Стив Жобсын талаар 18 шинэ баримт

Энэ цагийн агуу суутнуудын нэг агсан Стив Жобсын цоо шинэ намтар тvvхийг тvvнтэй болон гэр бvл, ойр дотны найз нєхєд, хамтран ажиллагсадтай нь 40 гаран сурвалжлага хийсэн Уолтер Исаксон бичин гаргажээ. Эндээс тvvвэрлэн авсан Стив Жобсын талаарх хамгийн сонирхолтой, шинэ содон баримтуудыг танд хvргэхээр бэлтгэлээ. Эдгээр мэдээлэл болон манайд ємнє нь орсон баримтуудыг хараад байхад тэрээр бидний нэгэн адил энгийн нэгэн хvн байсан бєгєєд дуртай зvйлсийнхээ тєлєє бие эрvvл мэндээ хайрлалгvй зvтгэсэн хєдєлмєрч, єєрийгєє мэдэрч чадсан хvн байжээ. Залуусаа єєрсдийгєє сайн сонс, эрж хай... юуг бусдаас илvv хийж чаддагаа мэдэж ав. Эрээд буцдаг хvний энэ орчлонд хамгаас дуртай зvйлээ хийж бvтээж байгаад харамсах зvйлгvй явах хэрэгтэй байх...
Стив Жобсын талаар 18 шинэ баримт
11.11 ОНЦГОЙ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа


1. Стив Жобс Apple-ийг байгуулаагvй байсан бол Парисруу нvvж, яруу найрагч болох байжээ. Тэрээр энэ талаараа Apple хуучин CEO Жон Скалли-д хэлж байсан гэнэ.




2. Жобс 13 настайгаасаа сvмд явахаа больсон байна. Тэрээр 13 –тайдаа Life сэтгvvлийн нvvрэн дээрээс єлсгєлєн хvvхдvvдийн зургийг олж хараад багшдаа энэ талаар хэлтэл ямар нэгэн тодорхой хариу хvлээн аваагvй тул сvмд очихоо больж, амьдралынхаа туршид христийн шашинг эргэн шvтээгvй ажээ.




3. Жобс 15 настайдаа анх удаа марихуан татаж vзэж байжээ. Дараа нь тэрээр сургуулиа тєгсєхєєсєє ємнєхєн LSD татсан байна. Энэ талаараа тэрээр: “Vнэхээр ер бусын мэдрэмж тєрсєн. Миний амьдралд тохиолдсон хамгийн чухал зvйлсийн нэг нь магадгvй LSD хэрэглэсний дараах мэдрэмж” -гэжээ.




4. Жобсын iPod дотор нь Боб Диланы 15 цомог, Yo-Yo Ma-гийн 3 цомог багтсан байдаг байжээ. Yo-Yo Ma-гийн талаар хэлэхдээ тэрээр: “Энэ бол бурхан байдаг гэдгийг нотлох хамгийн тод жишээ юм”-гэж хэлж байсан аж.




5. Стив Жобсийн iPad-дээрээ The Autobiography of Yogi гэдэг цорын ганц номыг татаж суулгасан байв. Тэрээр энэхvv номыг залуу наснаасаа хойш жилд нэг удаа давтан уншдаг байж.




6. Тvvний хувьд дизайнер Жонатан Айв бол хэнээр ч орлуулашгvй нэгэн байжээ. Тэрээр Apple компаний vйл ажиллагаанд маш их нєлєє vзvvлсэн бєгєєд Стив тvvнийг “spiritual partner” хэмээн нэрлэдэг байв. Стив Жобсын амьдралд таарсан бvх хvн нь солигдож, єєрчлєгдєж байсан ч Жонатан Айв бол тvvний амьдралын тvvхийн салшгvй хэсэг юм.




7. Стив Жобс нь тєрсєн эцэгтэйгээ анх эцэг хvv хоёр гэдгээ мэдэлгvйгээр уулзаж байжээ. Стив тєрсєн эцгийнхээ ажиллуулдаг зоогийн газраар байнга vйлчлvvлдэг байсан бєгєєд хожим нь бие биенээ таньсан байна. Тэрээр эцгийнхээ талаар хожим нь нилээн хvйтэн хєндий байр сууринаас vг хэлсэн нь: “Би тэр зоогийн газраар хэд хэдэн удаа орсон. Эзэнтэй нь уулзаж байснаа санаж байна. Халзарч яваа Сири хvн байсан санагдаж байна. Бид хоёр гар бариад л салсан.”




8. Билл Клинтон Монико Ливинскитэй эхнэрээ араар нь тавьсан дуулианыхаа vеэр Стив Жобсоос зєвлєгєє авч байжээ. Telegraph сонинд бичсэнээр хvнд байдалд орсон Клинтон Жобсруу залгаж яах ийхээ асуухад нь Жобс: “Та хоёрыг vнэхээр тийм зvйл хийсэн эсэхийг би мэдэхгvй юм. Хэрэв vнэхээр тэгсэн бол бvх нийтэд vнэнээ зарлах хэрэгтэй” гэж хэлтэл Билл Клинтон маш удаан хугацаанд дуугаа хураасан байна.




9. Google – ийн хуучин ерєнхийлєгч Эрик Шмидтийг Android-ийг хулгайлсан гэж тэрээр боддог байсан бєгєєд маш ихээр vзэн яддаг байж. Энэ талаараа тэрээр намтар бичигчдээ хэлэхдээ: “Би тэр хvний булхайг нь илчлэхийн тулд амьдралынаа сvvлчийн амьсгааг, Apple-ийн 40 саяын хєрєнгийг эцсийн зоос хvртэл нь золиослоход ч бэлэн байна. Би Андроидыг устгах болно. Учир нь тэр бол хулгайлагдсан бvтээгдэхvvн. Би тvvнтэй цємийн дайн дэгдээхэд ч бэлэн байна.”- гэж хэлсэн байна.




10. Єнгєрсєн намраас тэрээр vхэхээсээ ємнє уулзахыг хvссэн хvмvvстэйгээ уулзаж эхэлжээ. Тэдний нэг нь Билл Гейтс юм. Тэрээр уулзалтынхаа дараа Билл Гейтсийн авъяас чадварт нь эргэлзсэнээ илэрхийлж: “Билл бол ургуулан бодох чадваргvй жирийн л нэг хvн. Тэр юуг ч зохион бvтээгээгvй. Тиймээс л тэр цаг заваа технологит биш буяны vйл хийхэд зарцуулдаг байх.” – гэж хэлжээ. Харин Билл Гейтс хариуд нь Стив Жобсын сониныг гайхаж: “Би технологийн талаар жинхэнэ сайн мэдлэгтэй байгаагvй. Гэхдээ би vнэхээр чадна гэдгээ мэдэж байсан болохоор маш сайн хєгжсєн зєн совингоо дагаж хєдєлсєн”- гэжээ.




11. Google-ийн vvсгэн байгуулагч Ларри Пейж нь Жобс -оос зєвлєгєє авахад нь єєдєєс нь Google-ийг Microsoft болон хувирч байгааг нь хэлжээ. Учир Google-ийг хэтэрхий олон бvтээгдэхvvн vйлдвэрлэж байгааг нь хэлээд, нин чухал гэсэн тавыг нь л авч vлдээд Google улам хvчирхэг болсон цагтаа яг юу болж хувирах ёстойг нь эртнээс тодорхойлохыг зєвлєсєн байна.




12. Жобс Обамад хандаж, тvvнийг ахиж сонгогдож чадахгvй, ганц удаагийн л ерєнхийлєгчийн сонгуулийн ялагч гэдгийг нь хэлээд, боловсролын тогтолцоон дахь хахуулийн асуудлыг шийдэхийг сануулж, хуулийг илvv сайжруулах талаар зєвлєгєє єгчээ. Мєн хожим нь Жобс, Обама хоёрын хоорондын харилцаа ч хэвээр хадгалагдаж, vлдсэн бєгєєд Стив Обамагийн 2012 оны сонгуулийн кампанит ажилд тус болохоо санал болгожээ. Vнэн хэрэг дээрээ Стив Барак Обамагийн ирээдvйн сонгуулийн кампанит ажлыг дампууруулах тєлєвлєгєє зохиох байсан гэж vзэж байна. Тэрээр Рональд Рейгинийнх шиг эмгэнэлт кампанит ажлыг зохиож, Morning in America сэдэвт хэд хэдэн сурталчилгааны бичлэг хийх байжээ.





13. Жинхэнэ гайхалтай зурагт гэж юу байдгийг сая л ойлгосноо Стив хэлж байжээ. Энэ нь Apple-ийн дараагийн бvтээл болох байв. Тэрээр компютер, гар утас, хєгжим тоглуулагчийн зах зээлд ямар єєрчлєлт хийсэн тvvнийгээ бас зурагтны зах зээлд хийх байжээ. “Би зvгээр л юм vзэхэд ашиглахад хангалтгvй тийм гайхалтай зурагтны цуглуулга бvтээхийг хvсч байна. Тэр зурагт бол таны компютер, гар утас болон iCloud-тай тань автоматаар холбогдох тул хэрэглэгчид хэзээ ч DVD тоглуулагч хэмээх илvv зvйлийг зурагтныхаа дэргэд байлгаж, хэзээ ч кабелийн сувгуудад мєнгєє vрэхээргvй болох юм. Энэ бол байж болох хамгийн наад захын давуу тал нь юм. Ийм зурагтыг яаж бvтээхийг би яг одоо л ойлгоод байна.”- гэж хэлсэн байна.




14. Жобс нь Apple-ийн шинэ кампусын тєслєє хvчингvй болгосны учир нь хvv нь тvvнийг нь хэрэггvй эд гэж хэлснийх байжээ.




15. iPad хэрэглэгчдийн гар дээр анх очиход нь Жобс маш ихээр харамссан байна. Учир нь хvмvvс iPad-ийг анх хэрэглэж vзсэнийхээ дараа ямар хэрэггvй, утга учиргvй зvйл болохыг нь хэлцгээж байв. Жобс яг ийм утгатай 800 орчим мэйл хvлээн аваад сэтгэлээр маш их унажээ.




16. Жобс шинэ бvтээлvvддээ хамт олныхоо санаа бодлыг аль болох их тусгахыг хичээдэг боловч нэг л санааг огт хvлээж авахгvй байсан аж. Гэтэл Apple-ийн захирлуудын зєвлєлийн гишvvн Арт Левинсон 10 гаруй удаа залгаж, санаагаа ахин дахин санал болгосны эцэст хvлээн зєвшєєрvvлж байв.




17. 2004 оны Жобсыг анх хорт хавдартай гэж оношлоход нь тэрээр мэс засал хийлгэхийг зєвшєєрєєгvй байна. Тэрээр єєрийн биедээ мэс хvргэхийн оронд vр дvн сайтай эмчилгээ хийлгэхийг хvсчээ. Харин хожим нь энэ шийдвэртээ маш ихээр харамссан байна.




18. Жобс нь намтар бичээч Уолтер Исаксон-доо єєрийнх нь талаар яг юу бичсэн талаар нь юу ч сонирхож, оролцохгvй гэж амласан бєгєєд хамгийн гол нь тvvний намтар номын хавтас нь л хамгийн гоё хийгдсэн байх ёстойг сануулжээ.    

Хэрвээ та манай сайтад орсон тvvний тухай ємнєх баримтуудыг vзэгvй бол...

~ Стив Жобсын тухай бидний мэддэгvй баримтууд ~


8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()