Байж болох хамгийн солиотой спорт - Японы Батаоши

Батаоши гэдэг нь эсрэг багийн оролцогчид нь нэгэн модон шонгийн тєлєє жинхэнэ утгаараа хоорондоо хамаагvй зодолддог, Японы Зэвсэгт Хvчний Батлан Хамгаалах Академийн залуу сонсогчдын дунд зохиогддог хачирхалтай тэмцээн юм.  Тус бvр нь 75 оролцогчтой єрсєлдєгч хоёр баг болон нэг модон шонгоос бvрддэг энэхvv тэмцээн нь маш эрс шулуун дvрэмтэй юм байна. Нэг баг нь модон шонгоо тойрон бvсэлж, тvvнийг байж болох бvх аргаар булаан авч, хэвтvvлэхээр улайран дайрч байгаа эсрэг багийнхнаас бас байж болох бvх аргаар хамгаалах vvрэгтэй ажээ. Ямар ч хамаагvй арга гэдэгт нь мэдээж тvлхэх, шахах, шанаадах, єшиглєх, дэгээдэх, жийх гээд зодооны бvх элементvvд багтаж байгаа гэдгийг та ойлгож байгаа байх. Ингээд бvгдээрээ Японы нэгэн євчтэй спортын дvр зурагтай танилцацгаая.
Байж болох хамгийн солиотой спорт - Японы Батаоши
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа


Батаоши (Botaoshi) -г анх 1954-55 онуудад vvсгэсэн хэмээн эх сурвалж мэдээлж байна. Эхэндээ довтлогч баг нь модон шонг 45 градус налуулахад л хожсонд тооцдог байжээ. Харин 1973 онд тоглоомын дvрэм єєрчлєгдєж, довтлогч баг нь шонг 30 градус налуулсны дараа хожсонд тооцогдох болжээ. Мэдээж тэд vvнийгээ тодорхой хугацааны дотор хийж амжуулах ёстой. Эс бєгєєд ялалт хамгаалагч багийнх болно. Ихэвчлэн довтлогч багт шонг налуулахад 2 минут 30 секунд орчим хугацаа байдаг. Залуусыг бие биенийгээ тvлхэн, жийлцэж, нэг газраа ухаангvй овоорч, нэгэн зvйлрvv улайрч байхыг харах нилээд эмх замбараагvй бас сонирхолтой байдаг ажээ. Мэдээж маш олон хvн нэг дороо цугларч, тал бvрээсээ татуулж, чангаалгаж, жийлгэх єндєр дарамтан дунд яаж тєвлєрєх талаар залуу сонсогчдод хэн ч заадаггvй байх. Харин энэ тэмцээн нь єєрєє дээрхи нєхцєл байдал дахь тєвлєрєлийн сургуулилт болдог биз ээ.




Хэрэв та энэ тєрлийн зодоонтой, замбараагvй бас солиотой спортод дуртай бол интернетээс бас “Japanese Neon Lamp Fighting” (Японы Неон Чийдэнгийн Зодоон) гэдэг спортын талаар мэдээллийг хайгаад vзээрэй. Танд сонирхолтой санагдах байх.





Видео.







3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()