Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook

Санчирыг инфра улаан туяагаар харахад ийм байна. Заримдаа сансрын объектуудын нарийн зvйлvvдийг ялгаруулан томруулж харахын тулд зохиомол єнгєєр будаж харах шаардлага гардаг. Жишээ нь: 2011 оны 10 дугаар сарын 6-нд «Кассини»-гийн авсан зургийг ийм байдлаар будаж харуулав. Тусгай аргаар боловсруулалт хийж Санчирын атмосферын талаар олон зvйлийг мэдэж болдог.

Энцелад. Энэ зураг дээр уг дагуулын ємнєд хэсэг харагдаж байна. (ємнєд єргєрєгийн 35 градус, баруун уртрагийн 45 градус). Энцелад бол геологийн хувьд Нарны системийн идэвхитэй дагуулуудын нэг юм. Эрдэмтэд энэ дагуулын мєсєн бvрхvvлийн доор далай байна хэмээн таамаглаж байна. 2011 оны 9 дvгээр сарын 13-нд авсан зурган дээр Энцелад 42000 км-ийн зайнаас харагдаж байна.
Санчир гаригийн сар. Энцелад, Тефия бол Санчирын дагуулуудаас хамгийн хоёр том нь. «Кассини» 2011 оны 9 дvгээр сарын 13-нд эдгээр дагуулын зургийг авчээ. Тефия наана нь томоор, харин нєгєє нь жижигээр харагдаж байна. Тефияг 208000 км-ээс, харин Энцелад хvртэл — 272000 км-ийн зай байна. Тефия Энцеладагаас хоёр дахин том. Єєрєєр хэлбэл, 1062 км ба 504 км диаметртэй. Санчирын цагираг євєрмєц атмосферыг vvсгэдэг.
Санчир гаригийн сар. Энцелад, Тефия бол Санчирын дагуулуудаас хамгийн хоёр том нь. «Кассини» 2011 оны 9 дvгээр сарын 13-нд эдгээр дагуулын зургийг авчээ. Тефия наана нь томоор, харин нєгєє нь жижигээр харагдаж байна. Тефияг 208000 км-ээс, харин Энцелад хvртэл — 272000 км-ийн зай байна. Тефия Энцеладагаас хоёр дахин том. Єєрєєр хэлбэл, 1062 км ба 504 км диаметртэй. Санчирын цагираг євєрмєц атмосферыг vvсгэдэг.

2011 оны 10 дугаар сарын 1-нд «Кассини» aппарат
Энцеладагийн хажуугаар нисч єнгєрєхдєє нэгэн сонирхолтой vзэгдлийн гэрч
болжээ. Санчирын жижиг дагуул Елена Энцеладагийн араас хавирган сар мэт
цухуйж байв. Ийм зургуудыг «Кассини» аппарат олноор авчээ. Санчир 60
гаруй дагуултай тул нэг нь нєгєєгийнхєє араар нуугдах явдал бишгvй дээ л
олон.

Гиперион. 9 дvгээр сарын 16-нд «Кассини» санчирын нэгэн дагуул болох Гиперионы хажуугаар єнгєрчээ. Гиперионы диаметр 270 км. Гиперион тэнхлэгээ тойрохдоо жигд бус эргэлддэг. Ийм учраас аль талаараа «Кассини»-г ойртоход камерт нь єртєхийг нь тодорхойлоход хэцvv.

Цагирагны сvvдэр. 2009 онд санчир гариг дээр єдєр шєнє тэнцэх vед хаврын
улирал эхлэдэг. Сар сар єнгєрєх тусам цагирагийн сvvдэр улам єргєн болж
ємнє зvг рvv тэлж байна. Энэ гоё зургийг 2011 оны 8 дугаар сарын 22-нд
«Кассини» цагирагнаас дээгvvр байрлалтай байх vед єргєн єнцєгтэй
камераар авчээ. Зураг авалт ойрын хэт улаан туяагаар (долгионы урт — 939
нм) 405,000 километр зайнаас авчээ.

«Кассини»-гийн авсан энэ зурган дээр санчирын 4 дагуул нэгэн зэрэг харагдаж байна. Титан бол хамгийн том дагуул нь. Диаметр нь 5150 км. Нягт атмосферээр бvрхэгдсэн. Диона цагирагнаас дээгvvр байрласан байна. Титантай харьцуулахад Диона хурцаар гэрэлтэн харагддаг. Нєгєє хоёр дагуул нь санчирын цагираг байрласан хавтгайд нь эргэлдэж байна. Пандора цагирагнаас баруун талд байна. Диаметр нь 81 км. Пан хамгийн жижиг нь. Диаметр нь 28 км. Цагираг дотор зvvн талд харагдаж байна. Пан, Пандора нь санчирын цагирагийг тал бvр сарниулахгvйн тулд тогтоон барьж хариулж явдаг мэт. Vvнээс vvдэн эдгээрийг малчин дагуулууд гэж нэрийддэг.

2011 оны 10 дугаар сарын 1-нд «Кассини» Энцеладагийн дээгvvр 62 километрийн єндєрт єнгєрч дэлхий рvv энэ дагуулын талаар vнэтэй сайхан зурагнуудыг илгээсэн юм. «Кассини»-гийн илгээсэн бусад зургуудыг одон орон судлал сонирхогчид боловсруулж байна. Дараа нь Интернетэд байршуулах юм байна. Тэдгээр зургийн нэг нь энэ зураг.

Титан, Диона дагуулууд санчирын цагирагны цаана харагдаж байна. Энэ
зургийг 2011 оны 10 дугаар сарын 18-нд «Кассини» авчээ. Энэ зураг авалтын
vеэр Титан 2,58 сая километрийн цаана байна. Камерын дуранд санчирын
цагирагнуудын хооронд байх хурц од харагдана.

Энцеладагийн дээрээс авсан зураг байна. Энэ зургийг бараг нэг жилийн ємнє 2010 оны 11 дугаар сарын 30-нд авсан. Єнгєрсєн сард зургийг боловсруулж єнгє оруулсан байна. Энэ зураг vнэхээр сайхан зураг. Нарны гэрэлд гэрэлтсэн хийн манан хэдэн зуун километрт мєсєн гадаргуу дээр манджээ. Прожекторын гэрэлд байгаа мэт хийн манан Энцеладагийн гадаргуу дээрх галт уулын vйл ажиллагаанаас болж ингэж харагддаг. Энэ нь гадаргуугийн ан цаваар олгойдон гарч буй нэг ёсны жинхэнэ цэвэр ус юм.
Бусад зургууд...














