Бvтэн комноос бvрэн ангижирсан гайхалтай тvvхvvд

Єнєєдєр уншигч та бvхэнтэй комын байдлаас ер бусын євєрмєцєєр ангижирч чадсан гайхалтай хvмvvсийн талаар фото нийтлэлийг хуваалцахаар бэлтгэлээ. Зарим нь удаан хугацаанд ухаан алдаж, хайртай хvмvvсийнхээ сэтгэлийг эмтэлж байгаад нэг л єдєр ер бусаар эргэн ирсэн хvмvvсийн тvvх байгаа бол зарим нь зориудаар комд орж, євчнєєсєє салсан хvмvvс ч байгаа. Ингээд бvгдээрээ хорвоогийн сонин хачны vргэлжлэлтэй танилцацгаая.
Бvтэн комноос бvрэн ангижирсан гайхалтай тvvхvvд
iPhone 11 авах уу?
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (5 фото)

Дуутай хууртай комоос гарсан нь
Гурван настай Лайла Товси хэмээх охин нь менингит туссаныхаа дараа комд орж, ээж аав нь бараг найдлага тасраад байжээ. Гэтэл тэнгэрийн vvл хvлэглэн нисдэг хэн нэгэн сахиусан тэнгэр нь Лайлагийн аав ээж болон хайртай хvмvvс, эмнэлгийн ажилтнуудын мэдрэлээр наадахаар шийдсэн vv яасан, ямар ч байсан охин 5 хоног ухаангvй хэвтсэний эцэст Abba-гийн Mama Mia дууг аялсаар гэнэт сэрсэн байна. Тэр vед аминаасаа тасарсан амиханаасаа салах ёс хийхээр бэлдээд байсан ээж нь жинхэнэ амьдын жаргалыг дагуулсан гэнэтийн бэлгийг гайхалтайгаар хvлээн авчээ.


www.caak.mn (5 фото)

Гэнэт насанд хvрсэн том хvн шиг болсон нь
Бас нэгэн гурван настай охин ком-оос сэргэснийхээ дараа яагаад ч юм тамхи татаж, архи уун, ээжтэйгээ хэрэлдэж эхэлсэн байна. Авто осолд орсныхоол дараа тэрээр 5 хоног ухаангvй байсан бєгєєд сэрэхдээ єдєр нэг хайрцаг тамхи татдаг болжээ. Эцэг эх нь тvvнийг жирийн л хvvхэд байсан хэмээн нотолж байгаа юм. Харин комд орсныхоо дараа ингэж эрс єєрчлєгдєж, насанд хvрсэн муу хvн шиг болсон гэнэ. Тvvнчлэн охин эмэгтэй биш эрэгтэй хvнийх шиг хувцас сонирхох болж, хєвгvvдийн футболк, шорт ємсєх болжээ.


www.caak.mn (5 фото)

Ээжийгээ харааж сэрсэн нь
Автын осолд орж, хvзvv толгойгоо гэмтээсэн хvv 41 хоног ухаангvй хэвтснийхээ дараа гэнэт сэрсэн энэ хvvхэд ээжийгээ шууд л “тонил цаашаа” хэмээн хараажээ. Гэхдээ эцэг эх нь хvvгээ эрлэгийн орноос эргэж ирсэнд нь хязгааргvй баяртай байсан тул бvхийл ааш аягийг нь уучилж, єдий 22 нас хvртэл нь асарч тойлжээ.


www.caak.mn (5 фото)

Ком-д байхдаа хvvхэд тєрvvлсэн нь
35 настай Валери Лиа хэмээх бvсгvй нь Оливер хvvгээ тєрvvлэхийн тулд эмнэлгийн тусламжтайгаар тvр хугацаанд мэдрэл болон оюунаа сааталд оруулжээ. Хэргийн учир нь  тэрээр амаржихаасаа гурван сарын ємнєєс гахайн хавдраар євчилсєнд оршиж байв. Хамгийн хvндрэлтэй нь жирэмсний сvvлийн єдрvvдэд эмэгтэйн амьсгал боогдож эхэлсэн байна. Тиймээс эмч нар тvvнийг бvрэн ухаан алдуулж байгаад хvvхдийг нь хийсвэрээр гаргах нь эх, хvvхдийн амийг аврах ганц зам гэж тооцоолжээ. Ингээд аз болж хvvхэд нь эсэн мэнд мэндэлсэн байна. Хэд хоногийн дараа ээж нь ухаан орохдоо тогоо шиг гэдэс нь байхгvй байгааг мэдэрч, харин хажууд нь бяцхан vр нь байгааг олж харжээ. Хvн болгон ингэж тєрдєг бол бас амар л юм.


www.caak.mn (5 фото)

Бvхнийг мартаад, бvхнийг эргэн санасан нь
Лиз Сакиз хэмээх бvсгvй нь тархиныхаа саатлаас болж хэд хоног комд орох шаардлагатай болжээ. Шалтгаан нь юу вэ гэвэл энэ бvсгvй шатнаас унаж, толгойгоо цохиогvй, авто осолд ороогvй, зvгээр л 2008 оноос хойш амьдралынхаа зарим дурсамжийг огт санахаа байж эхэлсэн байна. Тvvний мартаж санах нь бvр архагшиж эхэлсэн тул эмч нар тvvнийг зориудаар комд оруулж, тархийг нь судлахаар шийдсэн байна. Судалгааны vр дvнд Лизийн тархи нь бага багаар идэвхигvй болгодог євчин туссан нь тогтоогджээ. Тиймээс эмч нар тvvний ой санамжийг бvрэн арчиж, бvхнийг шинээр эхлvvлэхээр шийдсэн байна. Єєрєєр хэлбэл тархинд нь бvтэн формат хийсэн гэсэн vг. Харин ахин сэрэхдээ юу ч санахаа байсан бvсгvй єнєєдєр шинээр ярьж, явж, уншиж, хоол идэх гээд бvхнийг эхнээс сурж байгаа ажээ.


1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()