Анагаагч увьдастны амаргvй алба

Хvмvvс бид аливаа хvнд євчнийг эмч нар анагааж дийлэхгvй болсон vед ардын анагаагч увьдастнуудад хандахаас єєр аргагvй болдог. Гэхдээ зарим хvмvvс энэ хvмvvсийн ачаар євчнєєсєє салсан мєртлєє тэдгээрт болгоомжтой, итгэл муутай ханддаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Эмч нар єєрсдєє энэ анагаагч увьдастай хvмvvсээс зєвєлгєє авдаг удаа ч бий. Актобегээс 30 км зайтай 150 гаруйхан хvн амтай Пригородный тосгонд Нина эмээ амьдардаг. 
Анагаагч увьдастны амаргvй алба
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (18 фото)

Энэ эмээгийн тухай домог болсон яриа орос орны хамгийн захын єнцєг буланд хvртэл тvгсэн байдаг. Нина эмээ хотын эмч нар эмчлэж чадахгvйд хvрсэн олон хvнд євчтєнийг хєл дээр нь босгосон шидтэн.


www.caak.mn (18 фото)


www.caak.mn (18 фото)


www.caak.mn (18 фото)

85 нас гарсан энэ эмээ хэдэн євчтєнийг эмчилсэн тоогоо санадаггvй. Нина эмээ 37 настай байхдаа анагаах увьдасаа ээжээсээ євлєж авсан гэдэг. Тvvнээс хойш нийгмийн янз бvрийн давхрагын олон хvнийг эмчлэж буян vйлджээ.


www.caak.mn (18 фото)

Асель Бейсекеева Алматагаас Нина эмээ дээр эмчлvvлэхээр иржээ. Нурууны vений хоорон дахь ивэрхий 10 сар тvvнийг зовоосон байна. Асель Алматагийн эмч нарын хэрэглэдэг єндєр vнэтэй эмчилгээний аргуудыг бараг л гvйцээгээд тус болсонгvй. Нина эмээ 2 хоногийн дотор євчнийг нь анагаажээ.


www.caak.mn (18 фото)

Нина эмээ орж ирсэн євчтєн бvрийг эмчлэж чадна, эсвэл vгvй гэдгээ шууд хэлдэг аж. 1 жилийн ємнє 19 хоногийн дотор нэгэн хvнд євчтэй улс тєрчийг хєл дээр нь эрvvл саруул болгон босгож чадсан байна. Тvvнийг эхнэр нь Астанагаас авчирж vзvvлжээ. Улс тєрч зєвхєн суга таягтай явдаг байж. Эмч нар тvvний євчнийг нугас нь гэмтсэн бєгєєд зєвхєн АНУ-д л эмчилж чадна гэж зєвлєсєн байна. Одоо улс тєрчийг эмээ сайн санадаг. Учир нь тэрбээр эмээгийн тєрсєн єдрєєр бэлэг илгээж утсаар баяр хvргэдэг болжээ.


www.caak.mn (18 фото)

Эмээ бvхий л євчнийг шилэн банк, євс, тарни уншиж анагаадаг. Анагаах vедээ єєрєє євчтєнvvдийнхээ зовлонг биеэрээ амсч мэдэрдэг. 37 наснаасаа эхлэн толгой нь євдєж нойр муутай байсаар єдийг хvрчээ. Єєртєє бvvвэйн дуу дуулж жаахан нойр авдаг бєгєєд унтаад сэрэхэд дэр нь норж нулимс болсон байдаг аж.


www.caak.mn (18 фото)

Нэгэн єдєр Нина эмээг шалгахаар комисс иржээ. Хэн явуулсныг бvv мэд. Тvvнтэй жаахан ярьсны эцэст Нина эмээд эмчийн vнэмлэх олгоод буцжээ. Эмээ бичиг vсэг мэддэггvй. Цагаан толгойн ном ашиглаж ач зээ нартаа захиа бичдэг. Казах хэлээр бол маш сайн ярина.


www.caak.mn (18 фото)

Бvх насаараа хvмvvсийн амьдралд тусласан ч єєрийнх нь амьдрал сайн байсангvй. Тэрээр хvнд амьдралыг туулж яваа нэгэн. 8 хvvхэд тєрvvлсэн ч нэг ньч холбоо барьдаггvй. Нєхрєє нас барснаас хойш 2 удаа амиа хорлохоор завдсан гэдэг. Хvмvvс амь насыг нь аварснаас хойш vлдсэн амьдралаа хvмvvст тус хvргэн дуусгахаар шийджээ.


www.caak.mn (18 фото)

Таны харж буй хvv Еркебуланыг нойргvйдлээс салгаж анагаажээ. Тvvний аав ээж Нина эмээгийн сууринд амьдардаг нь аз болжээ. Тэгээгvй бол Казахстаныг хєндлєн гулд эмч хайж туулах байсан биз. Хєрш Нина эмээ хvvхдийг хоёр удаагийн уулзалтаар анагаасан байна.


www.caak.mn (18 фото)

Нина эмээ тосгоныхоо эмэгтэй Эльгек Асановагийн 11 настай хvv, 25 настай охины нурууны євчнийг анагаасан. Энэ хvv ханиагаад амьсгааддаг тул эхтэйгээ Казалинскаас эмчлvvлэхээр иржээ. Нина эмээ 4 єдєр дараалан эмчилнэ гэдгээ хэлсэн байна.


www.caak.mn (18 фото)

Исатай Оразулы хvvхэд байхаасаа эмээг мэддэг. Тvvний анагаах увьдаст итгэж зєвхєн Нина эмээгээр эмчлvvлсээр иржээ. Саяхан Исатайг галзуурсан нохой хазжээ. Эмээ євс болон тарни уншиж тvvнийг эмчилсэн байна. Исатайгийн ач зээ нарыг эмээ 10 гаруй удаа эмчилсэн хэмээн тэр бахархан ярьдаг.


www.caak.mn (18 фото)

Тосгон хvртэл автобус явдаггvй. Хvмvvс такси болон хувийн унаагаар ирдэг. Таксигаар ирвэл 4000 тг (тэнгэ-мєнгєний нэгж) болдог. Эмээ эмчилгээний хєлс хэмээн тогтсон vнэ ханшаар хvмvvсээс мєнгє авдаггvй. Тvvнд 200 тэнгэ єгсєн ч эмээ баярладаг аж. Єглєє 8 цагаас орой 8 цаг хvртэл ажилладаг. Энгийн даруу байдлаар амьдардаг. Гоё ганган юманд дургvй. Олсон бvх мєнгєє ач нар руугаа явуулдаг байна.


www.caak.mn (18 фото)

Гэхдээ хvн бvр ардын анагаах увьдастнуудад тэр болгон итгэддэггvй. Зарим хvмvvс Нина эмээгийн эмчилдэг аргаас айдаг. Нина эмээ лал шvтлэгтэй хvмvvст христын тарни уншиж эмчилдэг нь буруу хэмээн ярьдаг хvмvvс ч тааралддаг. Нина эмээ хариуд нь: Бурхан бол ганц байдаг. Би тvvнд л итгэдэг гэсэн хариу єгдєг аж.


www.caak.mn (18 фото)

Тvvний єрєєнд хvvхдvvдийнх нь нэг ч зураг байдаггvй. Харин єєрєєр нь эмчлvvлж байсан хvмvvс зургаа vлдээсэн байдаг. Учир нь эмчлvvлсэн хvмvvсийнхээ тєлєє орой унтахын ємнє заавал залбирдаг аж.


www.caak.mn (18 фото)

Нина эмээ насаараа зєвхєн радио сонсож иржээ. 1 дvгээр сарын 13-нд тvvний тєрсєн єдєр болдог. Хvvхдvvд нь утасдаж баяр хvргэх байх хэмээн хvлээсээр суудаг.


www.caak.mn (18 фото)

Нина эмээ ирсэн хvмvvстээ дуу дуулж єгдєг. Зарим гадны эмчлvvлэгчид нь тvvний дууг бичиж авч алсын америк руу Казахстанд хvмvvст хэрхэн дуулдагийг сонсгохын тулд авч явсан гэдэг.


www.caak.mn (18 фото)

Эмээгийн ємнє одоо аль ачдаа єєрийн увьдасаа євлvvлэн vлдээх вээ гэсэн сонголт хийх vлджээ. Тусладаг хvмvvс олон боловч нэгийг нь л сонгоно. Тэрээр буруу сонгох вий хэмээн болгоомжилж байна.


18
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()