Сурталчилгаа (15)
Хаах

Єнгєрсєн vеийн эрvvл мэнд, амь насанд хортой маягууд

2011-08-22, 20:35
47,152
Мода, хэв маяг гэдэг бол цаг цагийн язгууртнууд, хєрєнгє чинээтэй хvмvvсийн хоорондоо єрсєлддєг байсан хvчин зvйл билээ. Харин энэ бидний цагт бол мода-г тийм ч амин чухал зvйл мэт хvлээн авдаггvй нь аз юм байна гэдгийг ойлголоо. Яагаад єнєєдєр бидний хувьд мэдэж авахаас биш, дагаж мєрдєнє гэхэд дэндvv тэнэг, бас аймшигтай гэж хэлж болохоор хэв маягууд саяхныг хvртэл зарим орнуудад хvн бvрийн хийх ёстой зvйл мэт байжээ. Зарим газарт бvvр амь насанд хvртэл аюултай мода-г дагаж мєрдєєгvй хvнийг цаазаар авах энvvхэнд байж, тэгж єєрийгєє тамлаагvй хvнийг хvн бишэд тооцдог байсан аж. За ингээд єнгєрсєн цагийн солиорол гэж хэлж болохоор хэт чанга хатуу бєгєєд эрvvл бус моданы ертєнцєєр аялцгаая.
Єнгєрсєн vеийн эрvvл мэнд, амь насанд хортой маягууд


14-р зууны “супер моделийн” гутал. Энэхvv гутлыг хvлэг баатрууд, дээд зиндааны гэр бvлийн хєвгvvд єєрсдийн эрх ямба, гарал угсаа, нийгмийн байр суурийг илтгэхийн тулд ємсдєг байжээ. Мэдээж энэхvv цана шиг зvйлийг ємсєєд алхах маш хэцvv байсан байна. Энгийн хvмvvс бол хєлийн улныхаа 2 хуваасны нэгээс хэтрэхгvй урт хоншоортой гутал ємсєх эрхтэй байсан бол хунтайж, дээд зиндааны хєвгvvд бол 0,5 метр хиртэй урт гутал ємсєх ёстой байжээ. Хэтэрхий хэцvv болохоор нь зарим нь айлын хєвгvvд гуталныхаа хоншоорыг євдєгнийхєє ойролцоо зориуд бэхэлсэн тогтоогчинд хийж, атиралдуулан  ємсдєг байв. Чухам энэ л ёс заншлаас л “том гутал ємсєх хувьтай хvн” гэдэг хэлц vг єрнєдєд гарсан байх гэж санагдлаа.


www.caak.mn (6 фото)

Хятадын ёс заншил бол хэзээд маш нууцлагдмал, бас євєрмєц байсаар ирсэн. Тэнд саяхныг хvртэл мєрдєгдєж байсан язгууртан эмэгтэйн гол шинж чанарыг илтгэдэг гэх бяцхан хєлний заншлыг одоо танд хvргэж байна. Дэлхийн ямар ч улс оронд дээд зиндааны эмэгтэйчvvдээрээ ингэж даажигнаж байсан тvvх байхгvй билээ. Эмэгтэй хvний хєлийг багаас нь давсалж, чанга боон агшаадаг 10 зууныг дагнан мєрдєгдєж ирсэн энэхvv заншил нь тэнд хvн болж тєрсєн эмэгтэй хvмvvсийн шийтгэл гэлтэй. Ингэж хєлєє єчvvхэн жижигхэн болгож, биеэ зовоосон эмэгтэйг л тэндэхийнхэн жинхэнэ тєгс гоо сайхны илэрхийлэл, хамгийн тохиромжтой бэр, язгууртан эмэгтэй хэмээн хvлээн авдаг байсан бєгєєд бусад гоо сайхны хэмжvvрvvдийг хоёрдугаарт тавьдаг байжээ. Хэдийгээр ийм хєлтэй явах маш хэцvv ч гэсэн зугтах аргагvй байжээ. Учир нь “аварга том тавхайтай” эм хvн хятадын нийгэмд гадуурхагдаж, насан туршдаа ганц бие амьдрах тавилантай байв. Энэхvv заншлыг 1912 онд албан ёсоор хориглосон боловч Хятад улсад нууц хэлбэрээр, саяхныг хvртэл оршин тогтносоор байжээ.


www.caak.mn (6 фото)

Японы гейша нарын хухай цагаан нvvр хvзvvний арьс, єндєр овоолсон vс, тєрєл бvрийн чимэглэлvvд, ємсєж тайлахад тєвєгтэй кимоно, модон углааш гээд дэндvv хачирхалтай зvйлс нь зvгээр ч нэг мода биш, харин тэдний нас, байр суурь, оршин байгаа газар нутаг гээд маш олон зvйлийг vггvй илэрхийлдэг хvчин зvйлс нь байжээ. Япончуудын хувьд бусад хvний нvд орой дээр гармаар ийм тєрхтэй бvсгvйчvvд бол жинхэнэ тєгс гоо vзэсгэлэнгийн жишээ мэд хvндлэгддэг байв. Тэдний хамгийн сайнаар илэрхийлдэг зvйл хухай цагаан нvvрнээс нь ялгарах орсой шvд гэж vздэг байжээ. Тvvнчлэн час улаан уруул, тас харж хємсєг нь жинхэнэ урин тачаангуй, ялдам ихэмсэгийн тэмдэг байсан аж.


www.caak.mn (6 фото)

Дундад зууны vеийн Европын нийгэмд ч гэсэн язгууртан гаралтай хадагтай нар хухай цагаан байхын тулд хортой бодисоор арьсаа тvлдэг байжээ. Тэр vеийн айлын зарц, боол гээд хамгийн доод гаралтай эмэгтэйчvvд л жинхэнэ эрvvл арьстай байх хувьтай байв. Энэ заншлаас болж маш олон тооны чинээлэг, нэр хvндтэй айлын эмэгтэйчvvд цаг бусаар нvд аниж байжээ.


www.caak.mn (6 фото)

Аварга том хиймэл vс. Францын XIII Луи хаан vсээ халзарч эхэлмэгц цасан цагаан єнгийн аварга том хиймэл vс зvvж эхэлсэн нь ордны оршин суугчдад “халдаж” эхэлсэн бєгєєд маш тvргэн хугацаанд газар авч, Европ даяар тархчээ. Сvvлдээ бvvр ийм цагаан vс нь эзнийхээ эрх ямба, нэр тєрийг илэрхийлэх хvчин зvйл нь болсон байна. Харин Францын хувьсгалын дараа л энэ мода алга болсон байна.


www.caak.mn (6 фото)

Рубенсовын гоо vзэсгэлэнт бvсгvйчvvд. Аристократ vзэлтнvvд цагийн цагт залхуу бєгєєд баяр ёслолд нугасгvй байдлаараа бусдаас ялгарч ирсэн байна. Хэт зугаа цэнгэл хєєсєн амьдралын хэв маяг Европ-т тархах vеэр эмэгтэйчvvд тvvний хохирогч нь болж байв. Учир нь хєдєлгєєний хомсдол, болон дутуу нойрноос болж тэд илvvдэл жинтэй болж, хухай цайрч байжээ. Тиймээс тэр цагт гэдэс нь унжиж, целлюлитээр дvvрсэн, цав цагаан арсьтай эмэгтэйчvvдийг гоо сайхны туйл мэт хvлээн авч байснаар амьдралын буруу хэв маяг тогтож эхэлж байж.


1
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()