээгээр тодорхой болжээ. Тvvнд яаралтай мэс засал хийж 2 нvдийг нь зайлуулжээ. Энэ хорт хавдар хамгийн ховор тохиолдол. Эдvгээ анагаах ухаан ийм хэлбэрийн хавдрыг эрхтнийг нь зайлуулахгvйгээр эмчлэх боломжтой болсон аж. Бенийг бага байсан тэр vед боломж байсангvй. Ингээд бvгдээрээ Бен Андервуд гэх хараагvй хvvгийн яаж “Сонар харц” (юмсыг цуурайгаар баримжаалан “харах“) –ыг яаж бий болгосон талаар болон тэсвэр тэвчээр байвал юмсыг тєсєєлєлєєр ч харж болдог тухай єгvvлэх сонирхолтой нийтлэлтэйгээ танилцацгаая.

Юмсыг цуурайгаар баримжаалан харах чадвартай Бен Андервуд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn
Бен єрєєнд орж ирээд амандаа vг хэлэн vглэж сандал дээр жирийн хvн шиг онож суухын хамт гартаа янз бvрийн юм авч, текст хvртэл шивж чаддаг. Тэрбээр тасалгааг хамгийн жижиг зvйлийг нь хvртэл оруулан нарийн харж чадна. Скейтбордаар хvртэл гулгаж мєн бассейнд сэлж чадна. 6 наснаасаа хэлэн хараагvй хvний хэрэглэдэг таягийг барихаа больсон. Хараагvй хvний ийм сонин чадварыг сонар харц буюу цуурайгаар дамжуулан “харах” чадвар гэж нэрлэдэг. Бен ийм чадвартай хvмvvсийн дунд хамгийн авьяаслаг нь.
 
www.caak.mn
 
Бен 1992 оны 1 дvгээр сарын 26-нд тєрсєн. Эмч  болон эмнэлэгийн Бенийг эрvvл хvvхэд хэмээн тооцож байв. Харин Бений ээж Акванетта хvvгийнх нь баруун нvд зvvнээсээ бага зэрэг ялгаатай байгааг анх олж харсан байна. Баруун нvд нь харанхуйд гэрэл ойлгон муурын нvд лугаа адил гэрэлттдэг байв. Бенийг 2 настай байхад 1994 онд баруун нvд нь юм харахаа больсон бєгєєд нvднийх нь хvvхэн хараа нь євдєж эхлэсэн байна. Нvдний эмч энэ євчинг олон зvйлээс шалтгаалдаг тул сайтар судлаж vзэх хэрэгтэй гэжээ. Ингээд Бений нvдний євчний оношийг тогтоох шинжилгээ авч эхлэжээ.
 
www.caak.mn
 
Ретинобластом буюу нvдний хорт хавдар аймшигтай vр дагавартай євчин. Бений євєє 1977 онд бvдvvн гэдэсний хорт хавдараар єєд болжээ. Гэтэл Бений нvд хорт хавдараар євчилнє гэдэг тvvний эхийн хувьд байж боломгvй зvйл мэтээр санагдаж байв. Бений євєєг Бенжамин гэдэг байсан бєгєєд тvvний дурсгалыг хvндэтгэн бас Бен хэмээн нэрийг хvvдээ єгчээ.
 
Нvдний хорт хавдарын ийм хэлбэр 3 насны доторх бага насны хvvхдэд тохиолддог аж. Нэгэн удаа 6 настай хvvхэд євдєж байжээ. Энэ маш ховор тохиолдол. Хэрэв євдсєн нvдийг нэн яаралтай эмчлэхгvй бол харааны мэдрэл, цаашлаад тархийг гэмтээдэг аюултай. Бен бол ретинобластомоор євдсєн олон хvvхдийн нэг жишээ.
 
www.caak.mn
 
Бений баруун нvдийг эмчлэх нь оройтсон тул мэс заслын аргаар зайлуулжээ. Эмч нар зvvн нvдийг нь эмчлэх гэж найман сар хєдєлмєрєє зориулжээ. Химийн эмчилгээ vр дvн єгсєнгvй. Бений ємнє хоёр боломж байв. Бен нvднээсээ болж vхнэ. Аль эсвэл цаашид амьдрахдаа хараагvй болж vлдэнэ. Мэдээж сvvлийн хувилбарыг сонгохоос єєр аргагvй. Дээрх нэг зурган дээр Бен 3 настай байна. Энэ зургийг сайтар ажиглавал эхлээд Бений баруун нvд євдсєн бєгєєд зvvн нvд нь улаан болж харагдаж байна.
 
Бен 3 настай байхдаа сайн ярьдаг байсан бєгєєд нэг удаа ээждээ: «Ээжээ би юу ч харахгvй байна. Бvр юу ч харахгvй байна» гэжээ. Энэ vед Бен хараа орохгvй гэдэг нь нэгэнт тодорхой болсон байв. Бений нvдэнд мэс засал хараахан хийгээгvй байсан тул ээж нь хvvгээ дам аргаар юм «харж» сургахаар оролдож эхлэсэн байна. Тухайлбал, гар, чих болон vнэрлэх эрхтнээр нь дамжуулж юмыг «харж» сургаж эхлэжээ. Ээж нь хvvдээ: «Чи нvдгvй ч гэсэн харж чадна» гэж хэлсэн нь vнэхээр vнэн байлаа.
 
www.caak.mn
 
Бенийг 3 настай байхад тэрбээр нvдний хорт хавдар болох ретинобластаар євдсєн нь шинжилгээгээр тодорхой болжээ. Тvvнд яаралтай мэс засал хийж 2 нvдийг нь зайлуулжээ. Энэ хорт хавдар хамгийн ховор тохиолдол. Эдvгээ анагаах ухаан ийм хэлбэрийн хавдрыг эрхтнийг нь зайлуулахгvйгээр эмчлэх боломжтой болсон аж. Бенийг бага байсан тэр vед боломж байсангvй. Энд єгvvлэх зvйл энэ тухай биш.
 
Бенд бvгд хичээнгvйлэн туслаж байв. Тvvний ах Дериус Бенийг єєрийнх нь юмыг эмх цэгцтэй тавьж сургаж байв. Дvv Исайя нь Бенийг байнга дагаж явахдаа эргэн тойрны бvх юмны байрлалыг хэлж зааж єгнє. Хvн бvгд Бенд сайн хандаж байв. Бен vнэхээр амьдрах эрч хvчээр дvvрэн єсч байв.

Хамгийн гайхмаар нь Бен хараатай хvvхдvvдээс ялгагдахгvй байв. Унадаг дугуй, скейтээр наадаж тэр бvv хэл модонд хvртэл авирч байдаг. Эдvгээ хvv хараагvй ч гэсэн сайн харж байгаад итгэл дvvрэн байна. Бен ємнєє байгаа орчинг бараг дvрслэн хэлж чадна. Гэхдээ єнгє хэлбэрийг нарийн хэлж чадахгvй нь мэдээж. Бен єєрийнхєє чадварын тухай хэлэхдээ: «Ээж ээ, би юмсын цуурай сонсдог» гэжээ.
 
www.caak.mn
 
Бений бvх чадвар хэвийн илэрч явагдаж байв. Бен компьютер дээр «Геймбой» тоглоомыг хvртэл тоглож сурчээ. Тvvний ээж шvтлэгтэй хvн тул бурхан хvvд нь сайхан авьяас заяаж єгчээ хэмээн боддог байв. Нэгэн удаа Бений энэ чадварыг эмч Рубен хараад vнэхээр гайхжээ.
 
Рубен Бен ямар чадвартай хvvхэд болохыг сайн мэддэггvй байв. Бен суугаад компьютерийн «Геймбой» тоглоом тоглоод л ...Рубен эмч Бений євчний тvvхийг уншиж vзээд ээжээс нь: Танай хvv vнэхээр тоглоом тоглож чаддаг уу? Энэ vнэн vv? Гэхэд ээж нь: Тиймээ. Бен тоглоомондоо их дуртай. Дугуй унаж, ролик болон скейт дээр гулгаж, усны мотоцикл хvртэл жолоодож чадна гэжээ.
 
www.caak.mn
 
Энэ vеэс эхлэн Бен олны танил болжээ. Тvvнийг эмч нар судлаж эхлэжээ. Бений нэр Сакраментогийн «Зєгий», «Обсервер» зэрэг сонинуудын эхний нvvрэнд зурагтай гарч, People Magazine Бенийг далайн гахайн дэлхийн хамгийн том усан сан руу очих зардлыг дааж, Бен тэнд очоод далайн гахай хvн хоёрын сонар «хараа» хэрхэн холбоотой болох судалгаанд оролцжээ. Бен радио шоунд оролцож, сургуулиудад лекц уншжээ. Бен энэ ажилдаа дуртай. Учир нь хvмvvст, тухайлбал, хараагvйчvvдэд  туслах нь гол хэмээн vздэг аж.
 
Бен хэрхэн «хардаг» вэ? Сарьсан багваахай хэрхэн хардагтай адил. Сарьсан багваахай ан хийхдээ эргэн тойрондоо тодорхой давтамжтай «жиргэх» мэт авиа гаргадаг. Дєхєж ирж буй шавьж, эсвэл амьтан энэ давтамжийг бууруулдаг. Сарьсан багваахайнууд цуурайгаар баримжаалж байдаг. Бен хэлээрээ байнга жингэнэсэн авиа гаргадаг. Энэ авиа нь юманд ойгоод буцахад vvгээр дамжуулан эргэн тойрныхоо юмсыг баримжаалан мэдэрдэг.

Энэ нь vнэндээ тийм ч амархан зvйл биш. Бен ном уншихдаа Брайлийн шрифтэн vсэгтэй номыг ашигладаг. Бас аудио ном ашигладаг. Бен «Геймбой»-г яаж тоглодогийг асуувал: Энэ маш энгийн. Бен тоглоомонд гардаг саадыг хугацаагаар нь цээжилчихдэг. Мєн тоглоомыг дагалдан дуугардаг хєгжмийн хоорондын паузыг нарийн мэдэрч тооцдог. Яваад байх ёстой гэсэн зорилгыг урдаа тавьдаг. Энд мэдээжийн хэрэг сонар хараа нэг их хэрэггvй.
 
 
www.caak.mn
 
Бений ээж эмчид хvvгийнхээ ховорхон чадварын тухай бvгдийг хэлж єгчээ. Жишээлбэл, Бен машин дотор явж байхдаа байшингуудаас ойсон тусгалыг хvлээн авч хэдэн давхар байшин гэдгийг тєвєггvй мэддэг. Бен таяг хэрэглэдэггvй бєгєєд урьд ємнє явж байгаагvй газар гайхмаар сайн баримжаалан явдаг. Бен єєрийн ой санамждаа ямар ч «сонссон зvйлээ» тогтоож хадгалдаг гэх мэт.
 
Бен vнэхээр євєрмєц. Хараагvйчvvдийн 5% -д цуурайг сонсох чадвар сулавтар хєгжсєн байдаг. Хараатай хvмvvсийн хувьд ч ялгаагvй. Хvмvvст энэ чадвар тийм ч сайн хєгжєєгvй байдаг.  Дєнгєж эхлэл тєдий. Жишээ нь, хананы хажуугаар явж єнгєрлєє гэхэд энд хана байна гэдгийг мэдэрч байдаг. Нvдээ аниад явсан ч хана гэдгийг бас л мэдэрдэг.
 
 
www.caak.mn

Хараагvйчvvдийн хувьд энэ мэдрэмж илvv хурц болж ирдэг. Бенийн хувьд хэтэрхий хєгжсєн.
 
Хvн цуурай мэдрэх мэдрэмжийг (human echolocation) судлах талаар мэргэшсэн судлаач бол Дэниел Киш (Daniel Kish). Тэрбээр єєрєє хараагvй хvн. Бентэй нэгэн адил хэлээрээ vл мэдэг дуу авиа гарган орчноо мэдэрдэг. Киш – дипломтой нарийн мэргэжилтэн, багш. Тvvний хичээлийг дэлхийн олон мянган хараагvй хvмvvс сонсон хэрэглэдэг.
 
 
www.caak.mn
 
Киш 1996-1997 оны орчим єєрийн аргыг боловсруулжээ. Харин Бен Кишийн туслалцаагvйгээр ертєнцийг «сонсож» сурсны зэрэгцээ Киш Бений хувьд чиг баримжаа олоход нєлєєлсєн гэж хэлж болно. Киш Бенийг єєрийн шавь нарын дундаас хамгийн авьяастай нь хэмээн тодорхойлжээ.
 
Цуурайг сонсон орон зайд явдаг єєр хэд хэдэн «хvний сонар» чанартай хvмvvс бий. Бен болон Дэниэл Кишээс гадна Кишийн шавь нар болох хараагvй тєрсєн англи эрэгтэй Лукас Мюррей, 30 насандаа бvр юм харахаа больсон бельги эрэгтэй Томде Витте (2009 он), мєн тvvнчлэн доктор Лоуренс Скэдден гэх мэт.
 
www.caak.mn

Кишээс ємнє локатор-хvн хэмээн нэрлэгдэж байсан Жеймс Холман гэдэг хvн байсан. Хараагvй тэрбээр XIX зууны эхэнд дэлхийн талаар аялаж байжээ.

 
www.caak.mn
 
Хэрэв та нар Бений тухай видео киног vзвэл тэр хэрхэн текст шивж (минутанд 60 тэмдэг), хараагvйчvvдэд зориулсан Брайлийн даралттай номон дээр ажиллаж байгааг харж болно. 2008 онд Бен шинжлэх ухааны уран зєгнєлт ном бичиж эхлэжээ. Тvvний ээж Акванеттагийн ярьснаар Бен номынхоо 20 бvлгийг бичсэн гэжээ. Бен хараагvй хvмvvст зориулсан компьютерийн тоглоом боловсруулахыг завдаж байгаа бєгєєд одоогоор зарим нэг санааг боловсруулчихсан аж.
 
www.caak.mn

Бен япон орныг их сонирхдог. Бие дааж япон хэл сурч япон нєхєдтэйгээ харилцахаар шамдаж байна.

 
www.caak.mn
 
Бен хvнийг хэзээч гадаад тєрхєєр нь шинжиж дvгнэдэггvй. Учир нь тэр хардаггvй. «Хvмvvс бие биенээ гадаад тєрхєєр нь шинжин дvгнэдэг нь учир дутагдалтай. Энэ бол хараатай хvмvvсийн том асуудал. Гадаад шинжээс гадна єєр зvйлvvд байдгийг хvмvvс олж хардаггvй…». Бенийг хvн бvр хайрладаг байв. Бенд жирийн хvvхдийн хараа байдаггvй ч тэр бусдаас илvv зvйлийг мэдэрдэг байсан.
 
Бидний энэ яриа єнгєрсєн цаг дээр єндєрлєж байна. Учир нь 2009 оны 1 дvгээр сарын 19-нд Бен Андервуд нас барсан. Хорт ємєн vv тvvний амийг авч одсон.

Єрєвдмєєр хvv. Тэр амьд байсан бол шинжлэх ухааны уран зєгнєлт роман хvртэл бичих байсан. Хараагvй хvмvvст их тус хvргэх байсан. Коллежээ дуусгах байсан. Гэрлэх байсан (тvvнд найз охин байсан).
 
Хамгийн гол нь тэр євчинд бууж єгєєгvй.

Бvх юм муу байсан ч хэзээ ч бvv бууж єгцгєє. Яагаад гэвэл бvх юм жинхэнэдээ сайхан байдаг.
 
Видео.
 
Бений тухай богино кино.


 

Энэ бол Бен Андервудын тухай 50 минут vргэжилдэг кино. Их сонин шvv. Кино vнэхээр гайхмаар. Бен энэ кинонд яг л жирийн хараатай хvvхэд шиг гардаг.
 

 

 

 

NULL

NULL

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()