Сурталчилгаа (15)
Хаах

3-дахь удаагаа тєрєх гэж буй дэлхийн хамгийн жижигхэн ээж

Єдгєє 35 настай Стейси Геральд хэмээх энэхvv 71 см єндєртэй бяцхан эмэгтэй нь амьдралын даажигнаанд бууж єгєлгvйгээр тєрєлхийн бяцхан биеэ vл тоон, хvvхэд тєрvvлэхээр єдгєє гуравдахь удаагаа жирэмслээд байгаа ажээ. Тэрээр бvрэн боловсроогvй остеогенез євчтэй тул биеийн бvх яс нь маш хэврэг бєгєєд уушиг нь дутуу хєгжилтэй юм байна. Тиймээс хэт том урагийг тээх нь бяцхан ээжид маань маш аюултай юм байна.Учир нь хvнд ураг нь Стейсигийн бие оганизм-д хэт ачаалал єгч, зарим эрхтнvvдийг нь дарах магадлалтай ажээ. Єдрєєс єдєрт єсєн торних хоёр хvvхдийнхээ хажууд цагаас цагт жижгэрсээр байгаа энэ сэтгэлийн тэнхээтэй, амьдралд хайртай нэгэн ээж ямартай ч юунд ч бууж єгєлгvйгээр байгалийн хуулийг биелvvлж, vр удмаа vлдээсээр байгаа юм. За ингээд Стейси Геральд-д урт удаан наслахыг ерєєж, удахгvй тєрєх vрд нь нарт орчлонтой эсэн мэнд мэндлэхийг билэгдээд, тvvний эгэл хирнээ сонирхолтой амьдралыг дvр зургийг танд хvргэе.
3-дахь удаагаа тєрєх гэж буй дэлхийн хамгийн жижигхэн ээж




174 см єндєртэй гэх єєрийн нєхєртэйгєє Стэйси маань 2000 онд танилцаад 2004 онд гэр бvл болсон байна. Тэд бие биендээ маш их хайртай бєгєєд бэлгийн амьдралдаа ямар нэгэн хамгаалалт хэрэглэхгvй байхаар шийджээ. Тэднийг битгий ингээч хэмээн эмч нар, эцэг эхvvд нь зєвлєж, гуйж байсан ч гэсэн олон хvvхэдтэй болохыг хvссэн хосын шийдвэрт саад болж чадаагvй байна.



Стейсиг анхныхаа хvvхдийг олчихоод хэдэн сартай жирэмсэн байхад нь тvvний ээж: “Стейси минь дээ. Чи минь яг л жижигхэн гар, хєл, толгойтой бємбєг шиг л харагдаж байна. Чи юу хийчихэв дээ!” - хэмээн уйлж байсан гэдэг.



Анхных нь охин болох Кейтри нь хийсвэрээр тєрсєн бєгєєд ээжийнхээ євчнийг євлєн авчээ. Харин бага охин Макья нь 45 см єндєртэй, эрvvл чийрэг тєрсєн байна. Ээжийнхээ талаас илvv єндєртэй тєрсєн юм чинь эрvvл байлгvй яахав хэмээн тэд Макьяагаа єхєєрддєг ажээ. Харин Стейсигийн хэвлийд боожиж буй гурав дахь vр нь хvv юм байна.






5
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()