Сурталчилгаа (15)
Хаах

Хєх алгадах массаж

2011-10-24, 00:01
32,046
Хэрэв та хєхнийхєє хэмжээнд сэтгэл хангалуун бус байдаг нэгэн бєгєєд, тvvгээ томруулахыг маш их хvсч байгаа боловч хагалгааны орон дээр хэвтэхээсээ зvрх  алдан айж байгаа нэгэн бол магадгvй энэхvv нийтлэлийг уншсаныхаа дараа Тайланд улсыг зорьж, "Khemmikka Na Songkhla" хэмээх эмэгтэйн засгийн газрын зvгээс хvлээн зєвшєєрєгдсєн хєх алгадах эмчилгээнд явахаар мєнгєє цуглуулж эхлэнэ гэдэгт итгэлтэй байна. Khemmikka Na Songkhla-гийн хєх алгадаж томруулах арга барил нь бусад ижил тєрлийн vйлчилгээнvvдээс огт єєр бєгєєд Тайландын засгийн газрын судалгааны багийнхан vvнийг нь бvтэн 6 сар судалсны эцэст орчин vеийн хєх томруулах пластик хагалгааг бvрэн орлох байгалийн аргачлал болохыг нь баталсан юм байна. Ингээд эсрэг хvйстний сонирхох насанд хvрсэн хvн бvхэн нааш суугаарай.
Хєх алгадах массаж

Видео.




Бангкокийн гоо сайханч, єдгєє 44 настай Khemmikka Na Songkhla нь хєх, нvvр, єгзєгийг алгадаж томруулан, хэлбэржvvлж, чангалах арга барилыг бvрэн эзэмшсэн дэлхий дээрхи цор ганц хvн юм байна. Эмээгээсээ євлєж авсан энэхvv эрдмээрээ тэрээр одоо 10 хvнийг сонгож, мэдлэгээ сургахаар тєлєвлєж байгаа аж. Гэхдээ мэдээж vнэ тєлбєртэй. Vvнд: биеийг галбиржуулах эрдмийн хичээлээ 10 сая бахт (330 000 ам доллар), хєх алгадаг эрдмийнхээ хичээлийг 8 сая бахт (260 000 доллар), нvvр алгадаг дамжаагаа 5 сая бахт (165 000 доллар)-аар тус тус vнэлээд байгаа юм. Тvvний хичээлд одоогоор 4 хvн бvртгvvлээд байгаа ажээ.

“Khunyin Tobnom” гэдгээрээ олонд танигдсан Khemmikka Na Songkhla нь єсвєр насны охин байхдаа хєхєє томруулах арга замыг хайж байгаад энэхvv шидэт массажийг нээжээ. Эмээ нь тvvнийг хєх томруулах vйлчилгээтэй гэх тос тvрхэж байхад нь олж харчихаад тиймэрхvv худлаа бvтээгдэхvvнvvдэд мєнгє, цагаа дэмий vрэхгvй байхыг зєвлєєд, оронд нь єєрийнхєє маш их євтгєдєг боловч хуучны бєгєєд vр дvн єндєртэй аргыг зааж єгсєн юм байна. Ингээд тэр цагаас хойш Khemmikka Na Songkhla нь эмээгээрээ хэд хэдэн удаа хєхєє алгадуулж, мєс мэт хvйтэн усаар цацуулжээ. Тэгтэл хэсэг хугацааны дараа тvvний хєхний тойрог 4 инч (ойролцоогоо 10 см)-ээр томорсон болохыг олж мэдсэн байна. Ингээд эмээгээрээ нарийн заалгаж, хєх алгадах арга барилыг нь  эзэмшжээ. Тэрээр сvvлийн 20 жилийн туршид єєрийн хувийн гоо сайхны салондоо энэ арга барилаар vйл ажиллагаагаа явуулж байгаа бєгєєд мянга мянган бvсгvйчvvдэд ямар нэгэн химийн бодис болон хиймэл зvйл суулгаж, хагалж зvсэлгvйгээр урьдынхаасаа хамаагvй том хєхтэй болоход нь тусалж чаджээ.

Тvvний ажил амьдралын хамгийн хурц vйл явдлуулын нэг нь хэдэн жилийн ємнє тохиосон байна. Тэр vед  “Khunyin Tobnom” (Khemmikka Na Songkhla) –ийн нэгэн vйлчлvvлэгч нь хєхний хавдар тусч, vvндээ тvvний хєх алгадаг иллэгийг буруутган, шvvхэд ханджээ. Ингээд сандарч тэвдсэн гоо сайханч маань Тайландын эрvvл мэндийн тєвд хандаж, vнэхээр тvvний арга барил нь хорт хавдар vvсгэх магадлалтай эсэхийг судалж єгєхийг хvссэн байна. Ингээд Тайландын Эрvvл Мэндийн Яамныхан тvvний массажийн хvний биед vзvvлэх vр дvн, нєлєєг 6 сарын туршид судалсныхаа дараа хєх алгадах иллэг нь хєхний хорт хавдрыг vvсгэх шалтгаан болдоггvй боловч хєхний хэмжээг илт томруулдаг болохыг нь баталж єгчээ. Ийнхvv хєх алгадалт нь 2003 онд хєх томруулах хагалгаатай ижил vр дvнтэй (томрох) байгалийн арга барил хэмээн албан ёсоор батлагдсан байна.

Гэхдээ эмэгтэй хvний гоо vзэсгэлэнд алгадах арга барил яаж нєлєєлдєг юм бол гэсэн асуулт урган гарч ирэх нь мэдээж. Vзвээс цээжийг алгадаснаар холигдох vйлчилгээ vзvvлж, цээжний эргэн тойрон дахь биеийн хэсгvvдийн илvvдэл єєх нь хєхрvv тvрж єгснєєр хєхний хэмжээ томордог юм гэнэ. Khemmikka Na Songkhla нь vйлчлvvлэгчдийнхээ цээж, гэдэс болон бусад хэсгийн илvvдэл єєхийг нь алгадах, чимхэх, шахах маягаар хєхрvv нь тvрж єгдєг байна. Нэг курс нь арав арван минутаар 6 удаа иллэг хийхэд хангалттай болдог ажээ. Тvvний иллэгийн тусламжтайгаар том хєхтэй болсон хvмvvсийн хэлснээр хєх алгадах иллэгийн vеэр нь маш их євддєг ажээ.  Гэхдээ vр дvн нь бол гайхалтай. Учир нь Khemmikka Na Songkhla-аар иллэг хийлгэсэн хvмvvсийн хєхний тойрог хамгийн багадаа 2 инч (5 орчим см) томордог байна. Vйлчлvvлэгчдийнх нь дунд арай том хєхтэй болохыг хvссэн залуухан охидоос єхсvvлээд унжиж vрчийсан арьсаа тэнийлгэх хvсэлтэй 70 гарсан эмэгтэйчvvд хvртэл байдаг. Тvvний алгадах иллэгийг хийлгэсэн тєрєл бvрийн нас, яс vндэстэй эмэгтэйчvvд бvгд тодорхой хэмжээний эерэг vр дvнд хvрсэн байна.

Хэдийгээр Khemmikka Na Songkhla-гийн алгадах иллэг нь vнэхээр гайхамшгийг бvтээж байгаа нь харагдаж буй боловч бас vнэхээр хєхийг нь томруулж чаддаггvй эмэгтэйчvvд бас байдаг гэнэ. Тэр нь хэтэрхий жижигхэн хєхтэй бєгєєд хэт туранхай бvсгvйчvvд юм. Тиймээс Khemmikka Na Songkhla нь хэт туранхай vйлчлvvлэгчдээ эхлээд жин нэмчихээд єєр дээр нь ирэхийг зєвлєдєг байна. Учир нь єєхгvй хvнийг хичнээн базаж, алгадаж чимхлээ гээд хєхрvv нь орох юу ч байхгvй юм чинь хvн зовоохийн нэмэр болно гэдгийг тэр хэлжээ. Тиймээс хэрэв та Тайландыг зорихоор шийдсэн бол эхлээд vvнийг бодолцож vзээрэй.


1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()