Гэрлэгсдийн тойруулга

Гэр бvл бологсдын тойруулга хэмээх нэгэн сонирхолтой усан оргилуур нь Германы Нюрнберг хотын Цагаан Цамхагийн ємнєх "Ludwig Patz" талбай дээр байдаг. Энэхvv урлагийн бvтээлийг 1977 оноос барьж эхэлсэн боловч 1984 онд л барьж дуусгажээ. Усан оргилуурын дэргэд Weiber Turm буюу цагаан цамхаг 1250 онд баригдаж байсан бєгєєд эхэндээ Нюрнбергийн бэхлэлтийн нэгэн хэсэг байсан бол хожим нь метроны гарц хэлбэрээр ашиглагдах болсон байна. Харин талбайн голд шахуу байрласан метроны агааржуулах хонгилыг ямар нэгэн аргаар далдлах шаардлагтай болсон тул тэнд усан оргилуурыг барих шийдлийг анх гаргаж байжээ. Гэтэл тэрхvv усан оргилуур нь жинхэнэ урлагийн гайхамшиг болохыг хэн таамаглах билээ. Усан оргилуурын хэв маягийг шалгаруулах тэмцээн зарлаж, ялагчаар Юрген Вебер (Jurgen Weber ) тодорсон бєгєєд тvvнийхээр загварчилсан нь энэ юм. Усан оргилуурын дизайныг Ханс Загс (Hans Sachs)-ын “Гашуун бєгєєд амттай гэр бvлийн амьдрал” гэсэн зохиолоор сэдэвлэн бvтээжээ. Ингээд бvгдээрээ аварга амьтдын нуруун дээрхи барималуудаар олон янзын гэр бvл, тэдний амьдралын мєн чанарыг хэрхэн дvрсэлсэнтэй танилцацгаая.
Гэрлэгсдийн тойруулга
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа





Загсын шvлгэнд гэр бvлийн амьдралын бvхий л vе шатыг анхны халуухан дурлалын мэдрэмжээс авахуулаад vхэн vхтэл нь дvрсэлсэн байдаг. Энэхvv усан оргилуурыг баригдсаны дараа барималуудын дарааллыг шvлэгнийхтээ таарах, таарахгvйн талаар олон маргаан гарч байжээ. Уг шvлгийг мэддэг хvн байвал єєрсдийн нvдээр хараад харьцуулж та vзээрэй.

Гэр бvлийн амьдралын хар, цагаан талууд нь энэхvv усан оргилууд дээр зургаан бvлэг баримал хэлбэрээр хуваагдан харагдах ажээ.



1. Хайр дурлал. Бие биендээ ухаангvй дурласан шинэхэн хос хунгийн суудал дээр залрана.



2. Харин мєнхийн хэрvvл тэмцлийн гинжээр холбогдсон хуучин хосууд галтай тєстэй суудал дээр байх аж.



3. Тамын гvнээс гарч ирсэн аварга том гvрвэлэн лууны нуруун дээр суусан эхнэр нєхєр хоёрын араг яснууд хэдийгээр амьсгал хураасан боловч ахин бие биенээ боож хєнєєхийг оролдож байгааг энд харуулжээ. Гvрвэлийн савар дээр “01.07.1977” гэж бичсэн нь Германы гэр бvл салалтын тухай хуулинд єєрчлєлт оруулсан огноо юм.



4. Хотон шувууны нуруун дээрхи гэр бvлийн хос баганы нэг болсон ээж нь хvvхдvvдээ хєхєєрєє хооллох ажээ. Хотон шувуу нь эхийн хайрын бэлэгдэл билээ.
 


5. Ядарч туйлдаа хvрч, ямар ч итгэл найдваргvй болсон нєхрєєсєє булааж авсан бялууг амруугаа хийж байгаа vрэлгэн, эзэрхэг эхнэр... Мярайлаг эхнэрийнх нь урьдах таваг дvvрэн, харин нєхєр нь маш туранхайн дээр нvцгэн байгааг анзаарч байгаа байх.



6. Венера охин тэнгэр мэт vзэсгэлэнтэй залуухан бvсгvй сувдны хясаанаас гарч ирэх ажээ. Тэрээр нvцгэн бєгєєд vзэсгэлэнтэй... Тvvнд ухаанаа алдталаа дурласан эр азтай, бас хєєрхийлєлтэй...Тэрхvv эр хэрэв тусдаа гэр бvлтэй бол тvvний эхнэр, хvvхэд єрєвдєлтэй.



Усан оргилуурын чулуун хашлагыг ярж ургасан сарнайн бутыг харахад ямар ч дурлалт хос, гэр бvлийн хоёрт заавал тулгардаг зугтахын аргагvй мєнхийн амар амгалан байдал санаанд орох ажээ.




Видео.




3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()