Дэлхийн 7 тэрбум дахь хvvхэд хэн бэ?

Цэнхэр гаригийн таталцлын хуулин доор байх оршихуй бvхний оргил нь болсон оюун ухаант хvн  тєрєлхтний тоо 7 тэрбумд хvрсэн талаар мэдээллээс таныг хоцроогvй гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл нvдээ цавчаад нээх хооронд хэдэн арваараа хорвоог орхиж, бас мэндэлж байдаг хvн тєрєлхтний яг хэн нь хэзээ тєрєхдєє 7 тэрбум дахь хvн болсон нь хамгийн сонирхолтой санагдаж байгаа байх. НVБ-ийн хvн амын сангийн тооцоогоор 2011 оны 10 сарын 31-ны єдєр тэр азтай нэгэн шинэ иргэн хорвоогийн элгэн дээр ээжээсээ мэндэлсэн гэдгийг л сайн мэднэ. Мэдээж дэлхийн маш олон орнууд, тvvний дотор Орос, Филлипин, Энэтхэг улсуудад хэдхэн хормын зєрvvтэй тєрсєн шинэ иргэдээрээ 7-тэрбум дахь иргэний єлгий нутаг болохоор єрсєлдсєнєєс Филлипин улс энэ “алдрын” эзэн болох нь тогтоогдсон байна.
Дэлхийн 7 тэрбум дахь хvvхэд хэн бэ?
Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (8 фото)

НVБ-ын хvн амын сан (UNFPA)-гийнхан дэлхийн 7 тэрбум дахь хvн болж тєрєх азтай бяцхан зочны тєрсєн газар нутгийг тооцоолж гаргасан байна. Мэдээж хэдэн зуугаар тєрж байгаа хvvхдvvдийг яг тэд дэхь нь гэж нарийн тооцоход маш хvндрэлтэй байсан биз ээ.



www.caak.mn (8 фото)


www.caak.mn (8 фото)

Тиймээс хvн амын сангийнхан 2011 оны 10 сарын 31-ний єдєр хамгийн тvрvvлж ээждээ ирсэн хvvхдийг 7 тэрбум дахь тєрєлтєєр тооцож, сертификат олгохоор тогтсон байна.


www.caak.mn (8 
фото)

Филлипиний засгийн газар Манил-д тєрсєн Данника Май Камачо охиныг 31-ны єдєр хамгийн тvрvvнд тєрсєн хэмээн зарласан байна. Хамгийн сонирхолтой нь охиныг яг тєрєхєд Филлипин дэхь НVБ-ийн ажилчид мэдсэн юм шиг эмнэлэг дээр байж, охинд 7 тэрбум дахь хvн болсонд нь баяр хvргэжээ.


www.caak.mn (8 фото)

Мєн тэр vеэр Энэтхэгийнхэн засгийн газар Дэлхийн 7 тэрбум дахь хvvхдийн єлгий нутаг бол энэтхэг хэмээн тунхагласан бол, Их Британий Plan International байгууллагынхан Уттар-Прадеш мужид тєрсєн Наргис хэмээх охиныг Дэлхийн 7 тэрбум дахь иргэн болж мэндэлсэн гэж vзжээ. Тvvнчлэн Plan International-ынхан сонинд єгсєн ярилцлагадаа Энэтхэгийн засгийн газар дээрхи мэдэгдлийг хийх ямар ч vндэслэлгvй хэмээн vгvйсгэсэн байна.


www.caak.mn (8 
фото)

Тvvнчлэн 7 тэрбум дахь хvvхдээ єлгийдєн авсан улс орон гэсэн нэр хvндийн тєлєє Оросын холбооны улс єрсєлдєж байгаа юм. Учир нь тэнд Калининград болон Петропавлавск-Камчатск нарт НVБ-ийн тогтоосон хугацаанд хоёр ч хvvхэд мэндэлсэн аж.


www.caak.mn (8 фото)

Ямар байсан НVБ-ийнхэн Дэлхийн 6 тэрбум дахь хvvхдээр 1999 онд, Боснийн Сараево хотод тєрсєн хvvхдийг сонгосон юм байна.


www.caak.mn (8 фото)

НVБ-ийн дvгнэлтээр 2050 он гэхэд Дэлхийн хvн амын тоо 9,3 тэрбумд, харин 21-р зууны тєгсгєл гэхэд 10 тэрбумд хvрэх юм байна.

Дашрамд дурьдахад яг 7 тэрбум дахь хvvхэд хаана хэзээ тєрєхийг тогтоох боломжгvй тул НVБ-ийнхэн тодорхой хугацаа зааж, дараа нь хотыг нь зааж єгчээ. Тиймээс єшєє ойрын хугацаанд єєр олон улс орнуудын засгийн газар нь 7 тэрбум дахь хvvхдийн єлгий нутаг хэмээн нэрээ дэвшvvлэн, маргаан vvсгэхийг vгvйсгэх аргагvй юм.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()