АНУ дахь дэлхийн хамгийн буруу хооллолтын газар

АНУ-ын Техас мужийн Даллас хотод "Heart Attack Grill" гэдэг нэртэй дэлхий дээрхи хамгийн буруу хоолыг борлуулдаг зоогийн газар ажилладаг байна. Уг рестораны захирал, урьд нь фитнессийн багш байсан Жон Бэссо нь єєрийн зоогийн газрын меню-нд хvний биед маш муу нєлєєтэй, хамгийн муу, хамгийн их калоритой хоолнууд багтсан байгаа гэдгийг нуулгvй хэлжээ. Рестораны уриа нь «Taste worth Dying For» (Vхсэн ч харамсахгvй амт) – гэдэг нэртэй юм байна. Энэхvv уриа нь хэдийгээр биенд хортой ч гэсэн Heart Attack Grill рестораны хоолнууд хичнээн амттай болохыг нь хэлээд байгаа биз. Ингээд бvгдээрээ Дэлхий дээрхи хамгийн хортой рестораны талаар мэдээллийг хvлээн авахын хажуугаар юуг идэж болохгvйг давхар олж мэдэцгээе. Нэг сумаар хоёр туулай буудна гэх vv дээ.
АНУ дахь дэлхийн хамгийн буруу хооллолтын газар
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (5 фото)

Энэхvv нийтийн хоолны газарт дєрвєн тєрлийн бургер байдаг («Single», «Double», «Triple» болон «Quadruple Bypass») гэдэг нэртэй. Эдгээр нь 230-910 грам хvртэлх vхрийн махны котлетуудыг агуулдаг байна. Бvvр их идэх хvсэлтэй хvмvvст зориулсан «Flatliner Fries»- нэртэй шарсан тємс болон дэлхий дээрхи хамгийн их калорийн агууламжтай гэгдэх ButterFat Shake зэргийг борлуулдаг ажээ. Хамгийн том хоол нь 8000 калоритой «Quadruple Bypass Burger» юм байна. Vvнд 910 грамм махны котлет, бvтэн улаан лооль, тал сонгино, 8 хэрчим бяслаг, 16 хэрчим бекон ордог ажээ.


www.caak.mn (5 фото)

Америкийн тvргэн хоолны зах зээл нь хvний биед хортой илчлэгийнхээ хэмжээгээр дэлхийд танигдсан билээ. Тийм ч учраас тэр vv тэндэхийн vйлчлvvлэгчид нь эмнэлгийн євчтєнгvvдийнх нь шиг халаат ємсєж, зєєгч нар нь сувилагчийнх шиг хувцасладаг байна. “Євчтєн” тус бvрийг “сувилагчид” чагнуураар чагнаж захиалгыг нь авдаг бєгєєд 160-аас дээш жинтэй vйлчлvvлэгчид vнэгvй нэмэлт хоолны “урамшуулал” олгодог ажээ.


www.caak.mn (5 фото)

Хамгийн том болон тvvнээс арай бага хэмжээтэй бургеруудыг авсан vйлчлvvлэгч юмаа идэж дууссаныхаа дараа хєгжлийн бэрхшээлтэй хvний тэргэнцэр дээр сууж, “єєхєє шатаах” боломжтой болдог байна. Ер нь бол vнэнийг хэлэхэд уг ресторан нь єєрсдийн vйлчилгээгээрээ хvмvvсийг шууд эмнэлэгрvv явах замыг нь зааж єгдєг газар гэдгээ нуухыг хvсээгvйдээ иймэрхvv хэлбэрээр vйл ажиллагаагаа явуулдаг биз.


www.caak.mn (5 фото)


www.caak.mn (5 фото)


1
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()