Пара олимпын аваргыг тvрvvлсэн хєлгvй бяцхан охин

Тусгай хиймэл хєлєєр, хорвоогийн тоосыг хєдєлгєх хоёр хєлєє орлуулсан Элли охин болон Оскар хэмээх залуу хоёр бусдын адил явж, гvйж, бvvр vсэрч чаддаг. Бас мэдээж бусадтай адил нvvр дvvрэн инээж, баярлаж ч чаддаг ажээ. Оскар бол єєр шигээ хєгжлийн бэрхшээлтэй хvмvvст сэтгэлийн тэнхээ хайрлаж, олон зvйлд сургахыг зорьдог залуу тамирчин билээ. Тэрээр Элли хэмээх бяцхан охинд хэрхэн урам єгч, бусдаас жаахан єєр байх тийм ч муу зvйл биш гэдгийг нь ойлгуулж чадсан байна. Ингээд бvгдээрээ vйлийн vрээр биш, хорвоогийн жамаар бусдаас эрхтэн дутуу болсон ч гэсэн итгэл найдвартай аж тєрєх болсон нэгэн охины тvvхтэй танилцацгаая.
Пара олимпын аваргыг тvрvvлсэн хєлгvй бяцхан охин
АЗЫН ХҮРД ЭРГҮҮЛЭЭРЭЙ!
Хаах
Сурталчилгаа


Оскар нь “Дэлхийн хамгийн хурдан гvйдэг хєлгvй хvн” гэдэг тодотголыг хvртэл хvртэж байжээ. Тэгвэл єнєєдєр тvvний энэ амжилтыг 5 настай охин Элли Чаллис эвдсэн байна. Оскар гэж хэнийг хэлээд байна вэ гэхлээр, мэдээж єнєєх Пара олимпын тэмцээний 100, 200, 400 метрийн гvйлтийн тєрлийн аварга Оскар Писториусыг хэлж байна. Тэрээр энэ удаад єєр шигээ хєгжлийн бэрхшээлтэй 5 настай бяцхан охинтой дээрхи тєрлvvдэд єрсєлдєєд 3-ууланд нь албаар ялагджээ. Гэвч энэ vйлдэл нь Элли охинд амьдрах итгэл найдварыг бэлэглэсэн гэдэгт итгэлтэй байна.




Элли охин 1 ой 4 сартай байхдаа менингитээр євчилж, хоёр гар, хоёр хєлєє тайруулахад хvрчээ. Тэрээр 5 настайгаасаа эхлэн єєрийгєє бусдаас єєр, дутуу болохоо ойлгож эхэлсэн байна. Эцэг эх нь охиноо дэндvv бvрэг ичимхий, хувь заяанд гомдоллосон нэгэн болох вий гэж айж байсан боловч тэдний амьдралд гайхамшигт тохиолдсон нь Элли зурагтаар Оскар-ын тоглосон Nike-ийн рекламыг vзсэн явдал юм. Хиймэл хєл дээрээ хєлсєє дуслуулан гvйхдээ салхинаас хурдан урагшлах Оскарыг харсан охин тvvнийг маш ихэд сонирхож, тогтон харж байжээ.

Оскарын хєгжлийн бэрхшээлтэй боловч асар хурдан бас хєнгєн шингэн хєдєлж байгаа нь Элли-д урам єгсєн байна. Ингээд Элли охин аав ээжээсээ тvvнд яг Оскарынх шиг хиймэл хєл авч єгєхийг гуйжээ. Эцэг эх нь охинынхоо хvсэлтийг биелvvлээд зогсохгvй “Дэлхийн хамгийн хурдан хєлгvй хvнтэй” уулзуулж, амьдралд нь итгэл найдварыг бэлэглэж чадсан байна.


Видео.







7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()