Бразиль дахь могойн арал

Бразилийн эргийн дагуу байрладаг "lha de Queimada Grande" хэмээх арал дээр дэндvv олон тооны хорт могой аж тєрдєг тул улсын засаг захиргаа нь жуулчид, аялагчид болон бусад бvх хvнийг энэ арлын хєрсєн дээр хєл тавихыг хоригложээ. Дєрвєн улиралтай нvvр тулдаг улс орнуудын жуулчид євлийн гурван сардаа хvйтнээс зугтаж, дулааныг зорих аялалд зориулсан сайхан амралтын газар энд уг нь байрлаж болох л байж. Гэвч хорт могойн хаанчлал хэнийг ч аралд халгаадаггvй байна.
Бразиль дахь могойн арал
 

Орон нутгийн хvмvvс нь энэ арлыг зvгээр ч нэг “Могойн арал” гэж нэрлээгvй ажээ. Тэнд дэлхий дээрхи хамгийн аюултай хорт могойнууд бараг бvгд цугласан байдаг ажээ. Нэг жишээ дурьдахад хазсан хvнийхээ бvх эд эсийг нь тэр доор нь vхvvлэх хэмжээний хор ялгаруулдаг "Golden Lancehead" могой хvртэл байдаг аж. Тиймдээ ч нутгийн засаг захиргаа нь аралруу зvглэхийг бvх нийтэд хориглосон байна.



 
Жуулчид ч гэсэн энэ хоригийг зєрчихєєр яардаггvй ажээ. Статистик судалгаанаас vзэхэд арлын нутаг дэвсгэрийн 1 квадрат метр талбай тутамд 1-5 ширхэг хортой могой байдаг гэсэн байх аж. Тиймээс тэнд очих нь амиа хорлохтой ижил эрсдэлтэй алхам гэдэг нь харагдаж байна. Арлын талаар маш олон аймшигтай цуу яриаг бараг Бразиль хvн бvрийн амнаас сонсож болдог ажээ.

Энд нэгэн загасчны тvvхийг дурьдаж болох юм. Тэрээр нэгэн удаа Ilha de Queimada Grande арлын эрэг хавиар загасчилж байгаад л “арлын эздийн нэг” болох нэгэн хорт могойд хазуулж, завин дээрээ цус алдаж нас барсан гэнэ. Тvvнчлэн гэрэлт цамхагийн манаачийн гэр бvлийн эмгэнэлт тvvхийг бас багтааж болох юм. Тэднийг шєнє унтаж байхад нь энэ тэндээс хорт могойнууд гэрт орж ирээд нэг нэгээр нь хатгаж эхэлсэн бєгєєд хvмvvс бvгд ой дундуур эргэж харалгvй зугтаасан боловч нэг нь ч амьд vлдээгvй байна. Тэдний цогцосыг хожим нь байлдааны хvлэг онгоцоор арал дээр тусгай хамгаалалттайгаар нэвтэрсэн тэнгисийн цэргийнхэн олжээ.





Видео.




3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()