ЮНЕСКО-д бvртгэлтэй, дэлхийн євд багтсан газрууд

2011-08-27, 00:10
23,333
ЮНЕСКО-д бvртгэлтэй дэлхийн євийн газруудын жагсаалт нь манай гарагийн бvх хvн амын хувьд танин мэдэхvйн асар их ач холбогдолтой зvйл юм. Байгаль, соёлын євєрмєц объектууд, байгалийн баян тансаг байдал болон хvний оюун ухааны хvч бололцоог илэрхийлж тэдгээрийг хадгалан vлдэх бололцоог олгодог. 2009 оны 7 дугаар 1-ний байдлаар Дэлхийн євийн санд 148 орны 890 объект (689 соёлын, 176 нь байгалийн, vлдсэн нь холимог) байна.Vvнд: уран барилгын тусдаа болон иж бvрдэл байгууламжууд — Акрополь, Амьен болон Шартр дахь сvм, Варшав (Польш), Санкт-Петербург (ОХУ), Москвагийн Кремль, Улаан талбай (ОХУ) дахь тvvхийн тєв; хотууд — далайгаас тасарсан булан тохойтой Бразиль, Венеци болон бусад; уран барилгын дархан цаазтай газрууд — Дельфы болон бусад; vндэсний паркууд — Йеллоустоны (АНУ) Усан доорх хадан хясаа бvхий тэнгисийн парк болон бусад зэргийг нэрлэж болно. Газар нутаг дээрээ Дэлхийн євийг агуулсан улс орнууд нь тэдгээрийг хадгалан хамгаалах vvргийг єєртєє хvлээдэг байна. Одоо та бvхэнд дэлхийн євд багтсан гайхалтай газруудыг танилцуулъя.
ЮНЕСКО-д бvртгэлтэй, дэлхийн євд багтсан газрууд


1. Жуулчид хятадын Хэнань мужийн Лоян хотоос холгvй орших буддийн Грота Лунмэнь («Лууны хаалга») уран барималыг vзэж байна. Энд 2300 гаруй агуй; 110,000 буддагийн хєргvvд, Буддагийн шvтээнийг агуулсан 80 гаруй дагоб (буддагийн бунхан), Ишуй голын дэргэдэх 1 км гаруй vргэлжилсэн 2800 гаруй хадан дээрх сийлбэр бичвэр бий. Хятадад буддизм анх Хань-ийн зvvн vе удмынхан хаанчилж байхад энэ газар vvссэн гэдэг. (China Photos/Getty Images)




2. Камбож дахь Байон сvм олон тооны том чулуун хєшєєгєєрєє алдартай. Ангкор орчмын бvс нутагт будааны тутраганы талбай дунд дэлхийд алдартай шашны томоохон дурсгалын нэг Ангкор Ват хvртэл vргэлжилсэн тоосго  чулуугаар бvтээгдсэн овор хэмжээгээрээ сvрлэг 1000 гаруй сvм сvндэрлэн байдаг. Ангкор дахь олон сvмийг сэргээн босгосон юм. Жил бvр олон сая жуулчид энэ газар аялан ирдэг байна. (Voishmel/AFP - Getty Images)




3. Аль-Хижрын уран барилгын цогцолборын нэг хэсэг бол Мадаин-Салих. Энэ цогцолбор Саудын Арабын хойд дvvргvvдэд байрладаг. 2008 оны 7 дугаар сарын 6-нд ЮНЕСКО-гийн дэлхийн єв санд бvртгэгдсэн. Цогцолборт 111 хадны булш бий (МЭЄ I зуунаас МЭ — I зуун хvртэл). Мєн энд худалдааны тєв болж байсан эртний  набатейн vеийн Хегра хотын усан байгууламж, набатейны ємнєх vед хамаатай 50 гаруй хадан дээрх сийлбэр бичвэр бий. (Hassan Ammar/AFP - Getty Images)




4. Аргентины Мисьонес мужид байрладаг Игуасу vндэсний паркийн "Garganta del Diablo" («Чєтгєрийн хоолой») хvрхрээ. Энэ паркт Игуасу голын усны тvвшнээс хамаарсан 160-260 хvрхрээ, мєн тvvнчлэн 2000 гаруй тєрлийн ургамал, 400 тєрлийн шувуутай. Игуасугийн vндэсний парк 1984 онд дэлхийн єв санд бvртгэгдсэн байна. (Christian Rizzi/AFP - Getty Images)




5. Аврага чулуун байгууламж бvхий оньсого мэт Стоунхенж. Английн Уилтшир гvнлэгийн Солсберийн єндєрлєг дээр байрласан энэ байгууламж 150 гаруй чулуунаас бvрддэг. Тvvхийн эртний энэ байгууламж МЭЄ 3000 онд байгуулагдсан хэмээн vздэг. Стоунхенж 1986 онд ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн жагсаалтад бvртгэгдсэн. (Matt Cardy/Getty Images)




6. Жуулчид Бээжин дэх эзэн хааны сонгодог цэцэрлэгийн Бафанг павильоны Зуны ордонг vзэж сонирхож байна. Энэ ордон 1750 онд баригдаж 1860 онд нураагдаж 1886 онд сэргээн босгогджээ. 1998 онд ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн жагсаалтад бvртгэгдсэн. (China Photos/Getty Images)




7. Нью-Йорк дахь Эрх чєлєєний хєшєє. АНУ-д Франц улсын бэлэглэсэн "Эрх чєлєєний хатагтай" Нью-Йорк хотын усан боомтын хаалганы дэргэд байрладаг. 1984 онд ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн жагсаалтад бvртгэгдсэн билээ. (Seth Wenig/AP)




8. "Solitario George" (Ганцаардсан Жорж) бол Эквадорын Галапагос vндэсний паркийн Пинта арал дээр амьдардаг. Энэ тєрєлдєє дэлхий дээр орь ганцаар vлдсэн амьтан. Тэрбээр ойролцоогоор 60-90 нас зоогложээ. Галапагоссын арал 1978 онд ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн жагсаалтад бvртгэгдсэн. 2007 онд мєхєх аюултай байна хэмээн тэмдэглэгдсэн байдаг. (Rodrigo Buendia/AFP - Getty Images)


9. Хvмvvс Роттердамын ойролцоо оршдог ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн жагсаалтад бvртгэгдсэн Киндердайк салхин тээрмийн дэргэдvvр тэшvvрээр гулгаж байна. Киндердайкд ємнєд голландын тvvхийн томоохон салхин тээрмvvд оршдог. Бємбєлєгєєр чимэглэсэн энэ газар євєрмєц єнгє аястай харагддаг юм. (Peter Dejong/AP)




10. Аргентины баруун хойд Санта-Круз мужийн Лос-Гласиарес vндэсний мужид оршдог Перито-Морено мєсєн гол. Энэ гол 1981 онд ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн жагсаалтад бvртгэгдсэн. Энэ мєсєн гол аргентины Патагоний хэсгийн жуулчлалын нэг гол газар юм. Хэмжээгээр Антарктид, Гренландын дараа ордог.  (Daniel Garcia/AFP - Getty Images)




11. Израилийн хойд зvгийн Хайфа хотын зvлэг ногоогоор дэнжлэн дэвсэглэсэн цэцэрлэгт байгууламж. Энэ байгууламж бахаин шvтлэгийг vндэслэгч Бабагийн алтан толгойт бунханыг тойрон байрладаг. Энд дэлхийн 6 сая бахаигийн шашны шvтлэгтний захиргааны болон санваартны тєв байрладаг. Энэ газар 2008 оны 7 дугаар сарын 8-нд ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн жагсаалтад бvртгэгдсэн байна. (David Silverman/Getty Images)




12. Ватикан дахь Ариун Петрийн талбайг агаараас харахад ийм байна. ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн мэдээгээр энэ жижигхэн вант улсын газар нутагт уран сайхны болон уран барилгын євєрмєц цуглуулга хуран тєвлєрчээ. Ватикан 1984 онд ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн жагсаалтад бvртгэгдсэн. (Giulio Napolitano/AFP - Getty Images)




13.  Австралийн усан доорх vзэсгэлэнт хадан хясааны цогцолбор. Энэ эко-системд дэлхийн хамгийн том шvрэн арал оршдог. Энд 400 тєрлийн шvрэн арал, 1500 тєрлийн загас амьдардаг. Энэ vзэсгэлэнт газар 1981 онд ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн жагсаалтад бvртгэгджээ. (AFP - Getty Images)




14. Замд алжаасан тэмээнvvд Иорданий эртний петра хотын гол тvvхэн дурсгал болох Аль-Хазнегийн дэргэд амарч байна. Набатейн хааны гэгдэх энэ бунханг элсээр урлан бvтээжээ. Энэ хот Улаан тэнгис болон Сєнєсєн тэнгисийн хооронд Арави, Египет, Сири болон Финикийн замыг холбон байрладаг. Петра 1985 онд ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн жагсаалтад бvртгэгдсэн. (Thomas Coex/AFP - Getty Images)




15. Сиднейн Дуурийн Театр бол Австралийн бэлэгдэл болсон гэдгээрээ дэлхийд алдартай. 2007 онд Сиднейн Дуурийн театр нь ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн жагсаалтад бvртгэгдсэн байна. (Torsten Blackwood/AFP - Getty Images)




16.  Ємнєд африкийн зvvн хэсэгт Луугийн ууланд байрладаг Сан омгийн хvмvvсийн хадан дээр урласан зураг. Энэ омгийн хvмvvс Дракенсберг дvvрэгт хэдэн мянган жил амьдарч байгаад зулус омогийнхон болон энд суурьших гэсэн анхны цагаан арьстны хоорондын цуст мєргєлдєєний явцын дунд устгагджээ. Сан омгийнхон Луугийн ууланд хадан дээр олон сайхан зураг урлан бvтээж vлдээжээ. Хожим буюу 2000 онд ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн жагсаалтад бvртгэгджээ. (Alexander Joe/AFP - Getty Images)




17. Йемений хойд Хадрамаут мужийн Шибам хотын ерєнхий байдал. Шибам хот гайхамшигтай уран барилгын цогцолбортой тул ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн жагсаалтад бvртгэгдсэн юм. Бvх байшинг шавар тоосгоор урласан. 500 гаруй байшин 5-11 давхар. Шибамыг єндєр байшингаараа дэлхийн анхны хотуудын нэг хэмээн тооцдог. Заримдаа «Цєлийн Манхэттан» хэмээн нэрлэдэг. Энэ хотын байшингууд босоо зарчмын тєлєвлєлтєєр байгуулагджээ. (Khaled Fazaa/AFP - Getty Images)




18. Венецийн Том сувгийн эргийн дэргэдэх завьнууд. Алсад Сан-Жоржо Мажорын сvм харагдаж байна. Арлын Венеци бол тэнгисийн амралт сувилал болон олон улсын жуулчлалын тєв. Энд олон улсын кино фестиваль, уран сайхны болон уран зургийн vзэсгэлэн зохион байгуулагддаг. 1987 онд Венеци ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн жагсаалтад бvртгэгджээ. (AP)




19. Пасхи арлын Рано Рараку галт уулын vнсийг нягтруулан шахаж хийсэн Чилийн эрэг дагуух 3700 км vргэжилсэн 390 гаруй аврага хєшєєний хэсгvvд. Vvнийг рапа-нуи хэлээр моаи хэмээн нэрлэдэг. Рапа-Нуи vндэсний парк 1995 оноос эхлэн ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн хєтєлбєрт багтжээ. (Martin Bernetti/AFP - Getty Images)




20. Жуулчид Бээжингээс зvvн хойд зvгт оршдог Симатай дvvрэгт цагаан хэрмийн хэсгийг vзэж сонирхож байна. Цагаан хэрмийг хойд зvгийн нvvдэлчид (Монгол) -ийн довтолгооноос хамгаалахын тулд барьсан бєгєєд стратегийн 4 том тулгуур тєвтэй. Их цагаан хэрэм 8851,8 км урт. Бvрэн хэмжээгээр дуусан баригдсан байгууламж. 1987 онд ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн жагсаалтад бvртгэгдсэн. (Frederic J. Brown/AFP - Getty Images)




21. Ємнєд энэтхэгийн Бангалор хотоос холгvй оршдог Хоспет хотын Хампи сvм. Хампи нь Вижаянагарын эзэнт улсын нийслэл байсан Вижаянагарын нурангин дунд оршдог. Хампи болон энэ сvмийн дурсгалт объектууд 1986 онд ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн жагсаалтад бvртгэгдсэн. (Dibyangshu Sarkar/AFP - Getty Images)




22. Тєвдийн мєргєлчин Лхас хотын Потала ордны дэргэдэх мєргєлийн хvрдийг эргvvлж байна. Потала ордон бол хааны ордон тєдийгvй Далай-Ламын гол шилтгээн, буддийн сvмийн цогцолбор. Одоо Потала ордон музей болон хувирчээ. Энд жуулчид болон буддийн мєргєлчид тасралтгvй ирдэг. Соёл, шашин, уран сайхан, тvvхийн гэдэг утгаараа 1994 онд ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн жагсаалтад бvртгэгдсэн юм. (Goh Chai Hin/AFP - Getty Images)




23. Перугийн Куско хот дахь инкуудийн байгуулсан Мачу-Пикчу цайз. Мачу-Пикчу 1993 онд ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн зэрэглэлтэй болсноос хойш жуулчлалын гол тєвvvдийн нэг болжээ. Єдєрт энэ хотыг 2000 гаруй жуулчид ирж vздэг. Энэ тvvхэн дурсгалт газрыг бvрэн бvтэн байлган хамгаалах vvднээс ЮНЕСКО нэг єдєрт ирэх жуулчдын тоог 800 болгон багасгахыг эрх баригчдаас шаардсаар байна. (Eitan Abramovich/AFP - Getty Images)




24. Японий Вакаяма муж дахь Коя уулан дээрх буддийн Компон-дайто сvм. Энэ сvм Осакагаас ємнє зvгт байрладаг. 2004 онд ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн жагсаалтад бvртгэгдсэн. 819 онд энд буддийн лам Кукай суурьшин амьдарч японы буддизмын сингон сургуулийг анх байгуулсан гэдэг. (Everett Kennedy Brown/EPA)




25. Тєвдийн эмэгтэйчvvд Катманду дахь Бодхнатх ариун шvтээнийг тойрон явж байна. Шvтээний цамхагийн доор зааны ясаар хийсэн "Буддагийн нvд" дvрслэгджээ. Катмандугийн хєндий далайн тvвшнээс дээш 1300 метрийн єндєрт байрладаг. Энд Балбын тvvхэн дурсгалт объектууд олон. Тухайлбал, будда болон индуист сvмээс эхлээд гудамжны жижигхэн алтаар чимсэн цогчин дуганууд гэх мэт. Нутгийн оршин суугчид Катмандугийн хєндийд 10 сая бурхан амьдардаг хэмээн ярьдаг. Катмандугийн хєндий 1979 онд ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн жагсаалтад бvртгэгдсэн. (Paula Bronstein/Getty Images)




26. Энэтхэгийн Агра хотын бунхан сvм Таж-Махалын дээгvvр шувуу нисэн єнгєрч байна. Энэ сvмийг Агуу Моголуудын эзэн хаан Шах-Жаханы гэргий Мумтаз-Махал тєрєх vедээ насан єєд болсныг дуурсан барих тушаал єгч анх бариулсан гэдэг. Таж Махал 1983 онд ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн жагсаалтад бvртгэгдсэн. Уран барилгын энэ гайхамшигийг 2007 онд "Ертєнцийн 7 гайхамшигийн нэг" хэмээн нэрлэсэн байна. (Tauseef Mustafa/AFP - Getty Images)



27.  Уэльсийн зvvн хойт хэсэгт байрлах 18км урт Понткисиллте усан сувгийн байгууламж. Понткисиллте бол аж vйлдвэрийн хувьсгалын vеийн иргэний байгууламжийн нэг. XIX зуунд баригдаж дууссан. Баригдсанаасаа хойш 200 жил английн сувгийн байгууламжийн хамгийн ачаалалтай хэсгийн нэг байсаар байна. Жилд 15,000 завь vvгээр дамжин єнгєрдєг. 2009 онд Понткисилте усан сувгийн байгууламжийг «vйлдвэрийн хувьсгалын vеийн иргэний инженерийн ухааны гол vеийн объект» хэмээн vзэж ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн жагсаалтад бvртгэжээ. Энэ усан сувгийн байгууламж сантехник болон ус дамжуулах хийцээрээ ер бусын шийдэлтэй ажээ. (Christopher Furlong/Getty Images)




28. Бугын сvрэг Йеллоустоны vндэсний паркт бэлчиж байна. Цаана нь Холмс уул, зvvн гар талд Доум уул харагдлаж байна. Йеллоустоны vндэсний парк 900,000 га талбай эзлэнэ. Энд 10,000 гаруй оргилолт булаг, дулаан шанд бий. Энэ газар 1978 онд ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн жагсаалтад бvртгэгжээ. (Kevork Djansezian/AP)




29. Кубчvvд Гаваны "Малекон" эргээр хуучин авто машинаар зугаалж байна. ЮНЕСКО Хуучин Гавана болон тvvний усан байгууламжийг 1982 онд ЮНЕСКО-гийн дэлхийн єв сангийн жагсаалтад бvртгэжээ. Гавана хот хєгжиж хvрээгээ тэлж хvн ам нь 2 сая давсан. Хотын хуучин гол хэсэгт барокко болон неоклассицизмын хэв маягтай тvvхт олон дурсгалт барилгууд сvндэрлэсээр байна. (Javier Galeano/AP)




30. Увс нуур (Тува хэл: Успа-Холь, Англи хэл: Lake Uvs) нь далайн тvвшнээс дээш 753 метр єндєр орших, 3350 ам дєрвєлжин километр нутаг дэвсгэр бvхий Монгол улсын хамгийн том нуур юм. Нуурын зvvн хойд хэсэг нь ОХУ-ын Бvгд Найрамдах Тува Улсад хамаарагддаг. Тус сав газрын хамгийн том хот нь Улаангом юм. Увс нуур нь олон сая жилийн ємнєх аварга том тэнгисийн vлдэгдэл бєгєєд ихээхэн давсархаг, гvехэн устай байдаг. Дэлхийн євийн IX, X шалгууруудыг хангасан тул 27-р чуулганаар 769 дэх байршлаар 1997 онд бvртгэн авчээ.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()