Тэнгис далай “шалбааг” байхад, тэндэхийн оршин суугчид ийм байсан

2011-09-06, 01:09
26,761
“Сvмбэр уулыг дов байхад, сvн далайг шалбааг байхад” гэж эхэлдэг олон vлгэр бидний хvvхэд цагийн дурсамжид гэгээн мєчvvдийг vлдээж, шєнийн зvvдэнд хоногшин, vлгэр хvvрнэх хайртай хvмvvсийн маань талаарх дотнохон дурсамжийг хєгєлдєг билээ. Хорвоо дэлхийн буурал тvvх, єнєєгийн энэ байдалд хvрэхэд ямар урт удаан замыг туулж, яаж хувьсан єєрчлєгдсєєр ирсэн нь ч гэсэн бидэнд туйлын сонирхолтой байдаг. Тэр тусмаа балар эртний аварга гvрвэл, анхны сvvн тэжээлтэн, махчин амьтдын тvvх их сонин санагддаг шvv дээ. Тэгвэл одоо бvгдээрээ эрдэмтдийн таамаглаж, нотолсноор одоогоос хэдэн сая жилийн тэртээд гvн цэнхэр далайн их усанд ямар ямар амьтад аж тєрдєг байсан тухай мэдэж авцгаая.
Тэнгис далай “шалбааг” байхад, тэндэхийн оршин суугчид ийм байсан
Хаах
Сурталчилгаа


1. Лиоплевродон (25 м)

Юvрэн галавын vеийн аварга том плиозаврын тєрєл. Лиоплевродон бол маш том бєгєєд урт нарийн хэлбэртэй толгойтой (1/4-1/5 метр орчим урттай), хvчирхэг дєрвєн сэлvvртэй (3 метр орчим урттай) бєгєєд богино, хавчгар сvvлтэй жирийн нэгэн плиозавр байсан юм. Єнєєдрєєс 160-155 сая жилийн ємнє, одоогоор Европын газар нутаг юмуу Тєв Америкийн нутаг дэвсгэрт амьдарч байжээ. Уртаашаа 25 метр, 150 тонн жинтэй байсан байна. Энэхvv амьтны гавлын ясыг саяхан Мексикийн газар нутгаас олсон бєгєєд ємнє нь тогтоогоод байсан хэмжээнээсээ хэд дахин том байсан болохыг нотолсон юм. Аварга том шvднvvд нь 20-30 см урт бєгєєд дугуй хэлбэртэй байжээ.




2. Базилозавр, Басилозавр (21 м)
Одоогоос 45-36 сая жилийн ємнє амьдарч байсан эрт цагийн аварга том халим. Эрэгчин бализаврын урт нь 21 метр, эмэгчнийх нь 18 метр байжээ. Энэ амьтан нь цэнхэр гаригийн бараг бvх дулаан устай тэнгисээр нутаглаж байсан бєгєєд бvх цаг vеийн хамгийн том биетэй махчин байсан гэхэд буруудахгvй юм байна. Тэрээр дорудон мэтийн аварга том халим болон бусад маш том биетэй, хамгийн аймшигтай араатнуудыг ангуучилдаг байв.




3. Мегалодон, кархародон мегалодон (18,2—20,3 м)
Бараг 25 сая жилийн настай тэнгис, нуурын vлдэглvvдээс энэ амьтны ясны хэсгvvд их олддогийн дотор цагаан акулныхтай тєстэй шvдний vлдэгдлvvд нь хамгийн их таардаг байна. Гэхдээ мэдээж одоогийн цагаан махчин загасныхыг бодвол тэдгээр шvднvvд нь хамаагvй том, бас хурч байдаг аж. Судалгаанаас vзэхэд Мегалладон нь манай гараг дээр хэзээ нэгэн цагт аж тєрж байсан хамгийн том акул тєдийгvй хамгийн том биетэй загаснуудын нэг юм.




4. Левиафан Мелвилла (13,5-17,5 м)
Ємнєд Америкаас махчин халимны євєг дээдсийн vлдэгдэл олджээ. Эртний халимны vлдэгдэл нь (шvдтэйгээ хамт олдсон 3 метр гарантай араг яс) 2008 оны 11 сард, Перугийн Ика хотоос холгvйхэн олдсон байна. Тэрээр халимнууд дундаа тєдийгvй дэлхий дээрхи бvх амьтнаас хамгийн том шvдтэйд нь тооцогдоход ямар ч асуудалгvй юм. Дээд талын шvднийх нь диамер 12 см, урт нь 36 см байсан гэвэл та дээрхи санаатай маргах уу? Харин биеийнх нь ерєнхий урт нь 13,5-17,5 метр юм байна. Харин араг ясаар нь тооцоолоход 12-13 сая жилийн тэртээд аж тєрж байсан байж болох юм.




5. Мегалнеузавр (10-12 м)
Хожмын Юvрэн галавын vеийн аварга том плиозавр. 1895 онд В.Найт энэ амьтныг дvрсэлсэн байдаг. Сээр нуруу болон сvvл хавийнх нь ясны олдвороос болон 1,5 метр урттай урд талынх нь сэлvvрнээс харахад мєр нь ер бусын урт болж таарсан нь Юvрэн галавын vеийн бусад плиозавруудаас эрс ялгаатай байжээ. Эхэндээ vvнийг хамгийн том плиозавр гэж vзэж байсан бєгєєд “сэлж, шумбадаг агуу том гvрвэл буюу хаан” гэж нэрлэж байжээ. Урт нь бараг 10-12 метр юм байна.




6. Кронозавр (9-10 м)
Эрт галавын vеийн аварга том плиозавр тєдийгvй бидэнд хамгийн сайн танигдсэн усны vлэг гvрвэлvvдийн нэг юм. 1899 онд Австралийн Квислендээс энэ амьтны анхны олдвор буюу эрvvнийх нь хэсэг олдож байжээ. Кронозаврын жинхэнэ урт нь 9-10 метр юм байна. Колумбын Кронозавр ч гэсэн яг ийм урттай байсан бєгєєд эрvvнийх нь урт 2,4 метр, доод эрvvнийх нь 2,6 метр байв.




7. Дунклеостейус (8-10 м)
415-360 сая жилийн тэртээд амьдарч байсан плакодерм тєрлийн мєхєж устсан vлгэрийн гэмээр амьтдын нэг юм. Тvvний урт нь 8-10 метр байсан бєгєєд амьдарч буй цагийнхаа хамгийн vлэмж биетэй махчин араатан нь байжээ. Чикагогийн Их Сургуулийн биохимийн компютерийн судалгаараа Dunkleosteus хэмээх энэ араатны эрvv нь 55 мПа даралтыг тэсвэрлэх чадалтай байсан нь тогтоогдсон байна. Vvнийг матарны хазалттай харьцуулшгvй юм. Тvvнчлэн энэхvv лусын аймшиг гайхамшиг нь 1/50 секундын давтамжтайгаар амаа нээж чаддаг байсан учраас усны урсгал тvvны золиосыг амруу нь єєрєє сорж єгдєг байсан гэж vзэж болно.




8. Дорудон (5 м)
40-36 сая жилийн тэртээд буюу эоцений vед амьдарч байсан, мєхсєн халимны тєрлийн тєлєєлєгч. Тэрээр ойролцоогоор 5 метр урттай байсан тєдийгvй жижиг биетэй загас болон нялцгай биетнvvдээр хvнс тэжээлээ хийдэг махчин байжээ. Дорудонууд дэлхийн бvх дулаан далайд аж тєрж байсан бєгєєд чулуужсан vлдэгдлvvд нь Хойд Америк болон Египтээс олддог байна.




9. Геликоприон (2-3 м)
Чулуун зэвсгийн болон пермийн эрины загасны тєрєл. А.П Карпинский хамгийн анх 1899 онд энэ амьтны талаар бичиж байв. 1897 онд А. Г. Бессонов нь энэ араатны спираль хэлбэрийн шvдийг Пермийн газар нутгаас олжээ. Спиралийн диаметр нь 25 см байсан бєгєєд энэхvv загасны бие нь 2-3 метр байсан нь тогтоогджээ. Уран зохиолд энэ загасны шvдний диамерт нь 90 см байсан гэж дурьдсан байх нь ч бий. Тиймээс уран зохиолд дvрсэлснээс vзвэл геликоприон нь 9-12 метр урттай байж болох ажээ.



10. Хавчин хилэнцэт хорхой буюу далайн хилэнц (0,2-2 м)
Меростомовын дэд тєрлийн хєлтэй далайн vлэмж биетний нэг. Уртаашаа 20 см-аас 2 метр хvртэл байдаг байна. 510-248 жилийн тэртээд аж тєрж байжээ. Эртний євєг дээдэс нь 325-299 сая жилийн ємнє мєстэй далайд аж тєрдєг байсан бєгєєд сvvлрvvгээ ихэнхи нь цэвэр устай нуур, далайруу шилжин суурьшсан байна.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()