Гиннесийн номон дахь хамгийн ер бусын гадаад vзэмжтэй хvмvvс

Хамгийн ер бусын vзэгдэл, хvн, амьтан, бvтээлvvдийн талаар баримтуудыг цуглуулдаг Гиннесийн номын хуудсууд дээрхи бусдаас ялгаагvй тєрсєн ч гэсэн тэсвэр тэвчээр, сонирхолынхоо дагуу гадаад vзэмжнийхээ ямар нэгэн хэсгийг туйлын онцгой болгож чадсан хvмvvсийн дундаас хамгийн сонирхолтой 9-ийнх нь талаар мэдээллийг танд хvргэхээр бэлтгэлээ. Аливаа зvйлийн сор нь байж, ганцхан єєрийн орчиндоо биш, бvр дэлхийд байхгvй чадвар, гадаад тєрх, рекордын эзэн байна гэдэг гайхамшиг биш гэж vv? Ингээд гайхалтай 9 хvнтэй танилцацгаая.
Гиннесийн номон дахь хамгийн ер бусын гадаад vзэмжтэй хvмvvс
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn

Дэлхийн хамгийн урт vстэй эмэгтэй бол 3,12 метр vстэй Диан Вит хэмээх Америк бvсгvй юм. Тэрээр єєрєєсєє ч урт vсээ самнаж, янзлахын тулд єдєр бvр нєхєр, хvvхдvvдийнхээ тусламжийг авдаг байна.


www.caak.mn

Энэтхэгийн Панжебийн банкны ажилтан Шамшер Сингх гэгч эрэгтэй сахлаа 183 см хvртэл нь ургуулжээ. Сайндаа ч биш, хамгийн гол нь тvvний шvтдэг “Сидх” шашинд нvvрэн дээрхи vсээ хусаж, тайрахыг хориглодог байна.


www.caak.mn

Норвегид 1846-1927 онуудад амьдарч байсан Ганс Лангсет хэмээх хvний сахал 533 см урт ургасан байсныг нь АНУ-ын Айова мужийн Кенсетт – д болсон оршуулганых нь vеэр хэмжиж тогтоожээ. Хожим нь буюу 1967 онд тvvний сахлыг Вашингтоны дахь The Smithsonian Institution –д бэлэглэсэн байна.


www.caak.mn

Энэтхэгийн Ражастаны 70 настай Кальян Рамжи Сайни нь Дэлхийн хамгийн урт гэзгэн сахалтай хvн юм. Тvvний сахалны урт нь 339 см ажээ. Сахлаа ургуулах санаа нь тvvнд санамсаргvй байдлаар тєрсєн байна. 1966 онд нvдний мэс засалд орсных нь дараа эмч тvvнийг 2-3 долоо хоног нvvрэндээ ус хvргэхгvй байхыг зєвлєжээ. Тэрээр эмчийн зааврыг мєрдсєнийхєє дараа сахал нь 70 см ургасан байсанд урамшсандаа ийнхvv єнєєдрийн “амжилтанд” хvрсэн байна.


www.caak.mn

Их Британий хамгийн урт сахалтай хvн нь одоогийн байдлаар Сент Албансын Тед Седман гэгч юм байна. Сахлынх нь урт 1,6 метр ажээ.


www.caak.mn

1937 онд тєрсєн Энэтхэгийн иргэн Шридрах Чиллал нь нийт 593 см урт хумстай юм байна. Эрхий хурууных нь хумс 135 см, долоовор хурууных нь 106 см, дунд хурууных нь 113 см, ядам хурууных нь 121 см, чигчий хурууных нь 118 см ажээ. Тэрээр гэрэл зурагчин бєгєєд хумсаа ургуулаагvй баруун гараараа л зєвхєн ажлаа хийдэг байна. Шридрах 1952 оноос хойш зvvн гарынхаа хумсыг аваагvй ажээ.


www.caak.mn

Ботсваны Каланга овог болон Зимбабвийн Вадомо овгийн хэсэг бvлэг хvмvvс нь хєл тус бvртээ ердєє 2 хуруутай байдаг гэнэ.


www.caak.mn

Мянмарын Карени овгийн эмэгтэйчvvд хvзvvндээ гархи нэмэн зvvх замаар хvзvvгээ уртасгадаг уламжлалтай гэдгийг та мэдэх байх. Тэдний дундаас хамгийн хамгийн нь 40 см урт хvзvvтэй эмэгтэй юм.


www.caak.mn

АНУ-ын Пенсильвани мужийн Мэтью Макгрори-гийн америк стандартаар 26 размерын гутал ємсдєг хєл нь Дэлхийн хамгийн том хєл юм байна.


3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()