Хятадын тулаанч хvрэлзгэнvvд

Хятадын Тан династийн vед алдартай байсан хvрэлзгэний тулааныг мянган жилийн дараа буюу єнєє vед ахин сэргээн зохиох болжээ. Гэхдээ тэр vеийнхээс ялгаатай нь тулааны аль нэг “оролцогч” хvрэлзгэнд бооцоо тавихыг хориглосон байна. Британий гэрэл зурагчин Жонатан Браунинг нь Хятадын олон бужигнасан зах дээр болдог хvрэлзгэний тулаан дээрээс хэд хэдэн сонирхолтой зураг дарсныг одоо танд хvргэж байна. Тулаанч хvрэлзгэнvvд бол зvгээр ч нэг шавьж биш ажээ. Тулаанд зориулсан тусгай ганцхан тєрлийн хvрэлзгэнийг л тэнд борлуулж, бас хооронд нь зодолдуулж vзvvлдэг байна. Гэрэл зурагчин Браунингийн хэлснээр Шаньдун мужийн хvрэлзгэнvvд нь бусдаасаа хамаагvй илvv хатан зоригтой, бас ур чадвартайд тооцогддог гэнэ. Бусад орны хvмvvс  мэдээж ямар нэгэн шавьжийг хараад, аль нутгийн, ямар эрдэм чадалтайг нь мэдэхгvй. Харин хятадууд бол хvрэлзгэнийг нэг хараад л маш нарийн ялгаж, мэддэг ажээ. Тэдний хувьд энэ шавж бол гэрийн тэжээмэл амьтнаас нь єєрцгvй байж, маш олон зууны туршид хайрлагдаж ирсэн болохоор арга vгvй биз ээ.
Хятадын тулаанч хvрэлзгэнvvд
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (22 фото)

Єєрийн хvрэлзгэнээ хэн нэгэн єєр хvнийхтэй тулалдуулж байгаа хvмvvс тулааны “талбар”луу амьсгаа даран харна. Аз дутсан ч гэсэн тэд дараа жил ахин тулалдуулах боломжтой.


www.caak.mn (22 фото)

Хvрэлзгэний тулаан нь олон жилийн туршид хориотой мєрийтэй тоглоом хэлбэрээр оршин тогтнож байжээ.  Хэдийгээр єнєєдєр хvрэлзгэний тулаанд бооцоо тавихыг хориглосон ч гэсэн хvмvvс хуучин уламжлалаа хадгалсаар байна. Цагдаа нар иймэрхvv vйл ажиллагаа болж байгаа газруудад байнга шалгалт хийдэг ажээ. Гэхдээ, жишээ нь хєгшин Шанхайн нэгэн гудамжинд хvрэлзгэний тулааныг бооцоотой явуулж байгаа хvмvvсийг та одоо харж байна.


www.caak.mn (22 фото)

Силай ферм дэх хvрэлзгэний байшин. Энэ байшин дотроос шавжны тулааны эртний тvvхийг олж мэдэх боломжтой.


www.caak.mn (22 фото)

Эмх журам сахиулагч цагдаа нар.


www.caak.mn (22 фото)

Зочид болон оролцогчид хvрэлзгэний тулааныг том дэлгэцэн дээрээс ажиглаж байна. Хvрэлзгэний эзэд нь ихэвчлэн нас ахисан эрчvvд байдаг. Энд залуу хvнийг олж харах нь туйлын ховор vзэгдэл юм. Єєрєєр хэлбэл хvрэлзгэний тулаан нь хятадын ахимаг насныхны хобби юм байна.


www.caak.mn (22 фото)

Тулаанд зориулан гаргасан нэгэн єрєєнд шvvгчид болон хvрэлзгэний эзэд тэдний тулааныг ажиж байна. Энд нам гvм байдал ноёрхоно. Учир нь тэд тулаанч хvрэлзгэнvvдэд саад болж, анхаарлыг нь сарниулахгvйн тулд ийнхvv амьсгаа даран зогсдог байна.


www.caak.mn (22 фото)

Силай ферм дэхь хvрэлзгэний тэмцээний оролцогчид ганцаарчилсан тулаан болж байгаа єрєєний цонхны цаанаас харж байна. Энэхvv тулааны vйл ажиллагаа нь хажуу талынх нь єрєєнд аварга том дэлгэцээр цацагдаж байгаа.


www.caak.mn (22 фото)

Шvvгчид оноо болон тулааны хугацааг хянаж байна.


www.caak.mn (22 фото)

Кибао дахь тулааны vеэр тулалдах хоёр хvрэлзгэнийг шилэн “дэвжээн” дотор хийжээ. Шавжнуудыг уурлаж, бие биенрvvгээ дайртал нь боролзгоны нарийхан мєчрєєр хатгадаг байна.


www.caak.mn (22 фото)

Тулааны ємнє шvvгчид хvрэлзгэнэ бvрийг электрон жингээр хиллэдэг байна. Учир ойролцоо жин, хэмжээ, єнгєтэй хvрэлзгэнvvдийг л хооронд нь зодолдуулдаг ажээ.


www.caak.mn (22 фото)

Кибао дахь тэмцээний vеэр эзэд нь хvрэлзгэнvvдээ сайн хоолож байгаа эсэхийг шалгаж байна.


www.caak.mn (22 фото)

Кибао дахь хоёр єдрийн тэмцээний оролцогч хvрэлзгэнvvдэд зориулсан хоол. Энэхvv тэмцээнийг Minhan Collection холбооноос зохион байгуулж байгаа юм.


www.caak.mn (22 фото)

Хvрэлзгэний тулаан


www.caak.mn (22 фото)

Тулаанч хvрэлзгэнvvдийн борлуулалт


www.caak.mn (22 фото)

Тулааны ємнє хvрэлзгэнийг уурлуулахад зоруилсан боролзгон зарж байгаа эмэгтэй. Тvvний арын самбар дээр хvрэлзгэн зардаг хvмvvсийн утасны дугаар болон бусад зарыг бичжээ.


www.caak.mn (22 фото)

Худалдагч єєрийн дайчдын нэгийг харуулж байна. Тулаанд зєвхєн эрэгчин хvрэлзгэнvvдийг л оролцуулдаг байна. Тулаанд ялагдсан хvрэлзгэнэ дараачийн 24 цагийн туршид зодолдолгvй хvлээх журамтай ажээ. Хvрэлзгэний тулаан нь хvн тєрєлхтний сэтгэл зvйн дарамтны олон хvчин зvйлээс сатааруулах нэгэн хэрэгсэл байж магад гэсэн горидлогоор дэлхийн эрдэмтэд энэхvv vзэгдэлд анхаарлаа хандуулаад байгаа аж.


www.caak.mn (22 фото)

Єєрийн гэсэн лангуугvй худалдагч нар хvрэлзгэнээ шууд газар дээрээс борлуулдаг.


www.caak.mn (22 фото)

Одоо шилэн лонхон дотор байрлуулсан “дуучин хvрэлзгэнэ”-vvдийг та харж байна. Тэднийг маш уянгалаг дуу чимээ гаргадаг тул ингэж нэрлэжээ. Тан династийн vеийн ордны бvсгvйчvvд эдгээр хvрэлзгэнийг тэжээж эхэлсэн гэж vздэг.


www.caak.mn (22 фото)

Шанхайн зах дээрхи худалдагч эр. Энд маш олон тооны шавж хорхойнуудыг худалддаг байна. Эндэхийн худалдагч нар тулаанд ялагддаг хvрэлзгэнvvдийг ихэвчлэн шувууны хоол болгодог ажээ.


www.caak.mn (22 фото)

Шанхайн зах дээр нэгэн залуу хvрэлзгэнийг сонжиж байна. Тэрээр хvлэзгэнийг боролзгоноор хатгаж vзэж байна. Ихэвчлэн тэндэхийнхэн хоёр хvрэлзгэнэ худалдаж аваад, хооронд нь зодолдуулсныхаа дараа ялсныг нь єєртєє авдаг ажээ.


www.caak.mn (22 фото)

Шанхайн зоологийн зах дээрхи хvрэлзгэнvvд. Єєрєє шавьж vржvvлдэггvй хvний хувьд энэхvv зах нь тохирсон тулаанчийг хайж олоход хамгийн тохиромжтой газар юм. Vнэ нь 2-50 долларын хооронд байдаг ажээ. Хамгийн харгис догшин хvрэлзгэнэ нь 50 доллараас ч илvv vнэтэй байх нь элбэг юм байна.


www.caak.mn (22 фото)

Чонмин арал дээрхи “Ю-Шень” цомын тэмцээний нэгэн оролцогч єєрийн тулаанч хvрэлзгэнээ танд харуулж байна. Энэхvv тэмцээн нь  долоо хоногийн vндэсний баярын vеэр зохиогддог бєгєєд 16 баг оролцдог аж. Бооцоо тавих нь хориотой боловч ялсан нэг хvрэлзгэнэ нь эзэндээ 10,000 юан (1500 доллар, 2 сая тєгрєг)–ы сертификат авч ирдэг ажээ.



1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()