Cонирхолтой баримтууд №7

2011-10-05, 04:24
52,789
Уншигч таны мэдлэгийн санд дусал нэмэр болгож, сонин хачингаар дvvрэн цэнхэр дэлхий дээрхи хvн бvхний мэддэг зvйлсийн талаархи хэний ч санаанд оромгvй хачирхалтай баримтуудын ээлжит цуврал нийтлэлээ хvргэж байна. Ойрд энэхvv мэдээлэл маань танд хvрээгvй тул энэ удаад таны оюуны цангааг бага ч гэсэн тайлах сонирхолтой баримтуудыг багтаахыг хичээсэн билээ. За ингээд дэлгэцэндээ ойртон суугаад, хачирхалтай, сонин баримтуудын талаархи мэдээллийг шимтэн сонирхоно уу.
Cонирхолтой баримтууд №7
www.caak.mn (20 
фото)

Анхны бичгийн машинууд ерєнхийдєє єргєн шрифт байсан. 1944 онд IBM компани Executive нэртэй ижил шрифттэй бичгийн машин гаргаж анхны хувиа ерєнхийлєгч Рузвельтэд бэлэглэжээ. Єргєн шрифттэй бичгийн машин дээр ажиллаж дадсан хvмvvс IBM компаний Executive машинаар бичсэн материалыг хэвлэлийн машинтай андуурч байлаа. Бусад орны удирдагчид Черчилль Рузвельтээс Executive машинаар бичсэн захиаг хvлээн аваад дараах хариуг єгч байжээ. “Бидний хоорондын захиа бичилцэх нь чухал боловч захигаа хэвлэлийн машинаар бичих хэрэггvй биз дээ“ гэжээ.    


www.caak.mn (20 
фото)
”Борооны хvн“ киноны гол баатартай тєстэй нэг хvн америкт байжээ. Тvvний нэрийг Ким Пик гэдэг байв. Энэ хvн гайхмаар ой ухаантай байв. Уншсан мэдээллийнхээ 98%-ийг санаж чаддаг байжээ. Тэрбээр аутизмаар євдєж байгаагvй. Гэхдээ толгой нь ердийнхєєс их том байсан гэдэг. Тvvний тархинд эвэрлэг биет байдаггvй байсан бєгєєд жижиг тархи нь гэмтсэн аж. Ийм нєхцєлд Ким аливаа юмыг уншихдаа эхлээд баруун нvдээрээ баруун хуудсыг, дараа нь зvvнээрээ зvvн нvvрийг гэх мэтээр уншдаг байжээ. Жирийн стандартын номыг уншихдаа 8-10 секунд зарцуулдаг байсан гэдэг.  


www.caak.mn (20 
фото)

Mitsubishi Pajero-г испаний зах зээл дээр Mitsubishi Montero хэмээн гаргадаг байв. Учир нь Pajero гэдэг vгийг испаниар “пахеро“ буюу “гар хангалаг хийгч“ гэсэн утгатай байж.


www.caak.mn (20 
фото)

1959 онд америкийн шинжлэх ухааны нэгэн сэтгvvлд никотинтай улаан лооль гаргаж авч болох юм гэсэн санааг дэвшvvлжээ. Энэхvv улаан лоолийг Гомер гэгч “Симпсоныхон“ мульт цувралд “томак“ гэдэг нэрээр гаргаж авдаг. Харин 2003 онд дээрх мульт цувралын нэгэн улаан фэн, фермер Роб Баур жинхэнэ томакийг ургуулсан тєдийгvй vvгээрээ навчинд никотин жинхэнээсээ байдаг гэдгийг нотложээ.


www.caak.mn (20 фото)

«Цєлийн гэгээ» киноны том завин дээр Верещагины нvvрэн дээр цус болсон байдаг. Энэ бол нvvр хувиргалт биш. Учир нь Верещагины дvрд тоглсон жvжигчин Павел Луспекаев тоглолтын ємнє нутгийн нєхєдvvтэй шар айрганы газар зодолдож нvvрэндээ хутганы сорви авчээ. 


www.caak.mn (20 
фото)

Бууддаг сам хорхой байдаг. Тэдгээр нь урдах бахь мэт хошуугаараа буудаж буй мэт авиа гаргадаг. Энэ авиа нь 218 децибел хvрдэг. Хvрхэрч буй халимтай адил тєстэй. Энэ хорхой уг дуу авиагаа ан хийхдээ ашигладаг. Жижиг загасыг алж чаддаг гэнэ шvv.


www.caak.mn (20 
фото)

Уралдааны машин зам дээрээ хурдтай явахдаа тvvний доод хэсэг нь маш бага даралт vvсгэж бохир усны сувгийн тагийг єргєж чадах тийм хvчийг бий болгодог. Жишээ нь, 1990 онд Монреальд уралдааны нэг машин ийм тагийг єргєснєєс болж таг дараагийн машин дээр бууж vvнээс болж машин шатаж уралдааныг зогсооход хvрч байжээ. Vvнээс хойш уралдаан болоход хотын бvх замын бохир сувгуудын тагийг эх биетэй нь хамт гагнадаг болсон гэнэ.
 

www.caak.mn (20 
фото)

“Кин-дза-дза“ киног бvтээж байхад ЗХУ-ын кино нэгдлийн ерєнхий нарийн бичгийн даргаар Черненко сонгогджээ. Тvvний нэр овогийг “К.У“ гэж байв. Кино найруулагч Данелия киног гаргуулахгvй хорих вий хэмээн айж уг кинонд vргэлж дуудагддаг “Ку“ гэсэн vгийг єєрчлєхєєр шийдэж “Ка“, ”Ко“, ”Кы“ хэмээн єєрчлєх хувилбар бодож байтал єнєєх ерєнхий нарийн бичгийн дарга нь насан єєд болж киноны бvх vг бvгд хуучнаараа дуудагдах боломжтой болжээ.


www.caak.mn (20 
фото)

Бид энэхvv эвэр мэт нимгэн эдийг агаарт шидэж, агаарт сэнсрэн эргэлдэж шидсэн газартаа эргэж ирдэг билээ. Тvvнийг Бумеранг гэдэг байна. Тэгвэл бумеранг зєвхєн буцаж ирээд зогсохгvй, ан хийхэд ашигладаг. Учир нь австралийн уугуул иргэд имж мэтийн том амьтдыг агнахад буцаж ирдэггvй Бумерангийг ашигладаг гэнэ. Vvний тулд энэ багажийн єнцгийг бага зэрэг тахийлгаж жинг нь нэмжээ. Шидэхдээ бараг газартай адил хэвтээ маягаар шиддэг. Хэрэв зєв шидвэл 200 хvртэл метр нисч имжийг ухаан алдуулдаг байна. 

www.caak.mn (20 
фото)

Ердийн соронзон зvг заагч (луужин) хойд зvгийг зєв зааддаггvй. Учир нь хойд туйл газар зvйн туйлтай давхцдаггvй. Тvvнээс гадна хойд туйл байнга ийш тийш хєдлєж байдаг. Одоо хойд туйл канадын хойд талтай ойролцоо байгаа. Дараа нь Таймыр-н зvг жилд 64 км-ийн хурдтайгаар хєдлєнє.

www.caak.mn (20 
фото)

1976 онд шведийн эмэгтэй зохиолч Астрид Линдгрендэд оноосон орлогын татварын хэмжээ 102%-д хvрч байв. Учир нь тvvний бичсэн хошин шог єгvvлэгvvд маргаан мэтгээлцээнийг vvсгэж шведийн социаль-демократ нам анх удаа тvvхэндээ ээлжит сонгуулиар засгийн газрын бvрэлдэхvvнд орж чадаагvй юм. 


www.caak.mn (20 
фото)

Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний дараа оросын алдарт зохиолч, яруу найрагч Марина Цветаева-г Татарстаны Елабуга хот руу нvvлгэн шилжvvлжээ. Тvvний ачаа тээшийг баглахад Борис Пастернак тусалж байв. Тэрбээр ачаа баглах уяа авчирч тоглоом шоглоомоор: “Уяа бvгдийг дааж тэснэ. Єєрийгєє боймлоход ч хангалттай“ гэжээ. Хожим нь Татарстаны Елабугад Цветаева тvvний єгсєн уяагаар єєрийгєє боймлосон болохыг Борис Пастернак мэдсэн байна.    


www.caak.mn (20 
фото)

Аливаа технологийн нээлт болон шинэ объектыг нээх баяр ёслолын vеэр албаны хvмvvс ихэвчлэн бэлэгдэж товч (кноп) дардаг. Тэгвэл панамын сувгийг барьж байхад ийм кнопыг АНУ-ын ерєнхийлєгч Вудро Вильсоны єрєєнд байрлуулжээ. Ерєнхийлєгч кнопыг дарахад утсаар импульс явж даланг дэлбэлэх тэсрэх бодист хvрч, дэлбэрэлт болсны дараа Гатун хиймэл нуураас ус Кулебрын сувгийг дvvргэж, vvний vрээр Номхон далайгаас Атлантын далай хvрэх хамгийн дєт усан суваг ажиллаж эхлэсэн тvvхтэй.

www.caak.mn (20 
фото)

Адгуус амьтад янз бvрийн багажийг ашигласан жишээ олон бий. Энэ талд сармагчингууд, тэр дундаа шимпанзе vнэхээр гаргуун. Жишээ нь, иртэй модоор ан хийх, чулуугаар самар хагалж идэх, модоор усны гvнг хэмжих гэх мэт vйлдлvvдийг чєлєєтэй хийдэг. Шувууд ч эднээс хоцордоггvй. Элээ хошуундаа чулуу зууж тэмээн хяруулын єндєгийг идэхийн тулд дээр нь яг онож хаяж хагалдаг. Харин усны амьтдаас минж дунг хагалахын тулд чулууг ашигладаг байна. 


www.caak.mn (20 
фото)

Шереметьевын онгоцны буудалд Сулимовын сургасан цєєвєр чоно, нохойн хоёрын дундаас гарсан эрлийз нохдыг тэсрэх бодис хайхад ашигладаг. Учир нь ийм цєєвєр чонын эрлийз ноход жирийн vнэрлэх чадвараараа илvv байдаг аж.  


www.caak.mn (20 
фото)

“9 дvгээр рот“ кинонд хєгшин афган дайчинтай хамт тоглох нэгэн илжиг хэрэгтэй болжээ. Киноны зургийн багийнхан Ялта хотын амьтны хvрээлэнд хандаж зураг авах аппарат багажаас айдаггvй илжиг єгєхийг хvсчээ. Амьтны хvрээлэнгийхэн 40 жилийн ємнє “Кавказад олзлогдсон бvсгvй“ кинонд Шурикийн унаж байсан Люся нэртэй илжигийг санал болгов. Люся “9 дvгээр рот“ кинонд амжилттай тогложээ.


www.caak.mn (20 
фото)

Их Британий бvрэлдэхvvнд ордог Тёркс, Кайкос арлын сvлд болсон туган дээр нэгэн далбаат онгоц, эрэг дээр нутгийн уугуул иргэн болон хоёр хэсэг давс дvрслэгдсэн байдаг. Энэ нь энэ арал колонийн орны давс бэлтгэхэд их vvрэгтэй байсныг илэрхийлж байгаа нь энэ аж. Гэтэл vvнийг английн нэг дизайнер газар байсан давсыг нь барилга байгууламж хэмээн андуураад эдгээр нь хоёр хар “хаалга“-тайгаар зурчихжээ. Ингээд эскимосчуудын vндсэн оромж иглу халуун орны арлуудын сvлд болон 1968 он хvртэл хэрэглэгдэж байв.


www.caak.mn (20 
фото)

1803 онд Одесса хотын даргаар оросын армид ємнє нь алба хааж байсан Арман Эммануэль дю Плесси буюу гvн Ришельё гэдэг франц эр томилогдож байжээ. Тэрбээр 9 жилийн дараа “єєрийгєє жинхэнэ орос“ гэдгийг харуулахын тулд Новороссийск хотын иргэдийг францын тvрэмгийлэгчдийн эсрэг тэмцэлд манлайлж байжээ.


www.caak.mn (20 
фото)

1920-оод оноос эхлэн хуучин ЗСБНХУ-ын ард иргэдийг латин vсэг бичиг тайлах кампанит ажил єрнєж байв. 1930-аад оны эцэс гэхэд хуучин кирилл vсэгтэй байсан якут, коми нарыг оролцуулан Орос хэлний латин бичлэгийн бvдvvвчийг хvртэл зохиож 66 хэлийг латинжуулж амжжээ. Гэвч энэ хэрэг талаар єнгєрєв. Дараа нь эргээд бусад vлдсэн ард тvмнvvдийн хэлийг кириллжvvлэх эсрэг vйл явц явагдав. 1940 он гэхэд бvх vндэстнvvдийн хэл кирилл бичигт дахин суурилжээ. Оросын энэ бодлого нь манай улсад хvртэл нєлєєлсєн юм.


www.caak.mn (20 
фото)

Германы инженер Карл Эссер 1980-аад оны vед Саддам Хуссейны газар доорх зарим нуугдах оромжны зураг тєслийг хийж єгч байжээ. Харин тvvний эмэг эх Анна Эссер III Рейх болон Гитлерийн олон нуугдах оромжнуудын зураг тєслийг хийсэн байна. 


Хэрвээ танд энэ нийтлэл таалагдсан бол доорх баримтуудыг vзээрэй.

~ Cонирхолтой баримтууд №6 ~

~ Cонирхолтой баримтууд №5 ~

~ Cонирхолтой баримтууд №4 ~

~ Cонирхолтой баримтууд №3 ~

~ Cонирхолтой баримтууд №2 ~

~ Cонирхолтой баримтууд №1 ~


2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()