5300 жилийн өмнөх эртний хүн олджээ

Эцталь тал дахь Симилаун цэвдэгт оршдог Тиролийн нуруудын мєнх цаст оргилын 3200 метр єндрєєс 1991 онд олдсон “Мєсєн хvн”, “Эци” буюу “Отци” гэсэн гурван нэрийн аль алинаар нь нэрлэгддэг эртний мумигийн нууцыг танд дэлгэж байна. Эрдэмтэд энэхvv шарилыг 5300 жилийн тэртээд амьдарч байсан эртний хvний цогцос болохыг нь радио нvvрс тєрєгчийн аргаар илрvvлжээ. Яг одоогийн байдлаар тэд шарилыг vргэлжлvvлэн судалж байгаа боловч хэд хэдэн сонирхолтой баримтуудыг дэлгэснийг тантай хуваалцая.
5300 жилийн өмнөх эртний хүн олджээ
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа


www.caak.mn (24 
фото)

Мєнгєн цаасан дээр дэлгэж тавьсан муми-ний гар нь.


www.caak.mn (24 
фото)

Голландын зураач Адрие болон Альфонс Кеннис нар шарилын араг яснаас нь vvдэн 3D дvрсийг нь бvтээж, амьд ахуйдаа ямар байсныг нь хамгийн боломжит баримжаагаар харуулжээ. Эрдэмтэд эхлээд эртний хvний нvдийг цэнхэр байсан гэж vзэж байсан хэдий ч ДНК-гийн судалгаагаар бор нvдтэй байсан нь тогтоогдсон байна.


www.caak.mn (24 
фото)

Хєлний шилэн загварт ємсvvлсэн “мєсєн хvний” гутал.


www.caak.mn (24 
фото)

Эрдэмтэд мєстсєн шарилийг лаборатори-т аваачсаныхаа дараа хайлуулахын тулд єрєєний температурыг Фаренгейтийн 64 градус хvртэл нь єсгєсєн байна. Эртний шарилийг ийм удаан хугацаанд маш сайн хадгалж чадсан мєсийг нь бvрдvvлж байсан усных нь нян, бичил биетийг дараа нь судалжээ.


www.caak.mn (24 
фото)

Мумийг судалж, хэрэгтэй гэсэн бvх дээжийг авсныхаа дараа Фаренгейтийн 21 градус буюу урьдны темпертурт нь буцаан хєлдєєж, шилэн хоргонд хийсэн байна. Энэхvv судалгааны ажил нь Италийн Бользано хот дахь Ємнєд Тиролийн музейд хийжээ.


www.caak.mn (24 
фото)

Зурагт харуулсан улаан сум нь 1991 онд Нюрнбергийн хоёр жуулчин Эци (эртний хvний шарилт) -г анх олсон газрыг зааж байна. 3200 метрийн єндрєєс олдсон Эци-тэй хамт неолитийн эриний чулуун зэвсэг болон бусад хэрэглэл олджээ.

Та гайхаж магад 5300 жилийн тэртээх шарил яагаад ийм бvрэн бvтэн, саяханы юм шиг байгааг... Учир нь энэ хvн амиа алдаад мєсєн дунд олон мянган жил хєлдсєн байжээ. Харин дэлхийн дулааралын vрээр бидний vед буюу 1991 онд ил гарч ирсэн байсныг уулчид олсон байна.


www.caak.mn (24 
фото)

Шарилийн євдєгний урд талд нь загалмай хэлбэрийн шивээс маягийн зvйлийг олж харж болно. Эрдэмтдийн vзэж буйгаар энэ тэмдэг нь тэр vеийн артрит євчний эмчилгээнээс vлдсэн сорви гэнэ.


www.caak.mn (24 
фото)

Муми-г анх олоход зураг дээрхийн адил байрлалтай байсан гэж vзэж байна. Мумигийн хоёр хєлєнд хоёр мєєг уяастай байжээ. Нэгийг нь хус модоор хийсэн хиймэл мєєг, нєгєєх нь жинхэнэ байв. Тvvнчлэн шарилтай хамт хутга, гутал, хvрлээр хийгдсэн сvх, хоёр сум болон модон олс олдсон байна.


www.caak.mn (24 
фото)

Доктор Эдвард Эгартер Вигль нь хамтран ажиллагстайгаа хамт шарилын мєрєнд зоогдсон сумны vзvvрийг эндоскопын тусламжтайгаар судалж байна. Энэхvv сум нь артерийн судсыг нь тасдаж, их хэмжээний цус алдахад хvргэж байсан гэж тогтоожээ. Мєн магадгvй энэ сумны шарх нь “мєсєн хvний” vхлийн шалтгаан байж ч болох.


www.caak.mn (24 
фото)

Эртний хvний шарилны рентген зураг. Улаан сумаар сумны хугархайг заажээ.


www.caak.mn (24 
фото)

Эрдэмтэд “мєсєн хvн”-ий амьдрал, vхлийн шалтгааныг нь тодруулж, олон сонирхолтой баримтуудыг илрvvлэхийн тулд 9 цагийн турш судалгаа хийсэн байна.


www.caak.mn (24 
фото)

Эртний хvний ходоод, гэдэснээс олдсон чулуужсан хоол хvнсний vлдэгдлvvд. Эрдэмтэд “мєсєн хvн”-ийг сайн иддэг байжээ хэмээн шоглож байв.


www.caak.mn (24 
фото)

Задлан шинжээчид мєн мєсєн хvнийг vхэхээсээ ємнєхєн толгойдоо гэмтэл авсныг нь тогтоосон байна.


www.caak.mn (24 
фото)

Дээр дурьдсан хоёр мєєгийг та харж байна. Эдгээрийг эртний хvмvvс цус тогтоох зорилгоор ашигладаг байсан гэж vзжээ.


www.caak.mn (24 
фото)

“Мєсєн хvн”-ий хутга болон хутганых нь гэр.


www.caak.mn (24 
фото)

Тvvний эдэлж хэрэглэдэг байсан хvрэл сvхийг та харж байна. Энэхvv сvхээр нь “мєсєн хvн”-ийг овог аймагтаа нилээн єндєр байр суурь эзэлдэг байсан хэмээн таамаглаж байна.


www.caak.mn (24 
фото)

Ан хийхэд болон биеэ хамгаалах зориулалтаар ашигладаг байсан хоёр сум нь.


www.caak.mn (24 
фото)

“Мєсєн хvн”-ийг судалж байх явцад олдсон 5300 жилийн тэртээх навчыг та харж байна. Эрдэмтэд энэхvv навчийг намар оройн цагийн модных болохыг нь тогтоожээ.


www.caak.mn (24 
фото)

Модны холтсоор томсон олс. Одоохондоо зориулалтыг нь тогтоогоогvй байгаа юм.


www.caak.mn (24 
фото)

Євс, хандгай болон баавгайн арьс гурваар хийгдсэн гутал. Энэ бол хvн тєрєлхтний олж тvvхийг судлах явцад эрдэмтдийн илрvvлж байсан хамгийн эртний гутал яахын аргагvй мєн билээ.


www.caak.mn (24 
фото)

Доктор Эдуард Эгартер Вигль мумийг шилэн хоргонд байрлуулахаасаа ємнє тусгай шингэн цацаж байна.


www.caak.mn (24 
фото)

Одоо энэхvv шарил нь Италийн Бользано хот дахь ємнєд Тиролийн археологийн музейд хадгалагддаг. Шарилыг мянга мянган жилийн туршид хадгалж, бидний энэ vед авч ирсэн мєсний найрлагыг дуурайлгасан мєсєєр бvрхэж, Фаренгейтийн 21 градуст, 98,5 хувийн чийгшэлтэй шилэн хоргонд хадгалдаг байна.


www.caak.mn (24 
фото)

Эрдэмтэд мєсєн хvний 40 дєнгєж гарч явахдаа амиа алдсан гэж vзжээ. Эрдэмтэдийн судалгааны vндсэн дээр Голландын зураач Адрие болон Альфонс Кеннис нарын бvтээсэн 3D тєрх.


Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()