Бээжингийн тэмдэглэл

БНХАУ-ын улс тєр, урлаг, боловсрол, жуулчлал, олон улсын харилцаа, бизнесийн тєв болсон нийслэл хот Бээжин 20 гаруй сая хvн амтай. Анх 700 гаруй мянган жилийн ємнєєс хvн суурьшиж эхэлсэн, єдгєє дэлхийн хамгийн том метрополитан хотуудын нэг “Хойд нийслэл”-ээр аялснаар ЮНЕСКО-ийн соёлын євд бvртгэгдсэн тvvх соёлын vнэт vзмэрvvдээс гадна уламжлалт соёлын нєлєє алдагдаагvй орчин vеийн хотыг сонирхох боломжтой байлаа. Хэдий анх удаа биш боловч, энэ удаад сэтгэл нийлсэн “хамтрагчтайгаа” vзэхийг хvссэн газруудаараа єєрийн дураар явсан нь хотыг єєр єнцгєєс харахад тусалж гvн сэтгэгдэл vлдээсэн билээ. Цєєн хоног аялсан аяллынхаа тэмдэглэлийг чадан ядан сийрvvлэв.
Бээжингийн тэмдэглэл





Бээжинд очсон єдєртєє хамгийн анх зочилсон газар нь хотын зvvн захад орших “Хааны зуны ордон-И Хе Юань цэцэрлэг” (The Summer palace) байв. Чин гvрний vед хааны гэр бvлийн оршин суудаг байсан зуны ордон нь 1750 онд баригдсан ба Тvмэн наст уул, Кун мин нуураас тогтсон цэцэрлэгт хvрээлэнтэй. Нийт 300 га талбайг хамрах цэцэрлэгт хvрээлэнгийн 75 хувийг нуур эзэлдэг гэнэ. Англи-Францын довтолгоонд 1860 онд єртєж байсан ордон тvvнээс хойш сэргээн засварлагдсан тєдийгvй 1998 онд ЮНЕСКО-гийн соёлын євд бvртгэгдсэнээр жуулчдыг татах гол бvсvvдийн нэг болжээ. Зуны ордонд ойролцоогоор 2 цаг зугаалав.




Тvмэн наст уулын оройд байрлах Буддын сvм нь Зуны ордон дахь хамгийн єндєр байгууламж юм.




Цэцэрлэгт хvрээлэн




Зуны ордон дахь гантиг чулуун хєлєг онгоц. Vvн дээр, хааны угсааны хvмvvс гадны элч тєлєєлєгчдийг хvлээн авдаг байсан гэж манай хєтєч-тайлбарлагч тайлбарлав.




Зуны ордноос гараад Олимпийн паркийг зорьцгоож, паркийн хойд хэсэгт орших Olympic forest park цэцэрлэгт хvрээлэнгээр хэсэг зугаалав. 2008 оны олимпт зориулж баригдсан, тєвдєє нууртай парк нь явган болон гvйлтийн замууд ихтэй байлаа. Энэ єдєр паркт хvн бага байхтай таарч 1 цаг гаран паркийг явган, дугуйтай, цахилгаан машинтай туулцгаав.




Olympic Green паркт орших Beijing National Stadium. Хятадын уран бvтээлч Ai Weiwei-ийн шилдэг бvтээлvvдийн нэг, 2008 оны Бээжингийн олимпт зориулан 423 сая USD хєрєнгєєр барьсан “Шувууны vvр” цэнгэлдэх хvрээлэн 91000 хvний суудалтай.




Olympic Green паркт орших Beijing National Aquatics Center 17000 хvний суудалтай.




Олимпийн паркт цаасан шувуу хийсгэж байна. “Агуу урлагийн бvтээлийн хэлтэрхий байхыг vгvйсгэхгvй”




Хотын хойд хэсэгт байрлах Олимпийн паркаас гараад хотын тєвд байрлах Central business district зvглэцгээв. Энэ дvvрэгт санхvvгийн байгууллага, элчин сайдын яамдууд, CCTV headquarters зэргээс авахуулаад Бээжин дэх хамгийн єндєр барилга болох 81 давхар China World Trade Center tower III байрлана. Тэдгээр барилгуудын доод давхруудад байрлах дэлгvvрvvдээр хэсэг явсаны эцэст мєсєн гулгуурын талбайд бэлтгэл хийж байгаа хоккейчидтай дайралдав. Манай хєтєчид энэ “vзвэр” их таалагдсан учир би тэр мєчийг гэрэл зургийн хальснаа буулгасан нь энэ билээ.




Гадаа гарч ирэхэд аль хэдийнэ vдэш болсон байсан тул шєнийн Бээжинг сонирхохоор шийдэцгээж жуулчдын хамгийн их зорьдог Sanlitun дvvрэг (?) рvv хєдєлцгєєв. Хотын тэр хэсэг бол бар-ны гудамж болон олон улсын дэлгvvрvvдээрээ алдартай бєгєєд дэлхийн хамгийн том Adidas-ийн дэлгvvр тэнд байрладаг юм билээ. Харин vvний дараа зорьсон Houhai нуурын эрэг тойрсон гудамж бол шєнийн амьдралаараа алдартай бєгєєд олон тєрлийн бар, кафе, рестораны vйлчилгээгээрээ шєнийн Бээжинг илvv сонирхолтой болгосноороо олон тооны жуулчдыг татдаг. Бээжинд ирсэн залуу хvмvvсийн заавал очиж vзэх газруудын нэг шиг санагдсан. Ямар ч байсан ирсэн зорилгоо гvйцээгээд нэг, нэг юм амсаад харьцгаав…




Тиананмений талбайн эсрэг талд орших євлийн ордноор…




“Хориотой хот”-ын эсрэг талд орших талбайд Ардын их хурлын танхим, Хятадын vндэсний музей, Мао Зе Дуны бунхан зэрэг чухал байгууламжууд оршино.




Талбайн зvvн талд орших National Center for the Performing arts (NCPA)
Хиймэл нууран дунд орших титан, шилийг хослуулан барьсан театр 5000 гаруй хvний суудалтай гэнэ.




Аяллын сvvлийн єдєр Бээжин хотоос хойд зvгт 50 км зайд орших “Цагаан хэрэм”-ийг зорив. Хятадын хаант улсууд хойд хилээ умард зvгийн нvvдэлчдээс хамгаалахаар тус хэрмийг МЭЄ 5-р зуунаас МЭ 16-р зууны хооронд барьсан гэх бєгєєд єдгєє хадгалагдаж буй хэрмийн дийлэнх хэсгийг Мин гvрний vед (1368-1644) байгуулсан гэнэ. Цагаан хэрмийн уртыг тооцохдоо vндсэн хана-6,259.6 km, гуу жалга-359.7 km, уул ус зэрэг байгалийн хэсэг-2,232.5 km гэвэл нийт урт нь 8,851.8 km болно. Єнєєдєр “Цагаан хэрэм”-ийг зорих жуулчдын зочилдог томоохон 4 гарц байх бєгєєд тэдгээр нь хойд, баруун, зvvн, зvvн ємнєд гэж ялгагдана. Бидний зочилсон нь North pass буюу Juyongguan байлаа. Жуулчдын хєл хєдєлгєєн тасардаггvйгээр барахгvй тэр шатнуудын єндрийг нь яана…би лав хэзээ ч мартахгvй байх аа.
















Цааш “Мин гvрний бунхан” (Ming dynasty tombs) гэсэн алдартай газрыг “vзэхийг хичээв.”
Энэ бол манай хєтєчийн тайлбарласнаар “1390 он” гэдэг vзмэр байна.





Бээжинд байхдаа зочилсон боловч тэмдэглэлд зураг нь багтаагvй газруудад:



CCTV tower. Антен нь 401 м хvрдэг цамхгийн 238 метр єндєрт гарч шєнийн хотыг сонжицгоов. Тэр єдєр сэрvvвтэр, цаг агаар сайхан єдєр байлаа. (N Seoul tower 236 м, Kuala Lumpur tower 421 м, Empire state building 381 м, Singapore flyer 165 м єндєрт гардаг юм байна.)


Дараагийн газар нь The Place,



Ингээд харсан чинь шєнийн зураг ер аваагvй байсан учраас удалгvй сурах зайлшгvй шаардлагатай зvйлсийн нэг юм байна гэсэн дvгнэлтэнд хvрэв. Их сургуулийнхаа хамгийн сvvлийн 9 сарын 1-нийг хойд нийслэлд єнгєрvvлсэн энэ зуны аяллын тэмдэглэл энэ хvрээд єндєрлєж байна. Зочлохоор тєлєвлєсєн зарим газраараа орж амжаагvйгээс харахад хийх зvйл ихтэй, том хот гэдэг нь харагдана. Гэхдээ мэдээж “дараагийн удаа” гэж нэг сайхан зvйл бий…


Надтай хамт бяцхан аялал хийсэн та бvхэнд баярлалаа.
Блог. shinetogol.wordpress.com


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()