Хайр дурлалынхаа тєлєє “засарсан” анорекситай бvсгvй

Ер нь бол хайртай залуутайгаа гэрлэхээр болсон ямар ч бvсгvй хvн хоолны нарийн дэглэм барьж, хуримын бэлтгэл ажлынхаа хажуугаар дасгал сургуулилт хийн, турж эхэлдэг билээ. Тэд амьдралынхаа хамгийн сайхан єдєрт зориулсан хувцас болох хуримын даашинзаа єдєр бvр шахам ємсєж vзээд, тvvнийхээ сулрах тоогоор баярладаг. Vvний хамгийн тод жишээ гэвэл Английн хунтайжийн гэргий Кейт Мидлтон байна шvv дээ. Тэрээр хуримнаасаа сарын ємнє ямар байж байгаад, хуримнаараа яасан их турсан байлаа даа. Тэгвэл одоо тантай танилцах гэж байгаа Кейт Панчер хэмээх бvсгvй бол бусдаас тэс єєр тvvхтэй нэгэн. Тэрээр єєрт нь хуримын даашинз нь багадаж байгааг vзээд чин сэтгэлээсээ баярлажээ. Яагаад гэвэл...
Хайр дурлалынхаа тєлєє “засарсан” анорекситай бvсгvй
ӨНДӨР ЖИЛИЙН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (19 фото)

Учир нь Кейт залуугаасаа анорекси євчний золиос болжээ. Тvvний 18 настайд нь учирсан найз залуу нь Кейтийг таргалах л юм бол хаяад явахаа илэрхийлсэн нь хоолноос татгалзаж, тураалдаа орох тусмаа таашаал авдаг євчтэй болох суурийг нь тавьсан байна. Ингээд тэр цагаас хойш Кейт нь хайртай залуугийнхаа тєлєє илvvдэл жинтэйгээ, сvvлдээ єєрийнхєє махтай тэмцэж эхэлжээ.


www.caak.mn (19 фото)

Сvvлрvvгээ анорекси євчний шинж тэмдгvvд хvчтэй илэрч, хоол идсэнийхээ дараа огиж, байнгын єлсгєлєн байдалтай байх болжээ. 1999 онд бvсгvйн жин нь 25 кг-т хvрсэн бєгєєд сарын тэмдэг нь ирэхээ больсон байна. Тэрээр єєрийнхєє эрvvл мэнд, бие махбодид хэтэрхий хатуу хандсаныхаа уршгаар эмч нарын амнаас хvvхэд тєрvvлэхгvй насыг барна гэсэн vг л сонсдог болоод байж.


www.caak.mn (19 фото)

Аз болж 2005 онд Кейти нь гал сєнєєгч эр Барритай танилцаж, тvvндээ ухаангvй дурлажээ. Залуу ч Кейт –д хариу дурласан байна. Ингээд хайртай залуу нь Кейти – д гэрлэх санал тавьж, тvvний тэр vеийнхээс хоёр размераар том хуримын даашинз авч єгєхдєє хэтэрхий туранхай байдлыг нь далдуур vгvйсгэжээ. Тэгээд хайртай бvсгvйгээ жилийн дотор 19 кг таргал, эс бєгєєс хурим хийхгvй гэсэн болзлыг тvvнийхээ тєлєє тавьсан байна.


www.caak.mn (19 фото)


www.caak.mn (19 фото)

Кейт-д буцаад хэвийн жинтэй болно гэдэг аймшигтай санагдаж байсан боловч хайр дурлалынхаа тєлєє зєвшєєрчээ. Тэрээр: “Би Барригийн эхнэр болохын тулд юу ч хийхэд бэлэн байсан”- гэв. Тэрээр єдєрт гурван удаа хоол идэж, цэсэндээ мах нэмж оруулжээ. Ингээд хуримнаасаа 2 долоо хоногийн ємнє даашинзаа ємсєж vзтэл єнєєх нь арай л бариу болсон байв гэнэ.  Тэрээр: “Миний оронд єєр бvсгvй байсан бол сэтгэлээр унах байсан биз. Харин би хуримын даашинзаа надад багадаж байхыг нь хараад маш их баярласан шvv.”- гэжээ.


www.caak.mn (19 фото)


www.caak.mn (19 фото)


www.caak.mn (19 фото)


www.caak.mn (19 фото)


www.caak.mn (19 фото)

Vvгээр ч зогсохгvй Кейтийн жин нэмсэн явдал нь эрvvл мэндийг нь ч гэсэн эргvvлэн авч иржээ. Эмч нар тvvнийг ємнє нь vргvй гэж оношилж байсан хэдий ч тэрээр жилийн ємнє жирэмсэн болж, 9 сарын дараа хєєрхєн охин тєрvvлжээ. Жессика охин нь тун удахгvй нэг нас хvрэх бєгєєд аз жаргалтай аав ээж хоёр нь энэхvv баярт єдрийг тэсэн ядан хvлээж байжээ.


www.caak.mn (19 фото)


www.caak.mn (19 фото)


www.caak.mn (19 фото)


www.caak.mn (19 фото)

Кейт хэлэхдээ: “Би одоо л нэг юм жинхэнэ утгаараа жаргалыг мэдэрч байна. Жирэмсэн байх хугацаандаа ч гэсэн би хvvхдээ бvрэн тээж, эрvvл хvvхэд тєрvvлж чадах эсэхдээ эргэлзэж, их санаа зовж байсан. Харин охин маань хорвоод мэндэлсэн єдєр бол миний амьдралын хамгийн агуу єдрvvдийн нэг. Тэр єдєр л би єєрийгєє шvvмжлэх гэдэг зvйлийг ор тас мартаж, єєрийгєє зовоох талаар бодохоо больсон. Би охиныхоо тєлєє эрvvл байх ёстойгоо ойлгосон. Тэр бол миний биелсэн мєрєєдєл юм.”- гэж Британий The Daily Mail сэтгvvлд илэн далангуй ярьжээ.


www.caak.mn (19 фото)


www.caak.mn (19 фото)


www.caak.mn (19 фото)


www.caak.mn (19 фото)


www.caak.mn (19 фото)


www.caak.mn (19 фото)


18
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()