Лондонгийн нvдээр харсан нь

2011-11-16, 22:35
16,702
Эртний тvvхтэй Лондон хотод жуулчлахаар ирэх аялагчдын хамгийн их зорьдог vзмэрvvдийн нэг нь Темз мєрний (river Thames) эрэг дээр байрлах Европ дахь хамгийн єндєр алсыг харагч (edf Energy) "London Eye" юм. 2000 онд нээгдсэн 135м єндєр уг алсыг харагч 2006 оныг хvртэл дэлхийд хамгийн томд тооцогдож байсан билээ. Харин єнєєдєр 2008 онд Сингапурт нээгдсэн 165м єндєр "Singapore flyer" дэлхийн хамгийн єндєр алсыг харагч болсон байна. Ингээд та бvхэндээ нэгэн монгол залуугийн Лондон хотын бэлэг тэмдэг болсон "London Eye"-аар аяласан бяцхан тэмдэглэлийг хvргэе.
Лондонгийн нvдээр харсан нь
ЭРСДЭЛГҮЙ!
Хаах
Сурталчилгаа


Нарийн хаяг нь:
EDF Energy London Eye
Riverside Building
County Hall
Westminster Bridge Road
London SE1 7PB гэж бичсэнийг vзвэл SE гэж байгаа нь south east буюу хотын зvvн ємнєд зvгт оршдог гэдгийг зааж байна гэж ойлгов. 135 м єндрєєс тунгалаг єдєр 40 километрт байх панорам дvр зургийг олж харах боломжтой гэж брошур дээр бичсэн байна.







Агааржуулагчтай, сайн чанарын шил бvхий 32 бvхээг нь тус бvр 10 тонн жинтэй бєгєєд нэг бvхээг нь 25 хvний багтаамжтай. Мэдээж тэдгээр хvмvvс бvгд сууж, босч орчныг ажиглах орон зай тэнд хангалттай бий.










Лондонгийн financial district харагдаж байна. Єргєст хэмхтэй тєстэй тэр барилгыг 30 St Mary Axe (єєрєєр, Gherkin) гэдэг юм билээ. Swiss Re буюу швейцарийн даатгалын компанийн Лондон дахь удирдлагын тєв.




London eye хоёр гvvрний дунд оршдогийн нэг нь доор харагдаж байгаа Hungerford bridge юм. Энэ нь галт тэрэг явахад зориулагдсан тємєр зам гэнэ.







Харин 2 дахь гvvр нь дээрх зурган дээр, Big Ben, парламентийн ордны наана харагдах Westminster bridge юм. (Энэ нэр танил сонсогдож байж магадгvй шvv, 4 сард болсон цуутай хуримыг Westminster abbey-д хийсэн гэдгийг олон удаа ярьсан болохоор) Энэ нь автомашины зам бєгєєд 2 хажуугаараа явган хvний зорчих хэсэг байдаг нь Big Ben болон алсыг харагчтай зургаа татуулахад тохиромжтой байрлал юм.




Тєв Лондонгийн дундуур урсах Темз мєрєн




Алсыг харагчаар 1 удаагийн аялал хийх хугацаа нь 30 минут. Харин тасалбарын vнэ 18 паунд.




“Лондонгийн нvд”-ийг Лондонгийн Эйффелийн цамхаг гэж нэрлэж болохоор санагдлаа. (Нэг нартай сайхан єдєр Парисийн цамхагыг очиж vзэх юм шvv)

Надтай хамт бяцхан аялал хийсэн та бvхэнд баярлалаа.

Блог. shinetogol.wordpress.com

Хэрвээ танд энэ нийтлэл таалагдсан бол доорх линкээр орж, Лондон хотоор бvхэлд нь аялаарай.

~ Лондон хотоор аяласан нь ~


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()