Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook

Єнгєрсєн Пvрэв гарагт Колумбын нийслэл Меделлин дэхь “Сантафе” амьтны хvрээлэнгийн ажилчид Тайсон хэмээх 20 настай, 190 кг жинтэй арслангийн шvдийг эмчилжээ. Амьтны хvрээлэнгийн бараг бvх ажилчид дамжилж байж, Тайсоныг мэс заслын ширээн дээр гаргажээ.

Тайсон шvдний эмчтэй анх удаагаа нvvр тулахдаа тийм ч их эсэргvvцэл vзvvлэхгvй байв.

Гэхдээ Тайсоныг шvдний чулууг нь тvvж, хорхойтсон шvдийг нь аваад, єнгєрийг нь хусах ажиллагаа л хийсэн байна. Харин 15 настай цагаан бард ийм аз таарсангvй.

2006 онд “Dreamworld” амьтны хvрээлэнд аж тєрдєг Мохан нэртэй бард шvдний сувгийн эмчилгээ хийжээ.

Ховор тєрлийн энэ амьтан нь шvдний эмчилгээнд орох єдрийн єглєєнєєс нь авахуулаад нэг л биш араншин гаргаад байжээ.

Эмч нар тvvнийг шинжилснийхээ дараа шvднийх нь євчин ямар их зовоож байгааг олж мэдсэн байна.

Барыг ухаан алдуулсныхаа дараа амьтны хvрээлэнгийн 4 ажилчин носилкон дээр зєєж, орон нутгийнхаа шvдний эмнэлэгт хvргэжээ.

Ингээд наркозонд орсон барыг унтаж байх хооронд нь Квинслендийн шvдний эмч Гэри Уилсон шvдний сувгийг нь цэвэрлэсэн байна.

Сармагчин, хирс гээд “Dreamland”-ийн амьтны хvрээлэнгийн амьтдын шvдийг эмчилж дассан эмч Уилсон нь барын шvдний эмчилгээг амжилттай болсныг мэдэгджээ.

Уилсон нь араатан амьтадтай харилцаж сурсан болохоороо Моханаас огт айхгvй байсан гэнэ.

Тэрээр: “Мохан бол ёстой єхєєрдєм амьтан. Бар гэхээсээ илvv аварга том, цагаан муужгай шиг санагддаг” гэжээ.

Амьтны хvрээлэнгийн арслан барсын хэлтэсийн менежер Мартин-Вег хэлэхдээ Моханыг анхнаасаа л шvдний асуудалтай байсныг нь дурьдаад, ер нь баруудын шvд євдєх нь тvгээмэл асуудал гэдгийг хэлжээ.

Зэрлэг байгаль дээрхи бар 12 хvрээд нас бардаг бол амьтны хvрээлэнд 20 жил амьдардаг байна. Энэ нь мэдээж арчилгаа сувиллагаанаас хамааралтай.

Моханы 2006 оны шvдний эмчилгээ амжилттай болсон ч 6 сарын дараа ахиад л vзvvлэх ёстой байв.