Зураг дээрхи толбоны нууц

Уншигч та бvхний ємнє зураач Эшерийн “Хэвлэлийн галерей” нэртэй нэгэн ер бусын зургийн нууцын тайллыг хvргэхээр бэлтгэлээ. Энэхvv зурагны голд байгаа цоорхойг та харж байгаа биз дээ? Эшер энэхvv зургийг хэзээ ч дуусгаж чадахгvйгээ хэлээд, уг цоорхойг vлдээхээр шийдсэн тухайгаа бичжээ. Урлаг судлаачид болон сонирхогчид тvvний зурагны уг цоорхойны талаар тєрєл бvрийн таамаг дэвшvvлж, зарим нэг нь vvнийг “хар нvх” хэмээж, зарим нь инь янийг тэмдэглэсэн байдал гэж, зарим нь давалгаа болон хэлтэрхийний нэгдэл гэх зэргээр таамаглаж байв. Харин энэ зурагны нууцыг эцэст нь математикч, проффессор Ленстра нь 2000 онд нээсэн байна.
Зураг дээрхи толбоны нууц
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа
Тэрээр зураач Эшер єєрийн бvтээл дээрээ хэрхэн орон зайг гажуулсныг нээж олжээ. Хэрэв зургийг тэнцvv 4 дєрвєлжинд хуваах юм бол квадрат тус бvр нь хэлбэрээ єєрчилж, тодорхой хуулийн дагуу хєдєлж эхлэх болно. Ингэж эргэж, тогтсон зураг нь vнэхээр бодит хотын дvр зургийг харуулах ажээ.  Энэхvv томъёоллыг гаргаж ирснийхээ дараа Ленстра нь уг зурагны голд байрлах цоорхойн оронд ахиад л энэ зураг яг тэр чигээрээ, арай жижигрvvлсэн байдалтайгаар байрлах ёстой гэдгийг илрvvлжээ. Ингээд энэхvv спираль нь эцэс тєгсгєлгvй vргэлжлэх, хэзээ ч дуусашгvй зургийг бий болгох ёстой юм байна. Тиймээс нь Эшер энэхvv зургийг хэзээ ч дуусгаж чадахгvйгээ хэлж, дунд нь нvх байрлуулсан аж. 2007 онд Ленстрын математикийн ойлголтын талаар Achieving the Unachievable хэмээх сонирхолтой кино гарч байжээ. Ингээд бvгдээрээ доорхи бичлэгнээс Эшерийн алдарт зурагны нууцтай танилцацгаая.

Видео.




0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()