Компютер хэмээх цаг хугацааны машины талаар

Тєрєл бvрийн загвар дизайн, багтаамж хурдаараа л ялгаатай болохоос биш хvн харахад гайхаад сvрдээд байх юмгvй жижигхэн дєрвєлжин зvйл интернет хэмээх дэлхийг бvрхсэн шидэт сvлжээтэй нийлээд бидний амьрдалыг орвонгоор нь єєрчилж, нэг л мэдэхэд амьдралыг хэдхэн жилийн ємнєхєєс тэс єєр болгожээ. Бид ганцхан товчлуур дээр дараад л хэдэн сая бээрийн цаадах хэн нэгэнд нэгхэн хормын дотор захидал илгээж, харь оронд шинэхэн нээлтээ нийсэн киног дурын аргаар татан vзэж, хаа газрын номын сангуудад тэр болгон байдаггvй нvдний гэм шиг ховор номуудыг уншин, хvмvvстэй дуртай сэдвээрээ ярилцаж, хэзээ ч уулзаж байгаагvй, магадгvй энэ яваа насандаа уулзаж учрахгvй харь элгийн хvнтэй дотно яриа єрнvvлдэг билээ. Энэ бvх олон давуу талууд нь бидний шинэ vед сайнаар нєлєєлж байгаа нь ойлгомжтой юм. Гэхдээ нєгєє талаасаа бидний ирээдvй хойч vеийнхнийг хордуулж байгаа зvйл бол энэ интернэтийн орон зай яалт ч vгvй мєн билээ.
Компютер хэмээх цаг хугацааны машины талаар
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа


1. Єнєєдєр дэлхий дээр 2 тэрбум гаран интернет хэрэглэгчид байна гэсэн судалгаа байна. Казахстанд л гэхэд 5 сая байдаг бєгєєд жил бvр энэ тоо дэлхий даяар нэмэгдсээр байна.

Учир нь хvмvvс интернеттэй холбогдсон тєхєєрємжийн ард суумагцаа л ухаанаа алдаж, єєрийгєє сvлжээнээс “татан гаргах” чадалгvй болдог нь гашуун vнэн юм. Та мэйлээ шалгахад 5-хан минутыг зарцуулахын тулд компютерийнхоо  ард орой суугаад, єглєє л ардаас нь босч байсан vе бий юу? Тэгвэл энэ чинь л “цаг хугацааны машин” = Интернет гэсэн томъог батлаад байгаа бодит баримт шvv дээ. Ингээд одоо та бvхэнтэй “Интернетийн дон” хэмээх шинэ нэр тєрлийн донтох євчний шинж тэмдгvvдийн талаар мэдээллийг хvргэж байна. Магадгvй та ийм євчтэй юм биш биз?




2. Хор хєнєєлєєрєє хар тамхи, архинд донтох євчинтэй тэнцэхvйц “интернетийн дон” хэмээх нэр томъог дэлхийн психологчид бий болгосон нь зvгээр ч нэг vзэгдэл биш байх.




3. Танд дараах шинж тэмдэгvvд илэрсэн бол магадгvй та интернетийн донтон байж болох юм.

-Та компютерийн ард хичнээн цаг сууснаа баримжаалж хэл мэддэггvй. Компютерийн ард суух цагаа багасгана гэж єєртєє амладаг боловч компютерийн урдаас vнэхээр холдож чаддаггvй. Єєрийгєє зогсоож дийлдэггvйн дээр хэн нэгэн хvн таныг босгохыг оролдох, юмуу саад болоход уур чинь маш ихээр хvрдэг бол.

- Интернетэд холбогдоод хир удаж байгаа талаараа худал хэлэх, суусан хугацаагаа багасгаж хэлэх юмуу яг юу vзэж, юу хийж байгаагаа бусдаас нуух. Жишээлбэл: Vнэн хэрэг дээрээ та skype-аар хэн нэгэнтэй чалчих юмуу, сvлжээгээр тоглоом тоглосон боловч 5 цаг дипломын ажлаа бичлээ гэж худал хэлдэг бол.




4. Компютерийн ард удаан хугацаагаар сууснаар vvдэх хортой vр дагаврууд танд илэрч эхэлсэн бол. Бодит амьдрал дээр хийх ёстой байсан чухал зvйл хойш тавьснаас vvдсэн муу vр дагавар, толгой євдєх, нvvрний арьс хуурайших гээд энэ ойлголтод бvх сєрєг vр дагаврууд багтана.




5. Єєрийн амьдрал дахь компютерийн vvрэг, нєлєєг хэт єндрєєр vнэлж, энэ талаарх бусдын шvvмжлэлийг чихнийхээ хажуугаар єнгєрєєх.




6. Интернетээр удаан хугацаанд аялах vедээ юмуу дараа нь єєрийгєє буруутгах болон толгой дvvрсэн мэт мэдрэмжийг амсах.

- Таны интернет орон зайд байх тєлєвлєгєєнд гэнэтийн саатал учрахад дарамт болон айдас, тvгшvvр, хоосролыг мэдрэх (тог тасрах, интернет салах гэх мэт.)




7. Компютероос хол байхдаа хvртэл виртуаль орон зайд оюун бодлоороо идэвхитэй оролцох. Жишээлбэл тоглож буй тоглоомынхоо дараагийн vе дээр ямар арга техник ашиглах талаар, онлайнаар танилцсан эсрэг хvйстнийхээ хvнтэй тогтоосон харилцаандаа санаа зовох, шинэ вирусыг яаж устгах талаарх санаашрах гэх мэт.




8. Интернетийг сэтгэлзvйн дарамтанд орсон юмуу гунигтай байгаа vедээ тайтгаруулагч болгон ашиглах зорилгоор байнга холбогддог.

- Хэт идэвхитэй интернет хэрэглэснээр санхvvгийн асуудалд унадаг уу? Єєрєєр хэлбэл шинэ компютер суулгахад, эсвэл интернетийн нэмэлт vйлчилгээ авч компютер болон интернетийн хурдаа сайжруулахад хэт их мєнгє vрдэг бол танд энэ євчний шинж тэмдэг илэрч эхэлсэн гэсэн vг юм.




9. Бид нэг бяцхан санал асуулга явуулсныхаа сонирхолтой vр дvнг одоо хvргэх гэж байна. Энэхvv асуулгын гол зорилго нь судалгаанд оролцсон хvмvvс хэдэн цагийн компютерийн ард єнгєрvvлдэгийг тодруулаад, энэ хугацаандаа юу хийх байсан талаар нь лавласанд оршино.

Антон, 26 настай. Бараг бvх цагаа интернетээр хэсч єнгєрvvлдэг. Гэхдээ vvнийхээ оронд эрvvл байгальд байхыг илvvд vздэг.




Хасан - 21 настай. Хоногийн 11 цагийн интернетээр аялж єнгрvvлдэг. Хэрэв интернет гэж байгаагvй бол энэ хугацаагаа єєрийн гэсэн хєгжмийн хамтлаг байгуулж, хамтлагийнхантайгаа хамт байхад зарцуулах байсан гэв.




Виктория, 20 настай. 7 цагийн интернетэд зарцуулдаг. Энэ хугацаагаа архитектурын урлагт суралцахад зарцуулах байснаа хэлсэн




24 настай Андрей. Єдрийн 10 цагийн интернетийн мэдэлд єгдєг тэрээр энэ хугацаагаа студид єєрийнхєє дууг бичvvхэлэд зарцуулмаар байгаагаа хэлжээ.




23 настай Диля. 12 цаг. Тэрээр энэ хугацаанд ахуйн амьдралаа єєд нь татахад зарцуулж болох байснаа, бас хоол хийх чадвараа дээшлvvлэхэд зарцуулах байснаа хэлжээ.




27 настай Виталий. Єдрийн 12 цагийг интернетийн орон зайд, хэрэггvй зvйл хийж єнгєрvvлдэг. Энэ хугацааг магистарт суралцахдаа зарцуулмаар байгаагаа хэлжээ.




Ольга, 22 настай. Єдєр бvр 8 цагийг интернетээр ялж єнгрvvлдэг тэрээр єєрийн хамгийн хийх дуртай ажил болох аялалд цаг гаргах байсан.




22 настай Н арсес. Бараг єдєржин л компютерийн ард суудаг байна. Тэрээр хєгжмийн авъяасаа хєгжvvлэхэд энэхvv интернетээр  “талхлагдсан” цагаа зарцуулах байснаа хэлжээ.




24 настай Виктор. Цахим орон зайд “булаалгадаг” єдрийн 10 цагаа тэрээр ууланд авирах болон спортоор хичээллэхэд дуртайяа зарцуулмаар байгаа гэнэ.




Оксана – 28 настай. Єдєр бvр 12 цагийг компютерийн ард єнгєрvvлдэг тэрээр vvнийхээ оронд янз бvрийн хєгжмийн зэмсгээр  тоглож сурах, тєрєл бvрийн хэл сурах, зураг зурж сурах, спортоор хичээллэх, боловсролын зэргээ ахиулах, зєв хооллолтыг хэвшvvлэх, орон гэрээ єєд нь татах гээд маш олон зvйл зарцуулах байснаа хэллээ.


Гэхдээ интернетийг зєвхєн ажил хэргийн зорилгоор ашигладаг єєр тєрлийн хvмvvс бас байдаг. Тэд нэг бодлын дээрхи хvмvvсээс хамаагvй дээр боловч нєгєє талаар єєрсдийгєє интернетийг ашигладаг гэж хэлдэг боловч vнэн хэрэг дээрээ ашиглуулдаг, бас нэгэн донтонгууд байж мэдэх юм. Ямартай ч хий дэмий компютерийн ард сууж, vнэтэй цагаа vрдэггvй, бас тодорхой хэмжээний ашиг олдог хvмvvстэй одоо танилцацгаая.



Иван Глущенко – 26 настай. Алдартай PR-агентлагт интернетийн худалдаа хийдэг залуу. Тvvнчлэн тэрээр гар утасны мэргэжилтэн юм. Єдєр бvр компютерийн ард 16-18 цагийг зарцуулдаг.

Тэрээр: Пи Ар мэргэжилтний ажил бол цаг vетэйгээ хєл нийлvvлэхийг зайлшгvй шаарддаг ажил. Тиймээс би олон нийтийн харилцааны сайт, форум, блогуудаар их аялдаг. Гэхдээ заримдаа нэг мэдэхэд би огт хэрэггvй мэдээлэл vзчихсэн сууж байдаг. Нэг л мэдэхэд олон цаг єнгєрсєн байдаг даа. Гэхдээ би єєрийн гэсэн хоббитой гэдгээ хэлмээр байна. Би зоос, банкнот, костер цуглуулах дуртай, солонгос бємбєр лож сурахыг бас элэглэх урлагаар хичээллэх дамжаанд бас явахыг хvсдэг. Дээр хэлсэн бvх зvйлvvдийг интернетээр хий дэмий аялахынхаа оронд хийхийг би vнэхээр хvсдэг. Гэхдээ нєгєє талаас нь авч vзвэл идэвхитэй блогчины амьдралд сайн тал маш олон бий.

Жишээлбэл янз бvрийн сонирхолтой арга хэмжээнvvдийн урилга блогоор л ирдэг. Тэр дундаа маш нэр хvндтэй, чухал арга хэмжээнvvд хэзээ, хаана болох талаар мэдээллээс би хэзээ ч хоцордоггvй. Бас гудамжаар явж байхад єєрийн чинь блогоор чамайг танидаг болсон хєєрхєн охид гудамжинд таараад чамайг таниад инээмсэглэхээр ямар сайхан мэдрэмж тєрдєг гээч.




Кайарт Нурмугамбетов. 24 настай. iBEC systems-ийн PR мэргэжилтэн. Компютерийн ард хоногийн 23 цагийг зарцуулдаг байна.

Би энэ хугацаандаа ганцхан цагийг л дэмий єнгрvvлдэг. Энэ нэг цагтаа л би найзуудынхаа зургуудыг vзэх юмуу тухайн єдєрт тохирох дууг олж сонсоход зарцуулдаг. Харин vлдсэн цагт нь ямар нэгэн хэрэгтэй, шинэ зvйл олж уншихыг оролддог. Энэ ч бас цагийг маш ихээр vрдэг л ажил л даа vнэндээ. Тамхи татахтай л адилхан гэх vv дээ. Тамхи татдаг найзууд маань татах мєнгєє цуглуулбал хичнээн их мєнгєтэй болж болох байснаа ярьцгаадаг. Тэгвэл интернетэд хулгайлуулсан цаг ч мєн vvнтэй л адил зvйл юм.

Би бол олон нийтийн харлцааны сайтуудыг шvvмжлэх хvн биш, яагаад гэвэл єєрєє нэг идэвхитэй хэрэглэгч нь юм чинь. Гэхдээ л хэн нэгэн найзынхаа зургийг харахад бvхэл цагаа зарцуулна гэдэг ямар гунигтай хэрэг билээ дээ. Тэрнийхээ оронд тэр найзтайгаа уулзаад, ядаж кинонд цуг явсан нь хамаагvй дээр биз дээ. Ингэснээрээ л та найзтайгаа харьцаагаа улам бататгана шvv дээ. Харин таны зvрх, лайк, нэмэхvvд болон сэтгэгдлvvд эцсийн эцэст хэнд хэрэгтэй юм бэ.




Александ Данилов – 19 настай. Єдрийн 8-12 цагийн PC-ний ард єнгєрvvлдэг, олон нийтийн ажилтан.

Тэрээр: Компютерийн ард суух цагаа єєр илvv идэвхитэй, vр нєлєєтэй зvйлд зарцуулвал хамаагvй дээр гэдгийг би мэддэг. Гэхдээ vнэндээ Твиттер ч юмуу олон нийтийн сайтууд дээрээс маш олон сонирхолтой санаа оноо тєрдєг. Мєн миний оролцдог том арга хэмжээнvvдийг Твиттерийн уншигчидгvйгээр минь тєсєєлєхєд жишээлбэл тун хэцvv шvv дээ. Нэг удаа миний онлайн нийтлэл олныг хамарсан арга хэмжээг зохион байгуулж, бусдыг сайн vйлсэд олноор уриалахд хvргэж байсан гээд бодохоор олон нийтийн харилцааны сайтыг цаг дэмий vрсэн зvйл гэж туйлширч бас болохгvй санагддаг.




Мольдер Айдашова. 23 настай, сэтгvvлч. 6-8 цагийн интернетээр аялж єнгєрvvлдэг.

Тэрээр: Би компютерийн ард мэдээ хайх гэж ч юмуу, эсвэл ажлаа хийх гэж суугаагvй л бол бусад vед шинэ хvмvvстэй танилцах, найз нєхдийн харилцаагаа тордоход цагаа зарцуулдаг. Тvvнчлэн би блог хєтєлж эхэлснээрээ одоогийн нєхєртэйгєє танилцсан гэдгээ хэлмээр байна. Тvvнчлэн блог хєтлєх маш ашигтай байдаг. Энэ бол мєнгє олох боломж, бас єєрийн санаа бодлоо чєлєєтэй илэрхийлэх зам юм. Мєн тулгамдаад байгаа хэцvv асуудлуудаа ч би интернетийн ачаар шийдвэрлэж чаддаг.




Баглан Айдашов. 25 настай-аналитик. Амралтын єдрvvдэд 2 цагийг, ажлын єдрvvдэд 4 цагийг зарцуулдаг. Гэхдээ vvнд Твиттер дээрхи аялал багтаагvй байна.

Тэрээр: Олон нийтийн харилцааны сайтуудыг сайн, эсвэл муу гэж дvгнэхэд маш хэцvv санагддаг. Интернетээс би єнєєдєр хэрэггvй мэт боловч маргааш гарцаагvй хэрэг болохоор олон мэдээллийг олж авдаг. Хэрэггvй мэдээ би уншдаггvй, бас онлайн тоглоом тоглодоггvй болохоор харьцангуй бага цагийг зарцуулдаг байх. Би интернетээр аялах цагаа єєр ямар нэгэн зvйлд зарцуулах ёстой гэвэл уран зохиолын ном илvv уншиж, спортоор их хичээллэх байсан. Блогуудаар дамжуулж би єнєєдрийн ихэнхи танилуудтайгаа танилцсан. Тvvнчлэн тэдний дундаас надад маш их таалагдсан нэг бvсгvйтэй би гэр бvл болсон юм даа.




Сабиров Шавкат. 50 настай. “Казахстаны Интернет Холбоо”- ТББ-ын тэргvvн. Хоногийн 12 цагийг интернетийн орон зайд єнгєрvvлдэг.

Тэрээр: “Ихэнхи залуус интернетээр харьцахдаа ямар нэгэн цухал асуудлын талаар огт ярилгvйгээр, зvгээр л: “сайн уу, сайн, юу байна даа” л гэсэн vгнvvдийг солилцдог. Vvнтэй холбоотойгоор энгийн харилцаа цахим орон зайгаар хэмжигдэх болсон асуудал хєндєгдєж байна. Тvvнчлэн жинхэнэ зvрх сэтгэлийн харилцааны vнэ цэнэ vvн дээр буурч байна. Vvнээс л интернет идэвхитэй хэрэглэдэг залуус ойр дотныхоо, хvрээлэн буй хvмvvст догшин ширvvн, ууртай, ихэмсэг зан авир гаргадаг. Vнэн хэрэг дээрээ хvн интернетээр бусадтай харилцаагvй байсан ч гэсэн бvрэн дvvрэн, vнэ цэнэтэй хvн хэвээрээ vлддэг гэдгийг залуус ойлгодоггvй. Энэ бvх асуудлын гол нь хvний сэтгэл зvйд л оршиж байгаа юм. Хvн олон нийтийн харилцааны сайтаар хvссэн хэн нэгэн болж жvжиглэж бvрэн чаддаг. Vvнийхээ тусламжтайгаар єєрийн vнэлэмжээ дээшлvvлэхийг хичээдэг.

Тvvнчлэн цахим орон зайд таалагдсан хvнтэйгээ танилцаж, ярилцах хамаагvй амар байдаг нь ойлгомжтой. Тиймээс жинхэнэ амьдрал дээрхи харилцаанаас та тусгаарлагддагаа мэддэггvй. Ер нь єдрийн олон цагийн компютерийн ард єнгєрvvлснээрээ та бодит амьдрал дээрхи аз жаргалыг мэдрэх боломжоос єєрийгєє хязгаарлаж байдаг. Цахим орон зайд гараараа хvрч болохгvй шvv дээ. Харин санаанаас цохиосон, хий хоосон орон зайд амьдрана гэдэг бол сэтгэлзvйн ноцтой хямрал хоёрын хооронд хол зай байдаггvй. Хий хоосон, єрєвдєлтэй тєсєєлєл, жинхэнэ хvсэл мєрєєдєл тєсєєлєл хоёр ч асар зєрvvтэй зvйл юм.”- гэжээ.


1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()