Сурталчилгаа (15)
Хаах

Бvлээн уст Цэнхэр булан

2011-11-27, 02:10
15,368
Та бvхэнд "Цэнхэр булан" (Blue Lagoon) —геотермаль буюу тэнгисийн бvлээн уст амралт бол Исландийн нэг бэлэгдэл юм.  Дэлхий дээр цорын ганц энэ газарт жил бvр олон мянган жуулчид ирдэг. Энэхvv цэнхэр булан Исландиас баруун ємнє зvгт Рейкьянес (Reykjanes)-ийн хойгт оршдог. Энэ газар нь галт уулын хатсан сэвсгэр лаваас бvрдсэн. Лав нягт багатай учир тэнгисийн ус нэвчиж байдаг. Vvний ачаар геотермаль буюу тэнгисийн бvлээн ус бvхий нэлээд олон нуур бий болжээ.
Бvлээн уст Цэнхэр булан
www.caak.mn (28 фото)

1976 онд энд геотермаль цахилгаан станц барьжээ. 1990-ээд оны эхээр нутгийн оршин суугчид энэ станцийн дэргэд багахан нуур байгааг мэдээд тvvнд орж эхлэсэн байна. Орон нутгийн эрх баригчид нутгийн хvмvvсийг явахыг шаарддаг байснаа дараа нь буулт хийж бvр хувцас сольдог газар, тавцан хvртэл барьж єгчээ.  Эцэст нь 1999 онд ресторан, кафе, амралтын бvс бvхий спа-комплекс барьжээ. Цэнхэр буланд зочдыг хvлээн авахад зориулж жижигхэн гvvрvvд, гарцууд, усан оргилуурууд бас нэмж хийсэн байна. Энд янз бvрийн арьсны євчин анагаадаг клиник (Blue Lagoon Clinic) ажилладаг юм.


www.caak.mn (28 фото)

Энэ vеэс эхлэн цэнхэр булан Исландийн гол зугаа цэнгээний газруудын нэг тєдийгvй, бизнесийн нэг эх vvсвэр болжээ. Энд vйлдвэрлэсэн крем, саван, шампуни сайн борлогддог бєгєєд жуулчдыг автобусаар зєєж авчирдаг байна.

Буудал энд байхгvй. Гэхдээ vйлчлvvлэгч энд хэд хоног саатахыг хvсвэл клиникт єрєє хєлслєж болно. Клиник нуураас 5 минут алхах зайнд байрладаг бєгєєд холоос харахад жижигхэн дэн буудал мэт харагдана. Энд ресторан, лобби, тренажер заал бий. Мєн эхлэж орохдоо 20 евро тєлдєг. 5 болон 9 еврогоор халаат авч болно. Бvх vйлчлvvлэгчдэд электрон гарын бугуйвч (тvрийвч) єгнє. Vvгээр бааранд хоол унд, бусад vйлчилгээг авч гарахдаа тєлбєрєє хийнэ.


www.caak.mn (28 фото)


www.caak.mn (28 фото)

Эндхийн шавар эмчилгээ нь гоо сайхны зориулалттай. Шаврыг 5 минутаас хэтрэхгvй тvрхэнэ. Учир нь vvнээс хэтэрвэл шавар хагараад унадаг. Цэнхэр булангийн усны анагаах чадвартайг цахилгаан станцын нэг ажилчин анх санамсаргvй нээсэн гэдэг. Тэр ажилчин арьсны псориазтай байгаад энэ усанд ажлынхаа дараа ордог байсны ачаар тэр нь алга болжээ.


www.caak.mn (28 фото)

Цэнхэр булангийн ёроол зєєлхєн шаварлаг. Гэхдээ заримдаа чулуутай гэдгийг санах хэрэгтэй. Бэртэж магадгvй. 1,5 метрийн гvнд усны температур 40С орчим хэм болно. Усны ундарга гарч буй хэсэгт ус 90С байдаг тул болгоомжлох хэрэгтэй.


www.caak.mn (28 фото)

Цэнхэр буланд очиход, Исландын олон улсын Кефлавик нисэх онгоцны буудлаас 15 минут унаагаар яваад хvрнэ. Харин явахын ємнє сайн усанд орж хувцасаа сорльж аваад нисэх хэрэгтэй. Цэнхэр булангийн усанд орохын ємнє заавал усанд орж цэвэрших журамтай байдаг.


www.caak.mn (28 фото)

Цэнхэр булангийн усны дундаж температур +37 °С. Зарим vед хvчтэй салхитай vед жаахан буурна. Мєн цас бороо температур буурах нэг шалтгаан болдог. Ус тєрєгчийн vзvvлэлт – 7.5 давсны агууламж 2.5% байдаг. Энэ нь хvний тээж ирсэн бактери vржих таатай нєхцєл. Энд жил бvр 300.000 хvн ирдэг. Гэхдээ олон шинжилгээ хийж vзэхэд энд бактери удаан амьдарч чаддаггvй болох нь тогтоогджээ.


www.caak.mn (28 фото)

Цэнхэр булан 200 метр єргєн, нэлээд хэдэн километр урттай. Гvн нь 1-3 метрийн хоооронд хэлбэлзэнэ. Энд цахиур 140 мг/кг учраас цахиурын энэ нэгдэл Цэнхэр буланд туссан нарны гэрлийг ийм єнгєтэй болгон харагдуулдаг.


www.caak.mn (28 фото)

Термаль усыг дулаан хангамжийн зорилгоор ашиглаж цаашдаа эрчим хvчний ирээдvйтэй нэг эх сурвалж болно хэмээн мэргэжилтнvvд vзэж байнга. Рейкьявик (Исландийн нийслэл) термаль усны дулаанаар хангагддаг.


www.caak.mn (28 фото)

Цэнхэр булангийн усыг ойртоод сайн харвал цэнхэр биш, цагаан харагддаг.


www.caak.mn (28 фото)

Цэнхэр булангийн эргэн тойронд галт уулын лаваас vvсэж хєвд євсєєр хучигдсан байгалийн vзэсгэлэнт талбайнууд бий. Тогтонги лавын дунд буцалсан устай гол бий.


www.caak.mn (28 фото)


www.caak.mn (28 фото)


www.caak.mn (28 фото)


www.caak.mn (28 фото)


www.caak.mn (28 фото)


www.caak.mn (28 фото)


www.caak.mn (28 фото)


www.caak.mn (28 фото)


www.caak.mn (28 фото)


www.caak.mn (28 фото)


www.caak.mn (28 фото)


www.caak.mn (28 фото)


www.caak.mn (28 фото)


www.caak.mn (28 фото)


www.caak.mn (28 фото)


www.caak.mn (28 фото)


2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()