Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook

Энэхvv модны жимийг жимсний чанамал болон шvvс болгож хэрэглэхэд тохиромжтой юм байна. Тvvнчлэн уг модны жимсээр дарс болон нилээн градус єндєртэй ликёр хийдэг ажээ. Учир нь энэхvv жимсийг байгаагаар нь тээвэрлэж, худалдаалах боломжгvй, маш хурдан мууддаг юм байна. Модноос нь салгаад 3 хоноогvй байхад нь ялзарч эхэлдэг жимс ажээ.

Єєрийнхєє хашаа, цэцэрлэгт энэ модыг ургуулахыг хvсвэл та асар их тэвчээртэй байх шаардлагатай. Энэхvv ургамал нь 100 жилийн настай бєгєєд нас бие гvйцсэн хойноо vр жимсээ єгдєг. Жаботикаба нь дасан цохицох чадвар маш сайтай гэгдэх бєгєєд чийглэг бєгєєд бага зэргийн исгэлэн хєрсєн дээр сайн ургадаг байна.


Мод жилд хоёр удаа цэцэглэдэг бєгєєд цэцэглэж байх vедээ хамаг мєчир ишэн дээрээ цэцэг, хєвсгєр vр сарвайлгасан байдлаараа ямар нэгэн харь гаригийн ургамал мэт євєрмєц харагддаг ажээ. Хэрэв чийг нь хангалттай байх юм бол энэхvv мод нь vр жимсээ жил тойрон єгдєг. Vр жимс нь дунджаар 4 см диаметртэй байдаг аж. Нэг жимсэнд 4 ширхэг том vр байдаг. Жимснийх нь дотор талыг дарс хийхэд ашиглаж, харин гаднах хальсийг нь астм болон гэдэсний суулгалт євчинг анагаахад ашигладаг байна.

Таны булчирхай цочсон бол Жакотикаба-гийн тусламжтайгаар анагааж болно. Тэрчлэн энэ модны жимсэнд хорт хавдрын эсрэг эмчилгээний ач холбогдолтой бодис агуулагддаг болохыг эрдэмтэд нарийн судалж байгаа ажээ. Учир нь энэхvv модны жимс л хорт хавдрыг анагаах эм байж болох vндэслэлтэй гэсэн найдлага эрдэмтэдийн санаанд тєрсєн юм байна.



