Бvсгvйд таалагдаж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Залуу та хэн нэгэн бvсгvйд ухаанаа алдталаа татагдаж байгаа бол тvvнийгээ єєртєє ямаршуу хандлагатай байгааг мэдэхийг хvсэх нь аргагvй юм. Ихэнхи эрчvvдийн хувьд эмэгтэй хvн бол том оньсого байдаг. Гэвч тухайн бvсгvйн єєрт хандах хандлагын талаар олж мэдэх нь "тvvний араас гvйсэн хэвээр байх уу, эсвэл цагаа ямар ч найдлагагvй зvйлд vрээд байна уу" -гэдгээ олж мэдэхэд маш чухал асуудал байдаг. Хэрэв эр хvн сонирхсон бvсгvйгээ єєрт нь талтай гэдгийг олж мэдвэл тvvнийг болзоонд урих зоригтой болдог ач холбогдолтой. Ямартай ч залуу та бvсгvйнхээ єєртєє талтай эсэхийг олж мэдэхийг хvсвэл тvvний дэргэд байхдаа биеийн хєдєлгєєн болон зарим зан авирийг нь ажиглахад л хангалттай ажээ. Харин тэр танд огт хандгvй нь vнэхээр тодорхой болчихвол толгойгоо дээш єргєєд, дараагийн хэн нэгэнрvv алхсан нь дээр биш гэж vv? Залуу нас богинохон шvv дээ. Хайрлуулахыг хvссэн сайхан бvсгvйчvvд цэцгийн цоморлиг шиг л эрээлжлэн байна. Ингээд эрчvvддээ зориулсан сонирхолтой зєвлєгєєтэй хамт байхыг хvсье.
Бvсгvйд таалагдаж байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ?


Бvсгvй єєрийг тань сонирхож байгаа талаар яаж мэдэх вэ?

Эмэгтэй хvн болгон адилхан биш. Гэхдээ л тэр тодорхой нэгэн тогтсон биеийн хєдєлгєєн, биеэ авч яваа байдал, дохио зангаа, харцаараа танд талтай гэдгээ илэрхийлэх болно. Биеийн хєдєлгєєн, vг хэл нь тухайн хvний талаар маш олон зvйлийг єгvvлдэг гэдэг нь батлагдсан зvйл билээ. За ингээд таны онилсон бvсгvй танд хандтайг батлах 16 шинж тэмдэгтэй танилцана уу.




1. Хэрэв бvсгvй хvнд хэн нэгэн таалагдаж байвал тvvнтэй хамт байж, ярилцах боломжийг алдахыг хvсэхгvй. Тэр vргэлж л тантай хамт байж, ярилцах шалтгаан олох болно. Таныг ярьж байхад тэр анхааралтай сонсож, таны талаар илvv их мэдээлэл олж авахыг хичээх болно. Олуулаа суугаад ярьж байхад тэр таны асуултад маш урт хариулт єгч, бас танд асуулт тавьж байвал сайны дохио гэж ойлгож болно. Тэр тантай ярилцаж байхдаа нvдрvv тань ширтэж, инээмсэглэж, тантай ойрхон байхыг хичээж байна уу гэдгийг сайн ажигла. Тэр битгий хэл тvvний харц нь таныг олж хармагцаа гэрэлтэж, хvvхэн хараа нь томорч байгаа эсэхийг анзаараарай. Нєгєє талаас нь авч vзвэл, хэрэв та тvvнд таалагддагvй бол тэр тантай ярилцах дургvй байх бєгєєд асуултад танд хариулахгvй байж мэднэ. Мєн таныг ярьж байхад тэр нэг их анхаарал хандуулахгvй байвал тэр єєр хэн нэгэнтэй ярилцахыг хvсч байна гэсэн vг.




2. Тэр єєрийн утасны дугаараа єгч байвал. Бvсгvйд та vнэхээр таалагддаг бол тэр ямар нэгэн асуудал гаргалгvйгээр утасны дугаараа, мессенжерийн хаягаа єгдєг. Тэр ингэснээрээ танд итгэж, єєртэйгээ холбогдохыг зєвшєєрч байна гэсэн vг. Магадгvй тэр танаар гэрийнхээ vvдэнд хvргvvлэхийг зєвшєєрч, бvvр дотогш урьж, кофегоор дайлахад бэлэн байна гэж энэ тохиолдолд ойлгож болно. Тvvний эргэн тойронд маш олон залуучууд байсан ч гэсэн тэр танд л зєвхєн холбоо барих ямар нэгэн дугаар, хаяг єгч байгаа бол та тvvний сонирхлыг яахын аргагvй татжээ. Тиймээс та энэ тохиолдолд тvvнрvv 2-3 удаа залгаж, тvvний талаар ярилцан, сайн мэдээлэлтэй болсныхоо дараа болзоонд урьж болох юм. Хэрэв тэр утсаар ярьж байхдаа таныг хvлээлгvйгээр єєрєє яриа єдєж байвал бvvр ч сайны дохио. Харин тэр таныг болзоонд урихад татгалзсан хариу єгч байвал та тvvнд таалагдаагvй байх магадлалтай. Та тvvнд vнэхээр таалагдсан л бол тэр тантай байн байн утсаар ярихыг оролдож, таныг хvлээлгvйгээр єєрєє залгаж эхэлдэг.




3. Тэр таныг найз нєхєд болон гэрийнхэнтэйгээ танилцуулвал. Тvvнд та таалагдсан бол тантай уулзаж байгаа гэдгээ бусдад харуулахаас татгалзахгvй. Мєн бvсгvй таныг гэрийнхэн болон найзуудтайгаа танилцуулах юмуу тэдэнд таны талаар ярих болно. Тvvнчлэн vнэхээр тvvний таалалд та нийцсэн бол тэр таны сул талуудыг айж ичих зvйлгvйгээр, бас доромжилж гутаалгvйгээр хэлж, засахыг оролдоно.

4. Тэр танд байн байн хvрнэ. Тэр тантай ярилцаж, алхаж байхдаа vе vе таны биед хvрч, таныг тvvнрvv огцом ойртоход хойш бололгvй, танд хvрч байвал тэр танд vнэхээр татагдсан гэсэн vг. Гэхдээ тэр танд хvрэхгvй байвал таныг сонирхоогvй гэж ойлгож болохгvй. Магадгvй хvрэлцэх хэмжээнд хvртлээ тэр нээгдээгvй, ичээд байж мэдэх юм. Тиймээс тэр танд хvрэхгvй мєртлєє нvдрvv тань эгцлэн харж байвал танд талтай гэж ойлгох хэрэгтэй. Зарим охид таалагддаг эрэгтэйнхээ єєдєєс эгцэлж харахдаа ичингvйрч, харцаа доош шилжvvлдэг гэдгийг бас санаарай.




5. Бvсгvй таны хєдєлгєєнийг єєрєє ч мэдэлгvй дуурайж байвал. Тэр танд татагдаж байгааг мэдэх хамгийн энгийн хирнээ баталгаатай арга нь тvvний биеийн хєдєлгєєнийг єєрийнхтэйгєє таарч байгаа эсэхийг сонжих юм. Тэр магадгvй уух зvйлээ тантай єєрєє ч мэдэлгvй зэрэг авч, сандлын арыг тантай зэрэг налж байна уу? Ажиглаарай.

6. Таныг єєр бvсгvйтэй хамт байхыг хараад тэр хардвал. Хэрэв таны талтай байдаг бvсгvй тань єєр нэгэн бvсгvйтэй байхыг тань хараад хардалтын шинж тэмдэг vзvvлж байвал тэр танд гарцаагvй сайн болсны шинж. Тиймээс харилцаагаа бvvр дараагийн шатруу зориглон оруулж болно гэсэн vг. Тэр таныг єєр бvсгvйтэй хамт байхад тань садаа болох юмуу єєртєє анхаарлаа хандуулахыг хичээснээр энэ хандлага батлагдаж болох юм.




7. Тэр таны ярьсан онигоо, хошин ярианд инээж байвал. Таны мэддэг хамгийн уйтгартай, бас хамгийн тэнэг онигоонд хvртэл инээж, хєхєрч байгаа бvсгvй танд яахын аргагvй талтай нэгэн. Харин тvvний инээмсэглэл нь эелдэг бєгєєд хуурамч байгаад, онигоогоо ярьсны тань дараа єєр тийшээ харцаа шилжvvлэх юм бол тэр таны талаар боддоггvй.

8. Тэр тантай улаан цайн сээтэгнэж байвал. Та бvгсvйд таалагдсан бол тэр vvнийгээ илэрхийлэхийн тулд нээлттэйгээр сээтэгнэж болох юм. Магадгvй тvvний сээтэгнэл хэт баригдмал, хэт илт байж болох юм. Ямар ч байсан тvvнд та таалагдсан болоод л, тvvнийгээ илэрхийлэх гэж хичээж байгаа гэдэг нь чухал. Гэхдээ энэ vед нь ойр хавийнхаа єєр охидтэй тvvнтэй сээтэгнэсэн шигээ битгий сээтэгнээрэй. Учир нь таны сонирхлыг тэр татаж чадаагvй байна гэж vзээд харцаа єєр тийш чиглvvлж мэдэх юм.




9. Тэр таны талаар хvмvvст ярьж байвал. Эмэгтэй хvн таалагдсан эрэгтэйнхээ талаар ойр дотны хvмvvстээ ярих нь байгалиасаа заяагдсан чанар гэх юм уу даа. Заримдаа тvvний найзуудын дэргэдvvр єнгєрєх тэд тvvнийг цохиж авах, чимээгvйхэн инээлдэх, танруу эргэж хараад тvvнрvv буцан харж ямар нэгэн зvйлийг ярих зэргийг нь анзаарч болох юм. Энэ бvхэн бол тэр найзууддаа таны талаар ярьдаг, эсвэл ярьж байна гэсэн vг.

10. Та тvvнтэй санаандгvй байдлаар vе vе таарч байна уу? Бvсгvй хvн татагдсан эрэгтэйнхээ байнга явдаг газраар vе vе алхаж, байн байн тvvнтэй тааралдаж болох аргыг хайж эхэлдэг юм. Магадгvй тэр бvvр тантай ярилцах хамгийн тэнэг боломжийг ч гэсэн алдалгvй барьж авч, таны дэргэд байх бvх арга замыг хэрэглэдэг.




11. Таны дэргэд байхдаа тэр биеэ барьж, илт дvр эсгэж байна уу? Эмэгтэй хvн таалагддаг эрэгтэйнхээ хажууд байхдаа єєрийнхєє байж чадах хамгийн сайхнаараа байхыг хичээдэг. Тиймээс тэр таны дэргэд байхдаа vсээ шидэлж, хvзvv, уруулдаа хvрч байгаа эсэхийг нь сайн анзаараарай.

12. Тэр тантай хатуу тоглоом тоглож эхэлбэл. Эрчvvд амархан олддог зvйлд дургvй байдаг гэдгийг эмэгтэй хvн бvр мэддэг учраас тэр таны анхаарлыг татахын тулд албаар хатуу тоглоом тантай тоглож эхэлбэл та тvvний зvрх сэтгэлд єєрийн гэсэн байр суурьтай болсон гэж єєрийгєє ойлгож болох юм. Тэр таалагдсан эр хvнээ vл тоомсорлосноор тvvнийг єєртєє улам татаж болно гэдгийг мэддэг байж болох юм. Ер нь бол эмэгтэй хvн бvр єєрєє ямар нэгэн хэцvv даваа, єндєр уулын оргил байхыг хvсдэг. Тvvнийг авахыг хvссэн эрчvvд уул єєд мацаж, хvнд хэцvv замыг туулах ёстой. Харин чадахгvй нэг нь замаасаа буцах ёстой гэж тэд vздэг. Тиймээс та бvсгvйгээ vнэхээр танд талтай болоод тантай хатуу тоглоом тоглоод байна уу, эсвэл vнэхээр таныг vл тоомсорлоод байна уу гэдгийг нь яаж ийгээд олж мэдэх хэрэгтэй болно доо.




13. Тэр тантай хамт байхдаа илvv єєрийнхєєрєє байдаг бол. Бvсгvй хvн хэн нэгэн эр хvний дэргэд байхдаа илvv тухтай, бас хамгаалагдсан мэт байдаг бол тэр тухайн эрдээ татагдсаны шинж гэж бvрэн итгэж болно. Эсрэгээрээ, тэр тантай хамт байхдаа ямар нэгэн зvйлээс тvгшиж, тантай цагийг хамт єнгєрvvлэхээсээ татгалзаж байвал тvvний сэтгэлд таныг багтаах зай байхгvй гэсэн vг. Харин тэр тантай хамт байхдаа аюулгvй байдлаа мэдэрч байна гэдгийг єєрийнхєє байгаа эсэхээр нь бараг бvх сэдвээр тантай бодол солилцохдоо санаа зовохгvй байгаа эсэхээр нь мэдэж авч болох юм. Тэр бvvр танаас єєрєє тvрvvлж болзоонд урьснаараа энэ байдлаа илэрхийлж мэднэ.

14. Тэр танд туслахын тулд єєрийнхєє цагийг vрж, хийх ёстой зvйлээ хойш тавьж байвал тантай хамт байхын тулд бvхнээ зориулахад бэлэн байна гэсэн vг. Тэр танд ямар нэгэн асуудал тулгарахад туслахад бэлэн байж, таныг хамрын ханиад хvрсэн тохиолдолд тэр даруйдаа утасдаж, эсвэл байгаа газарт тань амттан бариад очиж болох юм.




15. Тэр таны хувьд чухал єдрvvдийг санаж явдаг бол. Бvсгvйд та таалагддаг бол тэр таны тєрсєн єдрєєр сануулаагvй байхад мэнд хvргэж, бvvр бэлэг ч бэлдэж магадгvй. Тэр таныг ямар нэгэн амжилт гаргасныг дуулмагцаа залгаж, баяр хvргэж байвал бас єєртєє талтай гэдэгт нь итгэлтэй болж болох юм. Тэр ч битгий хэл баярыг тань тэмдэглэхээр ямар нэгэн vдэшлэгт урьж байвал ногоон гэрэл асаалттай байна гэж ойлгоорой.

16. Тэр тантай хамт ирээдvйгээ тєсєєлєн ярина... Таныг таалдаг бvсгvй тантай ирээдvйнхээ талаар ярьж байхдаа таныг тvvндээ тусгадаг. Тvvнчлэн тантай холбоотой хамгийн сайхан мєрєєдлєє ч хэлж болох юм.

Бvх охид ухамсартай болон ухамсаргvй байдлаар таалагддаг эрийнхээ дэргэд дээрхийн аль нэг vйлдлийг заавал хийдэг. Таалагдсан бvсгvйгээ сайн ажиглаж, єєрийг тань сонирхож байгаа эсэхийг олж мэдээрэй. Энэхvv нийтлэл нь таалсан бvсгvйгээ єєртєє талтай эсэхийг олж мэдэх цонх болно гэдэгт итгэл дvvрэн байна. Мєн танд єєр нэмэлт зєвлєгєє байгаа бол коммент дээр vлдээхээсээ бvv цааргалаарай.


28
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()