Хаш ногоотой хамгийн гоё амттан хийх арга

Хамгийн дотны хvмvvстэйгээ тэмдэглэлт vдшээр тойрон суух баярын ширээн дээрээ маш сайхан амттай, vзэмжтэй, хийхэд амар, бас эрvvл мэндэд ашигтай зоог бэлдэж тавихыг та хvсч байна уу? Тийм бол vргэлжлэл дээр дараад хаш ногоотой зоогийг хэрхэн бэлдэх талаар зєвлєгєєг хvлээн авна уу. Дээд уруулдаа хvргэмгvй, дэргэдэх хvндээ єгємгvй даанч сайхан зууштай шинэ оноо угтахад тань зориулав.
Хаш ногоотой хамгийн гоё амттан хийх арга
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа


Бидэнд юу хэрэгтэй вэ гэхлээр: Хаш ногоо, улаан лооль, сонгино, хатуу бяслаг, майонез. That’s it




Хаш ногооныхоо хальсыг эхлээд авна.




Дараа нь єргєєш нь хавтгай хавтгай хэрчинэ.




Дараа нь ургамалын тос урьдчилан хийж бэлдсэн тємєр тавцан дээр хэрчсэн хаш ногоогоо тавиад, давсалж, амтална.

Ингээд амталсан хаш-аа духовконд хийж, 200 градусын температурт 5-10 минут шарна. Хаш ногоо их хурдан болдог тул тvлэгдэж мэднэ шvv. Тиймээс хянуур байхыг танд зєвлєе.




Харин хаш ногоогоо хайрагдаж байх хооронд бусад орцуудаа бэлдэж болно.




Сонгиноо нарийхан цагираг болгон хэрчээрэй. Улаан лоолио ч гэсэн.




Сvvлд нь хатуу бяслагаа авч, vрэгч дээр vрнэ.







За хаш ногоо маань энэ хугацаанд бэлэн болсон байна. Тvvнийгээ гаргаж ирээд, “амтны ид шидээ” эхлvvлэх цаг болжээ.




Бага зэрэг майонезийг шарагдаж болсон хашныхаа хэрчим бvр дээр тухайлан тусааж єгнє.







Дээр нь улаан лоолинуудаа тавина.




Тус бvр дээр нь vрсэн бяслагаа тавиарай.




Ингээд бvгдийг нь ахиад духовкондоо хийгээд, бяслагийг нь хайлуулах тєдий шараад, бэлэн болно доо.




Цагийн дєрєвний нэг хvрэхтэй vгvйтэй хугацаанд л гэр орноор тань дvvрэн vнэхээр сайхан vнэр ханхалж, уур амьсгалыг єєрчлєх амтат зууш бэлэн болох нь энэ.




Тавтай сайхан хооллоорой. Бас баярын зочдоо гайхшруулахад тань амжилт хvсье.





30
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()