Оросын арми 10 жилийн дараа

2011 оны эхээр ОХУ-ын ерєнхий сайд Владимир Путин ирэх 30 жилд Оросын зэвсэгт хvчнийг дахин шинэчлэх тєлєвлєгєєтэй байгаагаа мэдэгдэв. Энэ тєлєвлєгєєнд 1000 нисдэг тэрэг, 600 байлдааны онгоц, 100 цэргийн хєлєг онгоц, vvний дотор 8 атомын пуужинтай шумбагч онгоц, пуужингаас эсэргvvцэн хамгаалах шинэ vеийн тив алгасдаг шумбагч онгоц бvтээхээр тусгагджээ. Нийтдээ 2020 он хvртэл 22 триллион рубль шаардагдах юм байна. Харин одоо дэлхийн хvчирхэг гvрэн болох ОХУ-ын шинэ vеийн байлдааны зэвсгvvдтэй танилцацгаая. Энэ зэвсгvvд нь яг одоо тус улсын ашиглаж байгаа зэвсэг юм. Шинэчлэлт хийгдэсний дараа ямар болох нь гайхалтай.

Оросын арми 10 жилийн дараа
www.caak.mn (15 фото)
 
«Триумф» С-400 зенитийн пуужингийн комплекс. Америкчууд vvнийг Ворчун хэмээн нэрлэдэг. Газраас 40-50 км-ийн єндєрт буй байг 400 км-ийн радиуст тєвєггvй сєнєєнє. Дуунаас хэт хурдан нисдэг тєхєєрємж, далавчит пуужин, цємийн цэнэгт хушууг ч устгана. «Триумф» нэг удаадаа 36 байг буудаж, 72 пуужинг онилж чиглvvлнэ.
 
www.caak.mn (15 фото)
 
Шуурхай тактикийн «Искандер» пуужингийн комплекс. Америкчууд энэ пуужинг зvvн европод байрлуулахыг эсэргvvцдэг. Калининградаас Варшав хvртэл 50 км-ийн єндєрт 2100 м/с хvртэл хурдлана. Энэ 2 хотын хооронд 280 км гэвэл энэ пуужин 2 минут 22 секундэд зайг туулна. «Искандер»  500км-ийн радиус дотор байг устгана.
 

www.caak.mn (15 фото)
 
Америкийн «Раптор»-тай эн чацуу єрсєлдєх чадвартай 5 дахь vеийн Т-50 сєнєєгч онгоц. 20,000 метрийн єндєрт дуунаас хурдан цагт 2600км хурдлана. Их буу, бємбєг, удирдлагатай пуужингаар зэвсэглэсэн. Маневр сайтай. Америкийн F-22-той єрсєлдєх цорын ганц онгоц юм.
 
www.caak.mn (15 фото)
 
Танк Т-90С. 46 тонн жинтэй. Пуужин болон их буугаар хосолсон зэвсэглэлтэй. Бартаатай орчинд 12 секундын дотор 32 км/цаг хvртэл хvч аван дээд тал нь 50 км/цаг хvртэл хурдлана. Америкийн «Абрамс» танк нь Т-90С–ийг гvйцэхгvй. Т-90С туршилтаар 2 минутанд 2500 метрийн доторх эсрэг талын хуягт техникийн 60%-ийг жагсаалаас гаргаж байжээ.

 
www.caak.mn (15 фото)
 
Ка-52 «Аллигатор» - Домогт «Хар акул»-ын залгамжлагч. 350 км/цагийн хурдтай явж байхдаа бусад нисдэг тэрэгнvvдийг удирдах чадвартай. 460 сум, єєрєє онилогч пуужин, танк устгах лазер чиглvvлэгч бvхий зэвсэглэлийн ачаар єєрийгєє бvрэн хамгаалж чадна. Экипаж бvрэн хуяаглагдсан кабинтай.
 
www.caak.mn (15 фото)
 
Энэ зэвсэг дэлхийн олон оронд танил болсон. Зарим орнуудын тєрийн далбаан дээр хvртэл зураастай. Калашниковын шинэ загварын автоматуудыг хар єнгийн цохилт даах чадвартай полиамидаар хийсэн. Харахад гоёмсог. Калашниковын 107, 108 шинэ загварууд нь 5,45 болон 5,56 мм-ийн калибрын сумаар бууддаг. Бvх загваруудад гранат шидэгч, жад зоож болдог.

 
www.caak.mn (15 фото)
 
Ми-28Н «Шєнийн ангууч» нисдэг тэрэг. Москва хотын Милийн нэрэмжит нисдэг тэрэгнvvдийг НАТО-гийн дайчид хvртэл хэрэглэдэг. Энэ жил гэхэд тэд Афганд явуулах байлдааны vйл ажиллагаандаа зориулж нэлээд олон Ми-17-г захиалж авчээ. Ми-28Н-ын єрсєлдєгч нь америкийн «Апач» AH-64. Гэхдээ Ми-28-ыг олон vзvvлэлтээрээ гvйцдэггvй.

 
www.caak.mn (15 фото)
 
«Ангууч», «Нисдэг танк» хэмээх энэ нисдэг тэрэг танкийн 2А42 их буугаар зэвсэглэсэн. Их буу нь халдаггvй. Гайхмаар маневр сайтай. 5 метрийн єндєрт нисэж чадна. Байн дээрээ агаарт тогтоно. 20-мм их бууны сумын эгц тусгалыг даана. 1,5 км зайнаас 15мм зузаан хуягийг цоолно.
 
www.caak.mn (15 фото)
 
Баллистик пуужин «Тополь-М» - ОХУ-ын аюулгvй байдлын гол баталгаа. Байнга шилжиж байрладаг тул байрлалыг хялбархан тогтоож болох газар доорх пуужингаас давуу талтай. 3 шатлал бvхий vйлдэлтэй. 22м урт. 11,000км зайг туулна. Дэлхийн хаана ч байгаа байг устгаж чадна. Пуужингийн толгой хэсэгт 550 Кт цохилтын тротилоор цэнэглэгдсэн..
 
www.caak.mn (15 фото)
 
Тэнгисийн цэргийн «Булава» пуужин. Америкчуудын айдасыг тєрvvлэгч. «Булава» уртаараа «Тополь»-иос 2 дахин богино. 8000 км хvртэл хол ниснэ. АНУ-ын нутаг дээрх ямар ч байг устгах чадвартай. Мєн хуурай газар дээр байрлуулах хувилбартай.
 
www.caak.mn (15 фото)
 
Шинэ vеийн атомын шумбагч онгоц «Борей». Дээр танилцуулсан «Булава»-г тээвэрлэгч. Экипаж 107 хvнтэй. 480м гvнд шумбана. 3 сар автоном сэлэлтээр шумбаж чадна. 8000 км хvртэл хол шумбана. Америкийн єрсєлдєгч «Виржини»-гээс илvv vзvvлэлттэй.
 
www.caak.mn (15 фото)
 
Байлдааны олон vйлдэлт корвет «Стерегущий» онгоц. Шумбагч онгоц устгана. Дайсны эргийн байрлалд цохилт єгнє. Тэнгисийн десантыг дэмжинэ. Гол байрлалыг хамгаална. Экипаж 99 хvнтэй. 1365 хавтгай дєрвєлжин метр талбайтай. Нисдэг тэрэг буух тавцантай. Бага оврын торпед, пуужин, зенитийн их буутай. Далайн дээрэмчдийн айдсыг тєрvvлэхээр зэвсэг дээ.
 
www.caak.mn (15 фото)
 
Экспортын сєнєєгч онгоц Су-30 бол оросын чанарын тэмдэгийг тєлєєлдєг. Олон улсын олон удаагийн тендерт ялагч. 2010 онд Малайзийн агаарын зэвсэгт хvчин Су-30-ыг америкийн F-18-аас илvvд vзэн vvгээр зэвсэглэсэн. Энэ сєнєєгч онгоц 1 минутын дотор 14,000 м-ийн єндєрт цойлон гардаг. 3,5 цагийн турш байлдах чадвартай. Агаарт шатахуунаар цэнэглэвэл бvр илvv олон цаг байлдана.

 
www.caak.mn (15 фото)
 
ОХУ болон энэтхэг улсын хамтын тєслєєр бvтээгдсэн дуунаас хурдан «Брамос» пуужин. Энэтхэгийн агаарын хvчин «Брамос»-оор Су-30-ыг зэвсэглэхийг сонирхож байна. Одоогоор «Брамос»-ыг байлдааны усан онгоц эсэргvvцэхэд ашиглаж байна. 15,000 метрийн єндєрт хєєрч, 300 км доторх байг устгана. Бразил, ЄАБНУ, Чили зэрэг нэлээд олон улс «Брамос»-ыг нийтдээ 13 миллиард доллараар худалдаж авахаар гэрээ хийжээ.

 

NULL

NULL

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()