Сарын дотор 50 насаар хєгширсєн эмэгтэй

2011-10-20, 02:22
42,101
Вьетнамын иргэн болох нэгэн хижээл насны эмэгтэйгээс хэдэн настайг нь асуухад жилийн ємнєх иргэний vнэмлэхээ харуулахад нь нvдэндээ итгэхэд ч хэцvv байх ажээ. Учир нь иргэний vнэмлэх дээрхи зураг нь тvvний охин, магадгvй ач зээ шиг нь харагдаж, 26 настай гэж бичсэн байх санаж. Энэ эмэгтэй vнэхээр хорь гарч яваа нэгэн боловч маш ховор тєрлийн нэгэн харшлаас болж ийм богино хугацаанд огцом хєгширсєн байна. Тvvнийг Нгуен Тхи Фуонг (Nguyen Thi Phuong) гэдэг бєгєєд хэдхэн долоо хоногийн дотор танигдахын аргагvй болтлоо єєрчлєгдєж, одоо 70 настай эмээгээс ялгагдах зvйлгvй гадаад тєрхтэй болжээ. Ингээд бvгдээрээ нэгэн хачирхалтай євчний хохирогчийн тvvхтэй танилцацгаая.
Сарын дотор 50 насаар хєгширсєн эмэгтэй
www.caak.mn (5 фото)

Тvvний ярьснаар бол Вьетнам-д далайн гаралтай бvтээгдэхvvнvvд тєрєл тєрлєєрєє элбэг байдаг хэдий ч хvvхэд байхаасаа олон тєрлийн загас, нальхан хорхой болон далайн мєєгнєєс хvчтэй харшилдаг байсан гэнэ.

Нгуен Тхи Фуонг нь нєхрийнхєє урилгаар хурим хийснийхээ ойн баярыг хоюулхнаа тэмдэглэхээр нэгэн зоогийн газарт очихдоо хэд хэдэн тєрлийн далайн гаралтай бvтээгдэхvvнээр хийсэн хоол идсэн байна.
Тэр оройноос нь эхлээд тvvний бvх бие нь аймшигтай загатнаж, шєнє хvртэл унтуулахгvй зовоожээ.

Залуу хост эмч дээр очих мєнгє байхгvй байсны улмаас Нгуен Тхи Фуонг нь гэрийнхээ хажуугийн уламжлалт эм зардаг газруудаас тан худалдан авч уухын сацуу настангуудаас зєвлєгєє аван єєрєє єєрийгєє гэр аргаар хэд хоног эмчилжээ.

Дээрхи эмчилгээний ачаар тvvний загатнах зовиур нь арилсан боловч бие нь тааруухан байсан тул эхнэр нєхєр хоёр сая нэг юм эмнэлэгт ханджээ. Гэвч дараагийн хэдэн долоо хоногт нь эмэгтэйн арьсанд мэдэгдэхvйц єєрчлєлт гарч, эрчимтэй хєгширч эхэлсэн байна. Хэдийгээр тэр vедээ бvсгvй 25 настай байсан ч гэсэн єдєр єдрєєр эмгэн болон хувирч байлаа. Харин аз болж тvvний шvд, vс, санах ой нь залуу эмэгтэйнх шиг хэвээр vлдсэн бєгєєд сарын тэмдэг нь ирсэн хэвээр байгаа аж.


www.caak.mn (5 фото)

Эмч нар одоо хvртэл тvvнд онош тавьж чадаагvй байгаа юм. Зарим нэг нь тvvнийг кортикостероидын найрлагатай эмийг удаан хугацаагаар хэрэглэсний улмаас ийм єєрчлєлттэй болсон гэж vзэж байгаа бол зарим нь шинжлэх ухаанд огт танигдаагvй цоо шинэ тєрлийн євчний анхны тохиолдлуудын нэг байж болох талаар шуугиж байна. Ямартай ч хєєрхий эмэгтэй эргээд хэвийн гадаад тєрхєє эргvvлэн авч, эрvvлжих итгэл найдвараа аль хэдийнэ алдаж, нєхєртэйгєє хамт Вьетнамын єєр мужруу нvvсэн байна.


www.caak.mn (5 фото)


www.caak.mn (5 

фото)


www.caak.mn (5 фото)


10
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()