Ємнєд Флоридын Hellzapoppin цирк

2011-11-07, 21:12
14,938
Та бvхэндээ нэгэн гайхалтай циркийн тухай танилцуулах гэж байна. Энэ гайхамшигтай циркийн жvжигчид гал идэж, сэлэм залгиж, йогууд нь хагархай шилэн дээгvvр явж, хадаасан дээр хэвтэж, хамраараа оруулсан эрдэнэ шишийн vрийг нvдээр гаргах... гэм мэт єчнєєн олон сонирхолтой vзvvлбэрийг гvйцэтгдэг ажээ. Циркийн эзэн Брюс Грейвс хэлэхдээ, бид дэлхийд шинэ зууны циркийн эхлэлийг тавихаар хамтдаа ажиллаж байгаа гэсэн юм. Ингээд энэхvv гайхмаар, гаж ч юм шиг євєрмєц сонин циркийн хамт олонтой танилцацгаая.
Ємнєд Флоридын Hellzapoppin цирк
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа


1. Швед гаралтай Марианна Магдален гал идэж, сэлэм залгиж чадна.




2. Магдаленагийн бvсэн дээр «Тоглох гэж тєрсєн» гэсэн бичээс бий. Тэрбээр хэлэхдээ: «Бид цємєєрєє их сонин улс. Хvн болгон єєр єєрийн гэсэн зорилготой».




3. Брюс Грейвс бол циркийн эзэн. «Би шинэ зууны эхэн vеийн циркийн стандарт уур амьсгалыг бий болгохыг зорьсон» хэмээн тэр ярьж байна.




4. «Сэтгэлээр бvv уна» хэмээн шивээс Дуглас Адамсын «Галактикаар жуулчлагч» vзvvлбэрийн тоглогч Челси Ноупэнтсийн  цээжэн дээр бичээстэй. Тэрбээр хэлэхдээ: «Би чимээгvй, тvгжигдмэл хvн байсан». «Би энэ байдлаасаа гарахаар шийдсэн. Миний цээжний гол хэсэг бол хамгийн чухал газар учраас би шивээс хийх газраа болгосон» гэжээ.




5. Челси Ноупэнтс Шинэ Орлеаных. Тэрбээр сэлэм залгиж, хагархай шилэн дээгvvр явж шоуныхаа бvжгийн найруулагчаар зэрэг ажилладаг. «Сэлэм залгихад тийм ч хэцvv биш. Хамгийн гол нь оюун ухаан биеэ сайн хянаж чаддаг байх ёстой» хэмээн тэр ярьдаг.




6. Эвелин Фрэнтик Финляндийн Хельсинкийнх. Тэр хагархай шил идэж тvvн дээгvvр явж чадна. «Би vvнийг хvvхэд байх цагаасаа л мєрєєдєж байсан. Би гэрээсээ дайжиж явуулын циркчидтэй нийлэхийг боддог байсан. Би зvгээр суугаад байж чаддагvй. Шил бол их сонин зvйл шvv» хэмээн тэрбээр ярьж байна.




7. Мистер Багглас бол франц бульдог. Энэ нохой манай циркийн «шоуны жинхэнэ гол мастер» хэмээн циркийн эзэн Брюс Грейвс ярьж байна. «Энэ нохойг сургах гэж бvтэн хагас жил зарцуулсан» гэжээ.




8. Жей Ли Бейт Мехикогийнх. «Би гал иддэг. Бас илбийн vзvvлбэр vзvvлж чадна. Би ємнє нь Далласт ажиллаж байгаад дараа нь Брюсийн цирктэй нийлэхээр шийдсэн» гэжээ.




9. Жей Ли Бейт: «Брюс надад галтай хэрхэн наадан харьцахыг зааж єгсєн. Би єєрийн vзvvлбэрээ єєрєє бодож олдог. «Галаар наадаж байхдаа єєрийгєє их євєрмєцєєр мэдэрдэг. Єєрийн vзvvлбэрээ туйлын сайн хийх нь чухал» гэжээ.




10. Грейвс эрдэнэ шишийн vрийг хамрын нvхээрээ оруулж нvдээрээ гаргаж байна. Тэрбээр хэлэхдээ: «Энэ их нарийн. Нvvрний булчингийн хvчээр vрийг нулимсны сувганд хvргэдэг. Эхлээд би будааны vрээр дасгал хийдэг байсан. Ер нь будааг ашиглах хэрэггvй. Амархан нордог. Зvvгээр татаж авах хэрэг гардаг. Энэ их зовлонтой...» -гэжээ.




11. Грейвс аптерик хамар руугаа хийхээс гадна бэлгэвч хамраараа оруулж хоолойгоороо гаргадаг. Тэрбээр хэлэхдээ: «Манай циркчид хялбар vзvvлбэр дандаа vзvvлээд байхыг би хvсдэггvй. Манай циркчид рок тоглож буй хvмvvстэй адилхан байхыг хvсдэг» гэжээ.




12. Грейвс галаар амьсгалж vзvvлж байна.




13. Жей Ли Бейт хайрцаг дотор байна. Удахгvй хайрцагийг сэлэмээр нэвт сvлбэж эхлэнэ. Жей Ли Бейт сэлэмний хурц ирээс шаламгай зайлах л vлдлээ.




14. Жейли Бейт хайрцагийг сэлэмээр нэвт жадлах vзvvлбэрийн vеэр. «Би сэлэмний ирэнд єртєхгvйн тулд гар хєлєє онцгой байдлаар хєдєлгєх хэрэгтэй бодлог» хэмээн тэр ярьж байна.




15. Зvvн гар талд: Жей Ли Бейт сэлэм нэвт хатгасан хайрцагнаас цухуйж байна. Баруун гарт: Vзvvлбэр явагдаж байна.




16. Vзэгчид тоглолт эхлэхийг хvлээж байна.




17. Сэлэм залгиж хагархай шилэн дээр явдаг Челси Ноупэнтс: «Сэлэм залгих vед хоолойны булчин, улаан хоолойгоо сайн хянаж чаддаг байх хэрэгтэй. Vvний хамгийн гол нь булчинд бус, харин толгойд байдаг» гэжээ.




18. Сэлэм залгигч Челси Ноупэнтс vзvvлбэр vзvvлж байна. Тэр хэлэхдээ: «Би эхлээд жижиг сэлэм, дараа нь арай том сэлэм, эцэст нь улайссан сэлэм залгиж vзvvлдэг» гэжээ.




19. Жей Ли Бейт vлээж хийлсэн бємбєлєг залгин vзvvлж байна.




20. Vзэгчид мэл гайхаж цэл хєхєрчээ.




21. «Би энэ циркэд 5 сарын ємнє ирсэн. Би дэлхийн шилдэг циркчин болохыг хvсч байна» хэмээн Эвелин Фрэнтик ярьж байна.




22. Марианна Магдален хадаасан дээр хэвтэж байна. Vзvvлбэрийн дараа хvмvvс ирж хадаасыг жинхэнэ  vv хэмээн шалгадаг.




23. Грейвс хадаасан дээр хэвтэж буй Магдаленагийн гэдсэн дээр тоосго тавьж байна. «Гэрийн нєхцєлд ийм зvйл хийж хэрхэвч болохгvй шvv!» хэмээн тэр анхааруулж байна. «Бидний хийж буй зvйл их осолтой. Та бvхэн гэмтэл авч болно» гэж тэр хэлж байна.




24. Грейвс хадаасан дээр хэвтэж буй Магдаленагийн гэдсэн дээр тоосгыг тємрєєр цохиж хагалж байна. «Vзvvлбэрийн vеэр алдаа гаргах магадлал 10 хувьтай байдаг. Хамгийн гол нь алдаа бага байх нь чухал» хэмээн тэр ярьж байна.




25. Эвелин Фрэнтик гэрлийн чийдэн идэж vзvvлж байна. Эвелин Фрэнтик: «Би нэг удаа алдаа гаргаж эмнэлэгт хvргэгдэж байсан» гэжээ.




26. Эвелин Фрэнтик хагалсан шил идэж байна. Тэрээр: «Ингэх нь их тустай. Шvд хорхойтдоггvй. Ийм хоол их ашигтай» хэмээн хошигносон юм.




27. Эвелин Фрэнтик хагархай шилэн дээр явах vзvvлбэр vзvvлж байна. «Нэгэн удаа би хєлєє зvсч их цус гарсан. Эхний удаа аймаар байсан» хэмээн ярьж байна.




28. Эвелин Фрэнтик хагархай шилэн дээр зогсож байна. Эвелин: «Циркчин байх надад их таалагддаг. Миний хvvхэд ахуйн мєрєєдєл биелэсэн» гэжээ.




29. Марианна Магдаленх хурц цавчууран ирмэгтэй шатаар дээш авирч чаддаг.




30. Сэлэм залгигч Магдален.




31. Магдален сэлэмнээс гадна єлгvvр залгиж чаддаг. Тэдгээрийг єєрийн бие дотроо муруйлгаж чаддаг.




32. Брюс Грейвс єєрийн бий болгосон циркээ шинэ зууны эхэн vеийн цирк болгохооор шамдан ажиллаж байна.




33. Энэ циркийн эзэн Грейвс циркийн труппийнхаа аялан тоглолт хийхэд ашигладаг автобусны дэргэд зогсож байна.




34. Челси Ноупэнтс тоглолтын ємнєхєн тамхилж vсээ засаж байна. Ар талд нь Марианна Магдален, Жей Ли Бейт нар байна.




35. Жей Ли Бейт, Марианна Магдален нар циркийнхээ явуулын автобусан дтор суугаад, бид эндээ дасчихсан юм хэмээн ярьж сууна.




36. Гал залгигч нар 100 хувь хєвєн цаасан эдээр хийсэн бамбар ашигладаг.




37. Челси Ноупэнтс шоу эхлэхээс ємнє vсээ янзлаж байна.




38. Hellzapoppin циркийн Эвелин Фрэнтик, Жей Ли Бейт, Марианна Магдален, Челси Ноупэнтс нар.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()