Галт уулны тогооны ёроолруу хийсэн аялал

Ижен галт уулын тогоо нь Ява арал дээрхи хамгийн ер бусын газруудын нэг билээ. Хэн нэгний оюунлаг тооцоо, хvчирхэг vйлдлээр биш, эрхэс гаригийн таашаалаар бий болсон энэхvv галт уулын тогооны гvнрvv аялсан нэгэн аялагчын фото тэмдэглэлийг танд хvргэхээр бэлтгэлээ. Амьдрахын эрхэнд ажил, гэр хоёрын хооронд єдєр хоногуудыг єнгєрvvлдэг бидэнд хэн нэгний хийсэн аялалын тэмдэглэлээр дамжуулж, оюун санаагаараа ч болов шинэ, сонирхолтой газруудаар аялах нь ямар хэрэгтэйг та надаар хэлvvлэлтгvй мэдэж байгаа биз ээ. Ингээд эхэлцгээе.
Галт уулны тогооны ёроолруу хийсэн аялал
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (40 фото)

Аялагч: Бvх зvйл vvрийн гэгээнээр эхэлсэн юм. Гадаа гэгээ орж амжаагvй байхад хэн нэгний “Wake Up” гэсэн дуу биднийг сэрээлээ. Бид зочид буудлынхаа дулаахан єрєєг орхиж, жийп машинуудад хуваарилагдан сууж, нэг цаг гаран аялалаа.


www.caak.mn (40 фото)

Бидний сууж явсан машинууд зорьсон газартаа ирсэн бололтой, зориулалтын зогсоолууд дээр зогсож, бид цааш алхаж явах ёстой болсноо ойлгов.


www.caak.mn (40 фото)

Хоёр зээрдээрээ унаа хийн явах зам тийм ч богино биш байлаа. Бид єндєр ургасан ургамалын дундах нарийхан жимээр алхсаар л байв.


www.caak.mn (40 фото)

Моддын цаагуур єтгєн манад татсан байлаа.


www.caak.mn (40 фото)

Бидэнтэй хамт хvхэр цуглуулдаг хvмvvс хоосон сагсаа дамнуурганд хийн vvрсээр цоглог алхаж байв.


www.caak.mn (40 фото)

Алхаж эхэлснээс хойш цаг гарангийн дараа нар мандаж эхэллээ. Бид яг тэр vед нь Ижен тогойнд хvрсэн юм. Тэндэхийн агаар мандал тэр чигтээ єтгєн манангаар бvрхэгдсэн байв. Энэ бол тогойны гvнд байдаг хvхрийн ууршилт ажээ.


www.caak.mn (40 фото)

Энэхvv ууршилт нь маш хортой учир эргэн тойрныхоо бvх ургамалыг vгvй хийсэн байв.


www.caak.mn (40 фото)

За ингээд бид аялах замынхаа эцсийн зогсоол дээр ирсэн юм. Хамгийн сонирхолтой зvйл одоо урд vлдсэн. Энэ бол Ижен тогойн гvнрvv орох аялал билээ.


www.caak.mn (40 фото)


www.caak.mn (40 фото)


www.caak.mn (40 фото)

Энэ газар нь жуулчид тєдийгvй сэтгvvлчдийг соронзон адил татдаг ер бусын газар юм. Биднийг очиход Японы зураг авалтын багийнхан баримтат кино хийхээр ирсэн харагдав.


www.caak.mn (40 фото)

Эдгээр сагснуудад хатсан хvхрийн шар хэлтэрхийнvvд байгааг та харж байна.


www.caak.mn (40 фото)

Хортой бодисын ууршилтаар амьгалах их хэцvv юм билээ. Амьсгал авах бvрт уушиг шатах мэт халах ажээ. Тиймээс хvхэр олборлодог зарим хvн хорт хийн баг зvvсэн байхтай тааралдав. Гэхдээ тийм багтай хvн маш цєєн тааралдсаныг дурьдах нь зvйтэй байх.


www.caak.mn (40 фото)

Ингээд бид сэтгэл санааны бэлтгэлээ базаасныхаа дараа тогооны гvнрvv явж эхэллээ.


www.caak.mn (40 фото)

Бидний явах нарийхан жимээр хvхэр тvvгээд буцаж байгаа ажилчид олон тааралдав. Биеэ хамгаалахын тулд тэдний ихэнхи нь амандаа нойтон алчуур хийсэн байлаа.


www.caak.mn (40 фото)

Бидэнд алчуур, хорт хийн баг хоёрын аль аль нь байгаагvй тул би цамцныхаа цаанаас амьсгалж явсан юм. Энэ нь нэг их нэмэргvй байсан бєгєєд vе vе ханиалгаж байв.


www.caak.mn (40 фото)

Яван явсаар, хvхэр ууршилтаас vvссэн манан арилж, бид нэгэн ер бусын зvйлийг олж харсан юм. Энэ бол уг бодисноос болж тийм гэхийн аргагvй содон єнгєтэй болсон нуур байв.


www.caak.mn (40 фото)


www.caak.mn (40 фото)


www.caak.mn (40 фото)

Харин ажилчид яг л шоргоолж шиг бужигналдаж, бидний хажуугаар зєрєлдсєєр...


www.caak.mn (40 фото)

Тэдний барьж яваа эдгээр сагснууд нь 70-80 кг жинтэй байдаг аж.


www.caak.mn (40 фото)

Тэд єдєрт 2 удаа нааш цааш явдаг.


www.caak.mn (40 фото)

Энэ хєдєлмєрийнхєє vр дvнд єдєрт 7-8 долларын цалин авдаг ажээ.


www.caak.mn (40 фото)

Уушиг халуу шатаж, амьсгалахад улам хэцvv болж байсан ч бид хорт хийн цємрvv улам дєхсєєр байв.


www.caak.mn (40 фото)

Бараг цаг гаран доош буусны эцэст бид тогооны ёроолд сая хvрсэн билээ.


www.caak.mn (40 фото)


www.caak.mn (40 фото)

Энэхvv нуур нь маш их эслэгтэй юм гэсэн.


www.caak.mn (40 фото)

Усны дэргэд зурагаа даруулах маш хэцvv. Учир нь нуурын уснаас уур гарах нь дvрсийг маш бvдэг, сул болгоод байлаа.


www.caak.mn (40 фото)


www.caak.mn (40 фото)

Эрэг дагуу хvхрийг олборлодог газар харагдаж байв.


www.caak.mn (40 фото)

Газар доороос хvртэл маш хортой, єтгєн уур гарч байсан гээч.


www.caak.mn (40 фото)

Хорт хийн vvлний дунд хvмvvс ажиллаж, хvхрийг vхэн хатан цуглуулж байсан нь аймшигтай санагдсаныг нуух юун.


www.caak.mn (40 фото)


www.caak.mn (40 фото)

Ажилчдын дунд жуулчид болон сэтгvvлчид холилдоно.


www.caak.mn (40 фото)

Сэтгэл санаагаа дээшлvvлж, дээш єгсєх хvчээ шавхахын тулд бид юм идэв.


www.caak.mn (40 фото)

Тогооны ёроолд удаан байж болохгvй байсан учир нь хэдэн зураг дараад, ажилчдын араас дээш єгслєє.


www.caak.mn (40 фото)


www.caak.mn (40 фото)


www.caak.mn (40 фото)

Дээш гарахад 40 орчим минут зарцуулагдаж, бид тогооны орой дээрхи vхэж устсан ургамалын vлдэгдлvvдийн дэргэд ирэв.


www.caak.mn (40 фото)

Буцах замдаа бид ажилчдын сагсаа хадгалдаг газрын дэргэдvvр єнгєрєхдєє тийш анхаарал хандуулахгvй байж чадаагvй юм.


www.caak.mn (40 фото)

Нэг дамнуургатай сагс 70-80 кг байдаг гэдгийг ахин дахин бодох тусам аймшигтай санагдаж байсан шvv...


0
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()