Сурталчилгаа (15)
Хаах

Шумбагч эмээ нар

2011-11-25, 22:08
11,276
Ємнєд Солонгос улсын газар нутаг дээрхи хамгийн том арал болох Чежу-гийн эрэг хавийн уснаас шvгэл vе vе часхийж, тэр зvгт харц чиглvvлвэл хєвєєн дээр гарч ирэх биетvvдийг олж харах нь цєєнгvй. Алсаас харахад деолфинvvд шиг цоглог хєгжилтэй харагдах тэдгээр биетvvдийг та хэн гэж бодож байна. Vнэн хэрэг дээрээ тэд бол усны ємсгєл ємссєн тэтгэвэртээ гарсан шумбагч эмээ нар юм. Тэндэхийн эмээ нар єдєр бvрийн амьдралаа баяр баясгалангаар дvvргэж, диваажингийн арлын усанд умбаж шумбаж, залуу халуун бvсгvйчvvдээс дутахгvй эрч хvчээр дvvрэн аж тєрдєг ажээ. Ингээд дэлхий дээрхи олон янзын сонин содон мэргэжлvvдийн нэгэнтэй ойр танилцацгаая.
Шумбагч эмээ нар
www.caak.mn (19 фото)

Тэд єєрсдийгєє “Хэнью” буюу далайн бvсгvйчvvд гэж нэрлэдэг. Харин шумбаж байгаад усны гадаргуй дээр гарч ирэхээсээ ємнє шvгэлддэг заншлаа тэд “сумбисори” гэж нэрлэдэг байна.


www.caak.mn (19 фото)

Эдгээр эмэгтэйчvvд нь тус арал дээр тогтсон зуу зуун жилийн уламжлалын сvvлийн vеийн тєлєєлєгчид юм.


www.caak.mn (19 фото)

Солонгосын хойгоос 80 км-ийн зайтай орших Чежу арал нь Шар болон Хятадын ємнєд тэнгисийн огтлолцол дээр оршдог.


www.caak.mn (19 фото)

Арлын аж ахуйд нальхан хорхой, далайн зараа, наймаалжны ан нь vргэлж єндєр байр суурь эзэлсээр ирсэн байна. Эрчvvдийн хувьд татвар єндєр тєлдєг болохоор энэ ажлаас ашиг олох нь тун бага бєгєєд тэд vнэхээр идэх хоолгvй болсон vедээ л наймаалж, нальхан хорхойн анд гардаг байжээ.


www.caak.mn (19 фото)

Харин XVIII зууны vед эмэгтэйчvvд нь энэ анг хийвэл эрчvvдийгээ бодвол татвар тєлєх шаардлагагvй юм байна гэдгээ ойлгож, бєєн бєєнєєрєє эргийн усанд шумбах болжээ. Энэхvv хуулийн цоорхой нь уг ер бусын уламжлалт мэргэжлийн эх vндэсийг тавьсан юм.


www.caak.mn (19 фото)


www.caak.mn (19 фото)

Шумбагч эрчvvдийн байр суурийг шумбагч эмэгтэйчvvд эзэлсэн цагаас эхлэн Чежугийн айл єрхvvдийн єдєр тутмын орлогын бизнес нь наймаалжны наймаа болж, эмэгтэйчvvд нь орон гэрээ тэжээж эхэлжээ.


www.caak.mn (19 фото)

10 мянга орчим шумбагч эмэгтэйчvvдийн нуруун дээр Чежу арлын санхvvгийн байдал тогтож эхэлсэн байна.


www.caak.mn (19 фото)

Хэнью нарт хvчил тєрєгчийн хий шиг тээршаах зvйл байхгvй. Тиймээс тэд шумбалтын хувцас, усны шил хоёртойгоо л далайн гvнрvv шумбаж наймаалжны ан хийдэг байна.


www.caak.mn (19 фото)

Тэдний энэхvv ажил нь зєвхєн хоол тэжээл мєнгє олохоос гадна, эх орны аюулгvй байдалд тодорхой хэмжээний ашиг тусаа єгч байжээ. Жишээ нь Японы дарангуйллын vед хэд хэдэн шумбагч эмэгтэйчvvд эх орныхоо баатар нь болж байсан тvvхтэй.


www.caak.mn (19 фото)


www.caak.mn (19 фото)

Ийм маягаар хоол залгаж, амьдралаа авч явах нь мансууруулах бодисонд донтох мэт салахад дэндvv хэцvv “зуршил” ажээ. Эдгээр эмэгтэйчvvдийн ихэнхи хэдийгээр бэлэвсэрсэн бєгєєд гэр орноо тэжээх мєнгє олох шаардлагагvй болсон боловч єдєр бvр 20 метр орчим гvнрvv шумбалгvйгээр амьдарч чадахаа байжээ.


www.caak.mn (19 фото)

Эдгээр эмээ нарын бие хаа нь насан дээрээ намбалзана гэгчээр маш уян хатан, эрvvл чийрэг бас галбирлэг байдаг. Мэдээж шvv дээ тэд нэг шумбахдаа 2 минут орчим амьсгаагаа тvгжиж, акул болон хорт далайн залхагнаас байнга сэрэмжлэх шаардлагатай тулгардаг юм чинь тэдэнд хєгшин байх эрх байхгvй.


www.caak.mn (19 фото)

Єнєєдєр харин шумбагч эмэгтэйчvvд vгvй болох магадлал єндєр байна. 1970 оноос далайн гаралтай хvнсний эрэлт єссєнєєр хэнью нарын ашиг орлого ч єсчээ.


www.caak.mn (19 фото)

Тухайн vед тэд охидуудаа их дээд сургуульд сургах хэмжээний мєнгийг хvртэл хуримтлуулж чаддаг байв. Харин сургууль тєгсєж ирсэн охид нь мэдээж ээж, эмээ нар шигээ усанд шумбаж амьдрахыг хvссэнгvй.


www.caak.mn (19 фото)

Арал дээр 50 жилийн ємнє 30 мянган хэнью байсан бол єнєєдєр 5 хvрэхгvй мянга vлджээ. Тэдний ихэнхи нь 60-аас дээш насныхан байдаг.


www.caak.mn (19 фото)

Харин арай залуу бєгєєд vзэсгэлэнтэй эмэгтэйчvvд нь єєрсдийн биед амар ажил хийж, арлын хєрсєн дээр жуулчдыг угтаж, арлыг танилцуулах мэтийн хєнгєн ажлыг сонгон хийх болсон байна.


www.caak.mn (19 фото)

Аялал жуулчлал хєгжсєн нь арлын эрэгтэйчvvдийн орлогыг нэмэгдvvлснээр шумбагчид болон эрчvvдийн орлого тэнцвэржиж эхэлсэн байна.


www.caak.mn (19 фото)

Харин 2 vеийн дараа гэхэд хэнью нарын орлого арлын бусад бизнес эрхлэгчдийн хаана нь ч хvрэхээ байх магадлалтай байгаа ажээ.


www.caak.mn (19 фото)

Гэвч vлдсэн хэдэн шумбагч эмэгтэйчvvд бууж єгєх бодолгvй байна. Тэд хайр дурлал, харуусал гомдол, аз жаргалын дууг амандаа аялж, шумбалтын хувцас, шилээр “зэвсэглээд”, ээж эмээ нар шигээ усанд шумбасаар байгаа. Энэхvv vндэсний уламжлалт мэргэжил нь одоо устаж vгvй болж байж болно. Гэвч тэнгисийн ёроолруу шумбаж, ар гэрээ тэжээх нь хэнью нарын мэдэх цорын ганц амьдрал нь юм.


0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()