Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Хаа газрын Чайнатауны адилаар энд алдартай брэндийн эд зvйлсийн дуураймалуудын маш олноор худалдаалдаг. Тvvнчлэн Куала Лумпуры дахь Чайна Таунд яг тэнд vйлдвэрлэсэн олон тєрлийн сонирхолтой зvйлсийг зардаг ажээ.
Куала Лумпурын хятад хорооллын гудамжнууд нь хєл толгой нь vл мэдэгдэм олон тєрлийн vйл ажиллагаа, наймаа хийж байгаа тєрєл бvрийн соёл иргэншлийн тєлєєлєгчдєєр “хєглєрч” байдаг.
Тэдний дундаас хvний анхаарлыг хамгийн ихээр татдаг хvмvvс нь гудамжинд хоол хийж байгаа тогооч нар байдаг. Хятад хорооллын гудамны энд тэнд тэд тєрєл бvрийн сонирхолтой vйл хєдлєлєєр, сонирхолтой амтлагч, орцуудыг холин зогсох ажээ. Тэд бvхэл єдрийн туршид зогсохыг мэдэхгvй ажиллана.
Vнэндээ тэдний борлуулж буй хоол хvнсийг хэрхэн бэлдэж буйг лангууных нь цаагуур харах хэрэг огт байхгvй. Тэгэх л юм бол таны идэх дур vгvй болно биз ээ. Харин хятад хорооллоор хийсэн нэг єдрийн аялалаа ингэж баллахыг хvсээгvй л бол “хєшигний арын” бохир заваан байдалд анхаарлаа хандуулах хэрэггvй нь болов уу.
Далайн гаралтай бvтээгдэхvvнийг тэндэхийнхэн шарах, байцаанд ороох, соусанд чанах, будаа болон гурилтай холих гэсэн дєрвєн аргаар бэлтгэдэг.
Далайн гаралтай бvтээгдэхvvнvvдтэй олон лангуун дунд хатаасан мах зардаг лангуу хаа нэгтээ тааралдах ажээ.
Энэтхэгчvvдийн том тогоонд шардаг газрын самар нь Хятад хорооллыг гэхээсээ илvvтэйгээр Европ стилийг мэдрvvлэх ажээ. Халуун уур савсуулан бэлэн болох шарсан газрын самар нь шарсан тємстэй ижилхэн амттай бєгєєд дээрээс нь бага зэргийн цєцгийн тос юмуу бяслаг нэмчихвэл хоолны дараах хєєрхєн десерт болчихмоор.
Зvvн-Ємнєд азийнхан десертэндээ ихэвчлэн будааны гурил, кокос, бор элсэн чихэр ашигладаг. Тvvнчлэн Тайланд болон Индонезийн ард тvмэн олон янзын єнгєтэй желе – г энэ зорилгоор єргєн хэрэглэдэг байна.
Азийн олон орнуудад хэрэглэдэг Мартабак хэмээх хоол. Энэ бол тєрєл бvрийн хачир дундаа хавчуулсан хоёр гамбир юм. Харин яг энэ бол самартай мартабакийг танд харуулж байна.
Куала Лумурын хамгийн анхаарал татахуйц сонирхолтой газруудын нэг бол яахын аргагvй тэндэхийн Чайнатаун учраас уншигч таныг чухам энэ газраар аялууллаа.