Дэлхий дээрхи хамгийн сонирхолтой эмчилгээний аргууд

Хvн тєрєлхтєн хэдэн мянган жилийн тэртээгээс эрvvл энх аж тєрєхийн тулд анагаах ухааны тєрєл бvрийн аргачлал, эм танг зохион бvтээж, боловруулан, тодорхой нэгэн туйлын аргачлалыг олж нээхийн тулд мєнхийн эрэл хайгуулд хатсаар ирсэн билээ. Тиймээс хаа газарт тухайн нийгэм, байгалийн онцлог, уур амьсгалд нь яг тохирсон тєрєл бvрийн ер бусын эмчилгээний аргууд байдаг. Хэдийгээр єрнийн анагаах ухаан єндєрт хєгжиж, ариун цэвриун шаардлага хангасан эмнэлэг, орчин, єндєр боловсрол, туршлагатай нарийн мэргэжлийн эмч сувилагч нар, олон туршилт, лабораторийн шалгалтыг давсан эм тан гээд анагаах ухааны бvхэл бvтэн систем єнєєдєр бvрэлдэн тогтсон боловч дэлхий дээр орон орны уламжлалт гэж хэлж болохоор маш сонирхолтой эмчилгээний арга барилууд оршин тогтносоор байна. Тиймээс уншигч таны мэдлэгийн санд энэхvv мэдээллийг єргєн барихаар бэлтгэлээ.
Дэлхий дээрхи хамгийн сонирхолтой эмчилгээний аргууд
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (15 фото)

Нэгэн хєл хvндтэй эмэгтэй Перу дахь дельфин-ий эмчилгээнд хамрагдаж байна. Дельфины єндєр vелзэлтэй дуу хоолой нь эхийн хэвлий дэхь ургийн тархины хєгжилд эерэгээр нєлєєлж, нейроны хєгжлийг нь дэмждэг гэж vздэг ажээ.


www.caak.mn (15 фото)

Хануур хорхойны тусламжтайгаар цусны даралтыг бууруулах зорилготойгоор хийдэг эмчилгээ нь єдгєє бараг 2000 жилийн настай юм. Эрдэмтэд єнєєдєр хануур хорхой хvнийг хазахад организм-д нэвчин ордог химийн бодисны ашиг тустай талыг илрvvлснээр орчин vеийн шинлэх ухаанаар vнэхээр vр дvнтэй арга болох нь нотлогджээ. Гэхдээ та хамгийн ойрын эмийн сангаасаа хануур хорхой худалдаж аваад, эмчилгээнд хэрэглэх боломжтой гэсэн vг биш ээ. Харин дэлхий дээр хэд хэдэн томоохон эрvvл мэндийн байгууллагуудын нийлvvлдэг тоотой хэдэн тусгай зєвшєєрєлтэй эмнэлгvvдэд нь хануур хорхойгоор эмчилгээ хийхийг зєвшєєрдєг байна. Зурагт: IMLC-гийн ажилтан “бvтээгдэхvvнээ” буюу хануур хорхойг танилцуулж байгаа нь.


www.caak.mn (15 фото)

Харин та бидний сайн мэдэх шавар эмчилгээ нь Чилк, болон Перу-д хамгийн єргєн тархсан анагаах аргачлал юм. Энэ нь бvх тєрлийн євчинг илааршуулах ид шидтэй арга билээ.


www.caak.mn (15 фото)

Bеijing News агентлагийн 2007 оны мэдээгээр, Хятадын иргэн болох 60 настай Цян Мушенг гэгч нь євчнєєсєє ангижрахын тулд 40 жилийн турш мэлхий, хархыг амьдаар нь идсэн гэжээ. Тэрээр залуудаа гэдэсний євчтэй байсан бєгєєд энэхvv анагаах аргын талаар дуулмагцаа ойр хавийнхаа намаг, шалбаагнаас мэлхий тvvж, гэрийнхээ ойролцоогоос харх “ангуучлан” амьдаар нь идэж эхэлсэн байна. Vvнээс яг нэг сарын дараа тvvний бие цоо эрvvл болсон боловч тэрээр єєрийн хоолны дэглэмээ энэ хэвээр нь хадгалж vлдэхийг илvvд vзсэн байна.


www.caak.mn (15 фото)

Эмчилгээний зориулалтаар євчтєнийг зориуд зєгийнд хатгуулах нь бас л маш олон жилийн настай, Хятадаас гаралтай аргачлал юм. Энэхvv алдартай барилаар “тулай” євчин, артрид, ядаргаа зэргийг анагаадаг ажээ. Зурагт: Индонезийн євчтєнгийн толгойд зєгийн эмчилгээ хийж байна.


www.caak.mn (15 фото)

“Банк тавих” гэж нэрлэдэг энэхvv арга барилыг Мусульман шашинтай улс орнуудад хамгийн єргєнєєр ашигласаар иржээ. Банк тавьсан газар нь євчтєний арьс сорогдсоноор цусны эргэлт сайжирч, эд эсvvд хурдан нєхєн тєлжин, бодисын солилцоо тvргэсдэг тул маш олон тєрлийн хєнєєлт євчнvvдийн эсрэг тэмцэж чаддаг хvчтэй зэвсэг болж єгдєг байна. Банк тавихыг лалын орнуудад “hijama” гэж нэрлэдэг.


www.caak.mn (15 фото)

Хамаг хvчээрээ тас тас хєхрєх... Йогийн дасгал, бясалгал ч гэж хэлж болохоор энэхvv анагаах урлаг нь хvний стрессийг багасгаж, эрчим хvчийг нь эрс нэмэгдvvлэх ач холбогдолтой. Энэхvv йогийг 1995 онд, Энэтхэгийн Мумбайн эмч Мадан Катария боловсруулжээ.


www.caak.mn (15 фото)

Мєн Энэтхэгчvvд vнээний єтгєн, шингэнээр хийсэн эм бэлдмэлvvдийг єргєн хэрэглэж заншжээ. Энэ нь хорт хавдар, мэдрэлийн системийн єєрчлєлт гэх мэт олон євчнийг анагаах увидастай гэнэ. Зураг дээр: сахал авсны дараа тvрхэж хэрэглэдэг vнээний шингэн ялгадасаар хийсэн гелийг барьсан эрэгтэйн гар харагдаж байна. Тvvнчлэн энэхvv бvтээгдэхvvнийг шарх сорвийг анагаахад тvрхэж хэрэглэвэл сайн гэнэ.


www.caak.mn (15 фото)

Одоогоос бараг 100 жилийн ємнє Энэтхэгийн Батини Гауд хэмээх гэр бvл 5-7 см урттай загас, жараахайг залгих аргыг Дэлхийн анагаах ухаанд танилцуулжээ. Гэхдээ зvгээр ч нэг биш, тус гэр бvлийн боловсруулсан тусгай євсний хандтай хольж залгих ёстой гэнэ. Ингэж гурван жилийн турш жараахайг, євстэй хамт залгисан хvн астм-аас vvрд ангижирдэг ажээ. Энэхvv зурагт Гайдерабад дахь Батини Гауд-ын гэр бvлийн боловсруулсан євсний хандыг залгиж байгаа эмэгтэйг харуулжээ.


www.caak.mn (15 фото)

Хятадын Шандунь мужийн Цинань хот дахь эмнэлэгийн vйлчлvvлэгчийг та харж байна. Тэрээр нvvрний мэдрэлийн саатлын эмчилгээнд орж байгаа нь энэ. Энэхvv эмчилгээнд Грек самрыг нvдэнд дээр нь тавьж, хоёр чихийг нь тєєнєж єгдєг байна. Тєєнvvр яагаад чухал шаардлагатай байдаг вэ гэхлээр: ингэснээр цусны эргэлтийг сайжруулж, биен дэхь бусад шингэнvvдийн хєдєлгєєний хурдасгадаг байна.


www.caak.mn (15 фото)

2010 онд Энэтхэгийн засгийн газар нь “Сова Ригпа” хэмээх уламжлалт анагаах аргыг албан ёсоор хvлээн зєвшєєрсєн хуль гаргасан байна. Хордлогонд орсон юмуу, хvнд євчтэй хvний цусыг нь ханаж, муу цусыг нь гадагшлуулдаг энэхvv аргыг Тvвд, Монгол болон бусад хэд хэдэн улс орнуудад эртнээс хэрэглэж иржээ.


www.caak.mn (15 фото)

Египетийн Сахарын цєлд байдаг нэгэн эмнэлэлэг нь євчтєний бvсэлхийнээс доод хэсгийг нь элсэнд булдаг анагаах аргыг хэрэглэдэг байна. Энэ нь шархираа євчний тєгс эмчилгээ болдог байна. 1985 онд авсан энэхvv зурагт эмнэлгийн євчтєнvvд эмчилгээнийхээ vеэр нары хурц гэрлээс нvvр, толгойгоо хамгаалж, шvхэр барьсан байгаа байдлыг харуулжээ.


www.caak.mn (15 фото)

Египкетийн Сива оазисын дэргэд элсэн эмчилгээнд бvтэн биеэрээ орсон хvн нvдээ анин амарч байна.


www.caak.mn (15 фото)

Ингээд хамгийн сvvлд нь сэтгэл мэдрэлийн євчин, шизофрен болон мэдрэлийн системийн єєрчлєлтєєс vvддэг бусад євчтєнvvдийг анагаах зорилгоор хэрэглэгдсээр ирсэн тогоор цочроох эмчилгээг танилцуулж байна. Энэхvv эмчилгээний vеэр євчтєнийг цочрооход хангалттай хэмжээний хvчдэлтэй тогоор хэд хэдэн удаа маш хурдан тог цохиулдаг ажээ. Орчин vед энэхvv анагаах аргачлалыг тvр зуурын ой санамж алдалт зэрэг маш ноцтой дайвар сєрєг нєлєєг vгvй хийх зорилгоор л, нилээн ховор ашигладаг болжээ. 1942 оны уг зурагт: Самуэль Резник (зогсож байгаа таван хvний голынх нь) нь Калифорни дахь улсын Паттон эмнэлэг дотор болж буй тогоор цохиулах эмчилгээг хянаж байна.


4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()