Гоёмсог шилэн эрвээхэй

2011-08-04, 17:09
26,678
Тунгалаг далавчтай эрвээхэй гэнээ... та vvнийг сонсож байсан уу. Би лав огт мэддэггvй байлаа. Гэвч ийм тунгалаг гэмээр онцлог бvтэцтэй эрвээхэй байдаг юм байна. Одоогоор шинжлэх ухаан энэ эрвээхэйн тєрлийг хэрхэн тунгалаг шилэн байдагийг сайн тайлбарлаж чадахгvй л байна. Хорвоо дэлхийн сонин хачин биднийг гайхшруулсаар л байх юм даа. Ингээд энэ эрвээхэйг ойроос харцгаая.
Гоёмсог шилэн эрвээхэй


Greta oto гэдэг энэ эрвээхэйн нэр Зvvн Европын дуугvй нэгэн киноны жvжигчний нэртэй адилхан сонсогдож байж болно. Энэхvv эрвээхэй далавчаа дэлгэхэд урт нь 6 см хvрдэг. Яг тунгалаг шил шиг. Далавчны цаадах юмс нэвт харагддаг байна.



Англичууд энэ эрвээхэйг glasswing гэж нэрлэдэг. Эндээс энэ эрвээхэйн нэрний утга шууд ойлгомжтой.



Гэхдээ энэ эрвээхэйн нэрэнд роман хэлний нэрнvvд бvр ч илvv утга оруулсан байдаг. Испанчууд «эспехитос» (espejitos) — vгчилбэл, «толь» гэдэг. Энэ эрвээхэйг хальт харахад дээрх нэрийг єгсєн испан хvн яаж онож хэлээ вэ гэж бодмоор...



Greta oto-г бvр сайн ойртож харахад тvvний далавчин дээрх судлуудын хоорондох эд эс бvхэн тунгалаг нэвт болох нь харагдана. Бусад эрвээхэйнvvдийн далавч єнгєт эвэрлэг зvйлээр битvv байдаг шvv дээ. Учир нь махчин амьтдыг vргээх зориулалттай байх.



Шилэн эрвээхэй хэдэн мянган жилийн турш махчин амьтдыг айлгах гэсэн бус, тэднээс єєрийгєє нууж єнгєлєн далдлах зорилгтой байсан гэмээр.



Энэхvv эрвээхэйг сайтар ажиглавал бас нэгэн онцлогтой болох нь харагдана. Тvvний далавчны хvрээ нь бага зэрэг бараан єнгєтэй. Заримдаа энэ нь улбар шар туяатай болдог. Хэрэв далавчны хvрээ нь бага зэрэг єнгєгvй байсан бол энэ эрвээхэйг олж харахад туйлын хэцvv нь болно.



Greta oto нь эрвээхэйн тєрєлд євєрмєц хэсэг болдог. Эдvгээ шинжлэх ухаан энэ эрвээхэйг эрвээхэйн хєгжлийн нэг салаа мєчир хэмээн vздэг гэж Женнифер Энистон (Jennifer Aniston) ярьж байна. Амьтдын тєрлийг судладаг таксономийн vvднээс аливаа тєрлvvд нэг ємнєх тєрєлтэй байвал ийм тєрлvvдийг монофилетик хэмээн нэрлэдэг. Шилэн эрвээхэйн эртний нэг тєрєл одоо устаж мєхсєн боловч ул мєр нь шилэн эрвээхэйн (clearwing) хэлбэрээр vргэлжилсээр байна.



Байгальд амьтдын эд эрхтэн тунгалаг єнгєтэй байх нь євєрмєц бєгєєд бараг vгvй. Организмын эд эс тунгалаг байхын тулд гэрлийг єєртєє шингээх ёсгvй. Иймээс гэрэл эд эсээр нэвтрэхдээ хугардаггvй. Жишээ нь, хvмvvс хэзээ ч тунгалаг болж чадахгvй. Учир нь хvний дотор янз бvрийн агуулгатай химийн болон биохимийн нэгдлvvд байдаг.



Нэгэнт ийм болохоор шилэн эрвээхэйн далавчин дотор тунгалаг байлгаж бvх юм нэвт харагддаг тийм vзvvлэлтийг илтгэх хугарал байх ёстой. Далавчны гадаргуу дээр зєвхєн микроскопоор харагддаг тийм жижигхэн товгорууд байдаг байж болох юм. Эдгээр товгорууд гэрлийг сарниулдаггvй бєгєєд хооорондоо vзvvлэлт нь ижилхэн байдаг байх гэсэн таамаг байна. Гэхдээ энэ баримт бус, зєвхєн таамаг.



Шилэн эрвээхэй бусад эрвээхэйн нэг адил эмзэгхэн. Фермд vржvvлдэг шилэн эрвээхэй байгальд амьдардагийг бодвол илvv цоглог боловч далвч нь чадлаараа бусад тєрєлєє гvйцдэггvй.



  Шилэн эрвээхэйн байгалийн жам ёсны амьдрах орчин нэг их онцлоод байх биш, жирийн л байдаг орчин. Хэрэв та ємнєд америкт амьдардаггvй бол шилэн эрвээхэйг vржvvлдэг аль нэгэн фермд очоод хараарай.



Та шилэн эрвээхэйг Мексикээс Панам хvртэл аялах боломж гарвал харж сонирхож болно. Тэнд очоод хамгийн ойр буй ойд модны хамгийн доод хэсгээр энэхvv эрвээхэй хэрхэн амьдардагийн харж болно. Энэ эрвээхэйнvvд янз бvрийн цэцгийн шvvсээр ундаалж, єндгєє тєрvvлэх vед нь далавчин дээр нь бага зэрэг толбо vvсч байгааг харж болно.



Эдгээр эрвээхэйнvvд аль болохоор Cestrum тєрлийн ургамал дээр єндгєє тєрvvлэх дуртай. Энэ ургамал чэсэнцэрийн тєрєл бєгєєд маш их хортой. Байгаль дээр жаран хєлт хурц ягаан болон улаан єнгєтэй бол бусад амьтад vvнийг иддэггvй. Алкалоидууд  (азоот их хэмжээгээр агуулсан байгалийн гаралтай ургамалын бодис) нас бие гvйцсэн шилэн эрвээхэйн биед агуулагддаг тул бусад амьтдын хувьд тийм ч сайхан амттай зууш болдоггvй.



Шилэн эрвээхэйн эм нь vржлийнхээ vед энэ алкалоид бодисыг эр эрвээхэйгээ татах феромон болгон хувиргадаг.



Шилэн эрвээхэй маш хол нvvдэллэдэг. Мєн эр нь эмдээ тоогдохын тулд євєрмєц жаяг ёс гэмээр зvйл vйлддэг. Жишээ нь, олон эр эрвээхэйнvvд цуглаж эр чадлаа гайхуулдаг. Энэ vеэр эм нь хамгийн таалагдасанаа сонгодог.



  Шилэн эрвээхэй ховор тєрєл биш ч хуурай газрын амьтдын дунд тунгалаг байх чанарыг хадгалан vлдсэн цорын ганц амьтан юм.










10
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()