Цасан цагаан “цаатан нохой”

Гєлєг байхдаа цагаан баавгай шиг, єсч том болсныхоо дараа уулын цагаан чоно шиг харагддаг цорын ганц нохой бол Самоед буюу цаатан нохой юм. Энэ тєрлийн нохой нь Сибирийн тайгад аж тєрдєг цаатнуудад хэдэн зууны тэртээгээс vйлчилсээр ирсэн бєгєєд цаатангуудын хувьд хамгийн vнэнч нєхєр нь бас амьдралаа залгуулах гол хvч нь байсаар иржээ. Ингээд бvгдээрээ ер бусын тэсвэр тэвчээртэй, бас сонирхолтой цаатан нохойтой танилцацгаая.
Цасан цагаан “цаатан нохой”
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа
www.caak.mn (34 
фото)

Ираны уулсад хvн тєрєлхтєн анх vvсч бий болсон гэлцдэг. Байгаль цаг уурын нин тааламжтай бvс учраас тэр биз ээ. Ингээд жилээс жилд оршин суугчдынх нь тоо ихсэх болсноор тэндэхийн хvчирхэг овог аймгууд нь сул дороо бvлэг хvмvvсээ шахан хєєж эхэлснээр дэлхий даяар хvн тархсан гэж тайлбарладаг. Тэднээс тасарсан зарим бvлгvvд нь Монголын газар нутгаар дамжин улам алслагдан шахагдсаар Цагаан тэнгис болон Енисей голын дунд орших тайгад суурших болжээ. Эндээс л цаатангуудын євєг дээдэс бий болсон байна. Тэд бурханд мартагдсан мэт дэндvv хахир хvйтэн тайга газарт нутаглах болсон тул амьдралд нь цаа буга болон цагаан нохой хоёр л гол vvргийг гvйцэтгэж эхэлжээ.


www.caak.mn (34 
фото)

Самоед буюу цаатан нохойны тvvхийг сєхвєл олон зууны ємнєх vерvv очих хэрэг гарна. Тэд дэлхий дээрхи бvх тєрлийн нохдоос хамгийнд нь багтах ахмадууд нь билээ. Тэд цаатангуудтай хэдэн зууны тэртээгээс нєхєрлєж ирсэн учраас ийм нэр авчээ. Учир нь нvvдэлчин амьдралтай цаатангууд эцэс тєгсгєлгvй мэт vргэлжлэх эрс тэрс уур амьсгалтай тайга болон талд амьд vлдэж, vр удмаа vлдээхийн тулд цаа бугаа хариулах, нvvдэллэх, vр хvvхдээ дулаацуулах гээд бvхий л хэрэгцээндээ энэ нохойг заавал ашиглах шаардлагатай тулгарч байсан юм.


www.caak.mn (34 
фото)

Энэ тєрлийн нохойг анх “цасан цагаахан”, “цагаан” гэх мэтээр янз янзаар нэрлэдэг байсан боловч єнєєдєр дэлхийн дахинд “цаатан нохой” гэдгээр нь мэддэг болжээ. Энэхvv нэрийг тэд хэдэн зууны туршид ямар ч vйлдэртэй холилдуулалгvй, цэвэр хэвээр нь авч vлдсэн цаатан хvмvvсийн ачаар авсан байна. Энэ нохойнд “цаатан нохой” гэдэг нэрийг єгєхєд Эрнст Килбурн-Скотт болон тvvний гэргий Клара хоёрын нєлєє их ажээ. Британий зоологич Эрнст Килбурн-Скотт нь 1889 онд цаатангуудын дунд гурван сарын турш амьдарч, ажиглалт хийсан байна. Дараа нь тэрээр Англид эргэн ирэхдээ “Нохой” гэдэг нэртэй цаатан нохойн гєлєгийг дагуулж иржээ.

Дараа нь тэрээр Уралын хойд хэсгээс цасан цагаан єнгєтэй Масти гэдэг нэртэй эмэгчин нохойг авч ирэн vр удмыг нь цэврээр нь гаргуулсан байна. Тэд бол Єрнєдєд энэ тєрлийн нохойг анх дэлгэрvvлсэн хvмvvс юм.


www.caak.mn (34 
фото)

Анх Эрнст Килбурн-Скотт нь 1893 онд Архангальск-д очсоноор бvх зvйл эхэлжээ. Тэнд хоёр сарыг єнгєрvvлэхдээ тэрээр хотоос холгvйхэн аж тєрдєг хэд хэдэн овог аймгаар зочлох vедээ нэг гєлгийг авч, тэжээх болжээ. Тэрээр хэзээ ч Сибирийн гvн хvртэл аялж байгаагvй боловч Орос дахь танил талаа ашиглан, Сибирьт vvссэн нохдын талаар хангалттай мэдээлэлтэй болсон байж. Ингээд тэрээр хожим нь маш алдартай болсон “Фармингем” хэмээх нохойны нvсэр vйлдвэрээ байгуулжээ.

1909 онд Эрнст Килбурн-Скотт нь Их Британид хамгийн анхны цаатан нохойны клубыг байгуулсан байна. Харин тухайн оныхоо хавар нь тэрээр энэ тєрлийн нохдын хамгийн анхны жинхэнэ стандартыг эхнэрийнхээ тусламжтайгаар бий болгож, дэлхий дахинд цэвэр цаатан нохойг тархаажээ.


www.caak.mn (34 
фото)


www.caak.mn (34 
фото)


www.caak.mn (34 
фото)


www.caak.mn (34 
фото)


www.caak.mn (34 
фото)


www.caak.mn (34 
фото)

Хойд туйлд энэ тєрлий нохойны євєг дээдэс vvссэн гэж vздэг. Єдгєє маш алдартай, бас єртєг єндєртэйд тооцогддог “цаатан” нохой нь vнэгтэй, чонотой бас цагаан баавгайтай адилхан байдаг нь хир эртнийх болохыг нь бас хойд туйлаас гаралтайг нь батлах мэт. Хойд туйлын бvрхэг тэнгэрийн ачаар “цаатан” нохойны vс нь жилийн дєрвєн улирлын туршид хєвсгєр, шигvv болон тогтжээ.

Зуун зууны туршид хvний дэргэд байж сурсан болохоороо энэ нохой нь эзнийгээ vгээ гvйцээгээгvй байхад нь л юу хийлгэхийг нь хvсдэг, маш ухаантай болжээ.


www.caak.mn (34 
фото)


www.caak.mn (34 
фото)

Маш олон жилийн турш хvний дэргэд байсан хэдий ч энэ нохой нь хэт ямбатай эсвэл догшин ширvvн зан араншинтай болоогvй байна. Тэд харин ч эсрэгээрээ хамгийн хvйтэн євлєєр цасан дээгvvр чарга чирэх тэмцээн уралдаанд оролцож, єнєєдрийг хvртэл ямар ч нохойны эвдээгvй рекордыг эзэгнэдэг.

Англид 100 гаран жилийн ємнєєс нутагшсан цагаасаа хойш цаатан нохой нь маш олон тэмцээн уралдаан, нохойн шоунуудад тvрvvлсээр иржээ. Энэхvv нохойгоор Хатан хаан Александра бахархаж байсан ч удаатай. Єнєєдєр цаатан нохойг дэлхий даяар тарсан байна. Хойд туйлын цасан цагаан нохой єнєєдєр экваторын бvсийг давжээ. Нутаг усны єєрчлєлт нь энэ нохойны амьдрах чадвар, бусдаас ялгарах ухаан, цог жавхланг нь бууруулж, єєрчилж чадаагvй байна. Тийм ч учраас энэ нохой нь хойд туйлиас гаралтай гэдэг нь улам батлагдах мэт. Антарктидаар аялсан экспедицийнхэн хоёр гурван цаатан нохойг зєєвєрлєж, Австралийн халуун наран доор аваачин нутагшуулсныхаа дараа Англид аваачихад, єнгє зvс гандах биш харин ч улам цоглог болохын сацуу vр тєлєє єгсєн байна.


www.caak.mn (34 
фото)

Маш олон хvний хувьд цаатан нохой шиг сайхан амьтан хорвоо дээр байхгvйд тооцогддог. Vнэхээр ч том бие, цав цагаан єнгє, єхєєрдєм хоншоор, бодлогшронгуй харцтай энэ нохойноос нvдээ салгахын аргагvй байдаг билээ. Энэхvv нохой нь гоо vзэсгэлэн, тэсвэр тэвчээр, ухаан гурваасаа гадна маш vнэнч, найдвартай юм байна. Тvvнчлэн маш хєгжилтэй цовоо зантайгаас гадна дээр хэлсэнчлэн дасан зохицох чадвар, биеэ даасан байдлаараа ялгардаг.


www.caak.mn (34 
фото)


www.caak.mn (34 
фото)


www.caak.mn (34 
фото)


Одного взгляда даже на щенков-самоедов достаточно, чтобы понять; это Порода с большой буквы.

www.caak.mn (34 
фото)

Гєлєгнvvдийг нь ганц хараад л ямар хvчирхэг vйлдрийн нохой болох нь шууд мэдрэгдэх мэт...


www.caak.mn (34 
фото)


www.caak.mn (34 
фото)

Цаатан ноход нь хойд туйлд болдог хvнд чарга чирэх уралдаанд цаг vргэлж тvрvvлдэг, тэд євлийн хvйтэнд хахир хvйтэн уур амьсгалтай тайгад цаатан эздийнхээ цаа бугийг хариулж, чарга уналгыг нь чирэхийн сацуу халуун биеэрээ эздээ, бас тэдний хvvхдvvдийг дулаацуулж єсгєдєг, тэд бас ан гєрєє хийхдээ гаргууд сайн байсаар ирсэн байна. Энэ мэтчилэн хатуу ширvvн уур амьсгалтай газруудад нутагшиж ирсэн хvмvvсийн амьдралд цаатан нохойны оруулсан хувь нэмрийг vнэлж баршгvй юм. Цаатан хvмvvс ч тэр, хойд туйлын оршин суугчид ч тэр энэ чанарыг нь мэддэг болохоор цаатан нохойнд маш хvндэтгэлтэй хандаж ирсэн байна.


www.caak.mn (34 
фото)


www.caak.mn (34 
фото)

Цаатан нохой нь хамгийн урт удаан жилийн турш дэлхий дээр оршсон тєрєл бєгєєд цусаа цэвэр хэвээр нь хадгалж чадсанаараа онцлог.


www.caak.mn (34 
фото)

Цаатан нохой нь Европ-т анх гарч ирсэн цагаасаа эхлэн язгууртнуудын хvрээнд алдар нэрээ тархааж, Николай хаан болон Английн VII Эдвард хаадын ордонд хvртэл єєрийн єрєєтэй байжээ.


www.caak.mn (34 
фото)


www.caak.mn (34 
фото)


www.caak.mn (34 
фото)


www.caak.mn (34 
фото)


www.caak.mn (34 
фото)


www.caak.mn (34 
фото)

Самоед буюу цаатан нохой нь хvнд муу зvйл хийдэггvй боловч єєрийн эзэн болон тvvний хvvхэдрvv ямар нэгэн байдлаар халдах оролдлого хийсэн этгээдийг урж дайрахад бэлэн байдаг. Хамгийн инээдтэй нь юу вэ гэхлээр, цаатан нохой нь мууранд маш хайртай гэнэ. Бусад тєрлийн нохойноос ялгаатай нь цаатан нь муурыг зєвхєн найз мэт хvлээн авч, хамт тоглох дуртай байдаг ажээ. Vнэндээ муур тэдний энэ хандлагыг ойлгохгvй айж зугтдаг. Ерєнхийдєє бол цаатан нохой нь зуу зуун жилд дэлхий дээр оршихдоо хvрээлэн буй орчин, амьтдад хайраар хандахад хамгийн сайн суралцсан амьтан юм.


www.caak.mn (34 
фото)

Та цаатан нохойн талаар дандаа эерэг мэдээллийг сонсоод залхаж байна уу? Тэгээд ямар нэгэн сул тал заавал байж л таарна гэж бодож байна уу? Тийм бол таны урмыг цагаахнаар хугалахад цаатан нохойнд сул тал гэж огт байдаггvй гэдгийг хэлэх байна.


www.caak.mn (34 фото)


20
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()